Wednesday, 23 January 2013

Эх орноо худалдсан луйварчдын дуу


Нийтийн гэж нэрлээд байгаа дууны үгийг хэрэв сайтар сонсох юм бол их инээдтэй, хөгийн хөгийн бодлууд төрүүлдэг билээ.
 
Жишээ нь, цэргийн албанаас дөнгөж халагдсан болов уу гэмээр нөхрийн “Амьдрал чамайг минь арай эрт эдэлж дээ...” гэдэг үгтэй дууг сонсох болгонд л инээд хүрээд байдаг юм... Гэх зэрэг олон дууны үг бий. Одооноос харин тэмдэглээд байя.

Саяхан, жаахан халамцуу таксинд суугаад гэр лүүгээ – утаатай, харанхуй, ёлтойсон хэд муу шар гэрэлтэй, хүйтэн, цэвүүн шөнөөр – харьж явтал таксины FM-ээр “Миний эх орон сайхан эх ороон... Минж булгын сор шиг эх ороон...” гээд л хангинахыг нь сонсоод хэчнээн дургүй хүрсэн гээч...

Мань мэт нь авсан цалингаараа амьдрал ахуйгаа арай ядан залгуулж байхад, зарим луйварчид нь эх орныг маань захын лангуун дээр тавьсан бараа шиг тэнгэрт гартал магтаж, хаа хамаагүй газрын хүн амьтны араа шүлсийг гоожуулж, шуналыг нь хөдөлгөж, зарч баяжих гэж байгааг дуугүй харч суугаад л – бүр хоосноо мэдэхгүй архи уухаараа дагаж дуулж, түрлэг нэмээд л баясаад байх уу.

Минж булгыг үзэж, өмсөх нь байтугай, хятадын бэлэн гоймон ч олж идэж чадахгүй байгаа монгол хүмүүст бол дээрх дуу үнэхээр доромжлол. Хэдэн тэнэг нь хятадын бэлэн гоймон булаацалдаж, зодолдож байхад – хэдэн ухаантай нь цаагуураа “Минж булгын сор шиг эх орон” гээд л эх орныг маань “үнэд хүргэн” зарч байгаа нь үнэхээр шударга гэж үү....