Wednesday, 6 March 2013

Неандертальчууд шиг сөнөх гээгүй бол Буддын шашнаа хүндэл


Буддын шашин монголчуудыг хүлцэнгүй номхон болгож, мөхөөх дөхсөн гэдэг хүмүүс тааралддаг. Эдгээр нөхөд 21 дүгээр зуунд амьдарч байгаа бол өөрийнхөө улсын өнөөгийн байдлыг судлахгүй юмаа гэхэд бусад улс орны хөгжлийг хараад, харьцуулаад элдвийг тунгааж бодмоор юм.

Танай өвөг биш биз?
Үхдэггүй, өвддөггүй, зовдоггүй хүмүүст л шашин хэрэггүй байх. Харин үхдэг, өвддөг, зовдог шаналдаг, бусдын сэтгэлийг байтугай өөрийнхөө сэтгэлийг ойлгодоггүй үе тохиолддог хүмүүст сүсэг бишрэл, шашин хэрэгтэй л болно.

Буддын шашин харийнх тиймээс одоо хэрэггүй гэж үздэг хүмүүст нэг л жишээ татмаар санагддаг юм: Буддын шашин монголынх биш гэвэл Занабазарын Дүрслэх урлагийн музейг тэр чигээр нь газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд байгаа бүх үзмэр Буддын шашинтай холбоотой гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Өөрөөр хэлбэл, Буддын шашны монголын хөгжилд оруулсан хувь нөлөөг үгүйсгэнэ гэдэг нь Монголын дүрслэх урлагийг үгүйсгэхтэй адил.

Харин монголчууд дүрслэх урлагийг хөгжүүлээгүй бол юу болохыг мэдэх үү?

Монгол гэдэг улс байтугай, үндэстэн, эсвэл ястан ч гэж байхгүй байна. Өдийд монголчууд неандертальчуудтай адил мөхчихсөн байна гэсэн үг. 

Учир нь хүний өөр нэг төрөл болох неандертальчууд оршин тогтнолынхоо аль ч эринд зураг, уран бүтээл туурвиж үлдээгүй. Харин өнөөгийн хүн төрөлхтний өвөг хадны сүг зургаас эхлээд, урлаг туурвиж бүтээн хойч үедээ үлдээжээ. Тийм ч болохоор бидний өвөг дээдсийн удам нь бид ажээ. Харин неандертальчуудын удам нь хаа оршиж байгааг хэн мэдлээ. (Монголчуудын дунд тэр мангаруудын удам лав байхгүй байх гэж найднам). Неандертальчууд зураг зурч сураагүй, чадаагүйн улмаас мөхсөн гэж сонин.мн дээр гарсан сонирхолтой нийтлэлд бичсэн байна. Доорх линкээр дамжаад үзээрэй:

http://www.sonin.mn/news/culture/13672

6 comments:

Delgermaa Erka said...

за энэ их сонин бичлэг бичсэн байналдээ
ердөө өчүүхэн жишээг л том болгож авсан мэт ..
тэрүүгээрээ гаргалгаа хийчихлээ гэж үзсэн мэт ..
буддын шашинг би их шүтдэг байлаа их судалдаг байлаа .. үнэхээр номхон хүлцэнгүй болсон нь үнээн..
би их ууртай хүүхэд бйсан тэгээд л буддын шашинг судлаад уур маш их арилсан .. гэнэт гараад ирдэг уур байгаа л даа гэхдээ жилдээ ганц гаргадаг ч гэх юмуу их багассан .. урьд нь өдөр болгон уурладаг байлаа ..

Delgermaa Erka said...

сая би нэг коммэнт биччихшиг болсон чинь бичээгүйм байхдаа ..
буддын шашинтан болсоноор би уур уцаар илт багассан бөлгөө ...

за тэгээд нэг өдөр бөөд итгэдэг болов.. яагаад итгэдэг болсон нь сонин биш уир хаялаа
тэгээд бөөгийн шашин бол зүгээр өөртөө итгэ зоригтой бай .. харин онгод замыг чинь засна гэсэн утгатай л шашин юмдаа ...

Онгод намайг ноён болно гэхэд би үнэхээр итгэхээ байцан бүррр тйим аймар хүлцэнгүй болцон байв..

тэгэхээр бөөгийн шашинг монголчуудыг илүү хүчирхэгжүүлдийнмуудаа л гэж бодоод байнашдээ хө ө

Delgermaa Erka said...

Монголчуудын талаар судлы гэвэл бөөгийн шашинг нь маш их судалбал дээр байх шүү ..
тэглээ ч бид нар оюун ухаан амьдрах чадвараараа гайхагдсан хүн .. энэ хүн мэдэхгүй олон зуун жилийн өмнө амьдарч байсан хүн дүрст амьтастай харьцуулаад ч яахын билээ..
том хүн жижигхэн хүүхэд хоёрыг харьцуулж байгаа л хэрэг юм шүүдээ

eebee said...

Би ч гэсэн хааяа хар амиа бодохоор бөөд очдог. Бүр яахаа мэдэхээ байгаад галын засал хийлгэж байсан. Харин ач тусаа өгсөн үү бүү мэд. Энгийн хүмүүс бол Буддын шашны хэлээд байгаа гэгээрэлд хүрэхгүй ээ. Тийм гайхалтай хүн маниусын дунд байгаа болов уу. Би лав баттай хэлж чадахгүй. Уураа барьж чадахгүй байгаа нь шашны биш бас та бидний алдаа байж мэднээ

Anonymous said...

Тархи нь юм боддогүй хүн буюу оюун ухаан нь мөхөж байгаа хүмүүст яг таарах нь шашин. Дүрслэх урлаг шашин 2 чинь тэс ондоо зүйлс. Энэ 2-ыг холих чинь зөв юм уу. Монгол хүн буддын шашны хүчээр дүрслэх урлагыг ойлгож хөгжсөн гэвэл ЧИ өөрийн удам, монголчуудынхаа сэтгэлгээг арай л бага дорой гэж сэтгэж байна. Музейг арчаад яах гэсийм. Хүн гэдэг ийм уртай байдаг юм гэдгийг үзүүлж харуулж байгаа.Буддын шашин яалт ч үгүй харийнх, одоо хар хувцас өмсөөд явдаг есүс-тэй яг л адил. Өөрсдийн орон зай болоод дагагчидыг л хайж байгаа.Харин монголчуудын дүрслэх урлагын тухай 1 өгүүлбэр чинь маш зөв. Буддаас чинь өмнө зурж сийлж байсан эртний сүг зургын утга санааг чи бүрэн ойлгосон байлгүй дээ.Тэгвэл хийдгээ хийгээд зорилгоо биелүүлээд мөхсөн тэр неандертальчууд нь мөхсөний ачаар л бид одоо оршин байгаа гэдгээ сана.Буддын шашин байхгүй бол монгол мөхнө гэж хэлээд байх шиг.Юу л бол!!! Харин МОНГОЛ-оор минь оролдсон улс юу болсоныг их гүнээр биш энгийнээр л хар!!! Манж гэж байсан бүүр гүрэн байсан одоо бол бүр манж хүн ч гэж алга, ЗХУ гэж изм-ээр салхилсан улс саяхан байсан одоо алга аа. Буддын шашин гэж түвдээс үүссэн гэдэг,түвд улс монголд минь довтлоод дийлэлгүй арга аа бараад шашныг оруулж манжуудтай нийлсэн гэдэг. Үүнийхээ төлөөсөнд одоо манж, түвд улс гэж дуудуулахааргүй болсон юм болов уу.
Ингээд бодохоор монгол улсыг минь дээрээс нэг зүйл хамгаалаад л байгаа биз! Оуюн ухаант хүн гэж хэлдэг, ухаантай хүн гэдгийг бид ойлгоод байдаг, харин оуюн-тай хүн гэдгийг ойлгох гээд үзээрэй гэж зөвлье. Эцэст нь зөвхөн хувийнхаа л өвчин зовлон шаналал хэцүү хатуугийн тулд буддын шашныг(яаж ч бодсон харийн шашин) өөрөө налайж суух хоймортоо залчихаад байгаагаа зөв гэж бодож байвал түүндээ үнэнч байгаарай гэж зөвлье. Ядаж л хуурагдсан хүн хуурагдсаныгаа мэдэхгүй явах нь сэтгэл нь амар гэдэг дээ.

eebee said...

Буддын шашны харийн гэж бодож явдаг монголчууд их алдаж байнаа. Оросууд ч хүртэл өнөөдөр Үнэн алдартны христийн шашнаа харийнх гэж харийнх гэж хэлддэггүй. Хэрэв Буддын шашин харийнх бол монголчууд төрийн далбаан дээрх соёмбо, мөн олон хүн өөрсдийн нэрээ солих шаардлага гарнаа. Оюун ухаан нь муудсан хүмүүст л шашин таарна гэдэг ч эндүүрэл. Социализмын үеийн шашин бол хар тамхи гэдэг үзэл үнэртээд байна. Буддын шашин сохроор дагаж мөрд гэж хуурдаггүй шүү дээ. Харин аливааг эргэцүүлэн бодож, тунгаа, тэр тусмаа сургаалыг сайн бод гэж заадаг. Тиймээс эргэн тойрноо, мөн өөрийнхөө сэтгэлийг эргэцүүлэн бодож тунгааж чадахгүй бол хар муйхараар шашныг үзэн ядах нь сэтгэлгээний хоцрогдол. Муулахаа хойшлуулаад өөрөө уншаад судлаад үзэх хэрэгтэй.Хэрэв тархи чинь ажилладаг бол. Дараа нь шүүмжилж болно.