Sunday, 20 May 2012

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР


Театрын музей
1977 оноос Олон улсын Музейн өдрийг дэлхийн улс орнуудад жил бүрийн 5 дугаар сарын 18-нд тэмдэглэдэг болсноос хойш 35 жил өнгөрлөө. Энэ жил Дэлхийн 100 гаруй орны 30,000 гаруй музейд Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ жил Олон улсын Музейн өдрийг “Өөрчлөгдөж буй дэлхийн: Шинэ өөрчлөлт, шинэ урам зориг” сэдвийн доор тэмдэглэж байна. Хувьсан өөрчлөгдөж буй эрин үед нийгэмд эзлэх музейн байр суурийг дэлхийн нийтээрээ тунгаан бодоосой гэж зорьсон тул энэхүү сэдвийн доор тэмдэглэж байгааг Олон Улсын Музейн зөвлөлийн гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.

Байгалийн түүхийн музейд
болсон Олон Улсын музейн
өдрийн нээлтийн үеэр
Урьд нь тохиож байгаагүй хурдаар дэлхий дахин хувьсан өөрчлөгдөж, шинэ харилцаа холбооны техник технологи шинэ санаа, мэдээ мэдээллийг маш хурдан тархан түгээж буй өнөө үед шинээр бий болж буй сорилтуудыг даван туулж, музейн агууллагыг шинэчлэх  хэрэгтэй болсныг олон улсын музейн мэргэжилтнүүд санал нэгтэй илэрхийлж байна.

Дархан-Уул аймгийн музей
Манай улсад Олон улсын музейн өдрийг 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсан цагаас хойш тэмдэглэдэг болсон. Энэ жил Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн музейнүүд Олон улсын музейн өдрийг өргөн хүрээтэй тэмдэглэлээ.

·         Монгол цэргийн музей, “Цэрэг эрсийн нэг өдөр” аялал зохион байгуулсан.
·      Дархан-Уул аймгийн музей хүүхэд, багачуудыг үзмэрүүдтэйгээ танилцуулан, “Дүдү” машины улсын аварга шалгаруулах тэмцээний 1-р шатны шалгаруулалтыг “Дүдү” машины холбоотой хамтран зохион байгуулсан.
·   Дундговь аймгийн музей хот, хөдөөгийн 17 музей 200 гаруй хүн оролцсон сургалт спортын арга хэмжээ зохион байгуулав.

Б.Соёлтойн гар зургууд
Б.Соёлтойн зээ охин Дүрслэх
урлагийн музейд аавынхаа зурагтай
хивс бэлэглэж байна
Мөн энэ сарын 18-ны өдөр нийслэл хотын хувьд Байгалийн түүхийн музей, Монголын уран зургийн галерей, Үндэсний музей, Теартрын Цэргийн гээд олон арав гаруй музейд олон арга хэмжээнүүд болов.

Занабазарын Дүрслэх урлагийн музей ХХ зууны Монголын дүрслэх урлагийн түүхэнд мөрөө үлдээсэн зураач Б.Соёлтойн гар зургуудаар үзэсгэлэн гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэн төлбөргүй музей үзүүлэв. Мөн Чойжин ламын сүм музейд “Бидний мэдэх Чойжин ламын сүм музей” сэдэвт дунд сургуулийн сурагчдын дунд зарласан эссэ бичлэгийн уралдааныг дүгнэв. Харин Улаанбаатар хотын музей Олон улсын музей өдөр 24 цаг ажилласан.

Монголын Театрын Музейд цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан “Үлгэрийн орноор” хүүхэлдэйн театрчилсан тоглолт, танин мэдэхүйн ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажилд “Царцаа Намжил”, “Өвгөн, арслан хоёр” хэмээх монгол ардын сургамжит үлгэрүүдийг таягт хүүхэлдэй мөн зураглалын аргаар хүүхдүүдэд үзүүлэв.Монгол ардын түүхэн хийгээд сургамжит домог үлгэрүүд нь хүүхдийн оюун сэтгэлгээг хөгжүүлэх, түүгээр дамжуулан хорвоо ертөнцийн юмс үзэгдэл, оршин тогтнох учир явдлыг танин мэдэх, өөрт тохиолдсон саад бэрхшээлийг хэрхэн даван туулах арга замыг бий болгодог учир дээрх хоёр үлгэрийг сонгон авчээ.