Tuesday, 15 November 2011

БУДДЫН ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам, орчин үед Буддын шашны ном сургаалыг энгийн иргэдэд тайлбарладаг төвүүд их хэрэгтэй. Монголын залуучууд та нар өөрсдөө жижиг жижиг бүлгэмүүд байгуулаад Буддын шашны сургаал, онол зэргийг хоорондоо ярилцаж, санаа оноогоо солилцож бай. Ийм төвүүдийг энэтхэг, төвд залуучууд Энэтхэгийн Дарамсалад олноор байгуулж байгаа. Их үр дүнтэй, ач тустай юм байна лээ. Буддын шашны нотлохуй ухаан бол бүх ажил мэргэжилтэй хүмүүст ач тусаа өгнө. Та бүхэн Буддын шашны нотлохуй ухааныг эзэмшээд ажил төрөлдөө ашиглаа гэж айлдсан билээ.

Монголын Бурханы шашинтны нийгэмлэг бол Далай ламын сургаалыг бодитойгоор биелүүлж буй байгууллага юм. Тус нийгэмлэг энгийн хүмүүст Бурханы шашны сургаал, номлолыг тайлбарлаж, орчин үеийн Бурханы шашинтныг бэлтгэхийг зорин нэг сарын хугацаатай сургалт зохион байгуулж байна.

Уг сургалт сүсэгт суурилсан бус харин мэдлэгт суурилсан Бурханы шашныг иргэдэд түгээх зорилготой. Хэрэв мэдлэгт суурилсан Бурханы шашныг энгийн иргэдэд түгээвэл орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтныг олноор төрүүлнэ гэж МБШН-ийн багш, гавж Д.Нямсамбуу хэлж байна.

Орчин үеийн, мэдлэгтэй Бурханы шашинтан гэж хэнийг хэлэх вэ? гэвэл шашныхаа ертөнцийг үзэх үзлийг мэддэг, сайн үйл хэргээрээ үүнийгээ илэрхийлдэг, өөрөө өөртэйгээ тэмцэж, муу сэтгэлээ дийлж, өөрийгөө засаж байж л амар амгаланг олохыг ухаарсан хүнийг хэлэх аж. Түүнээс биш Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй байж, зовж ядрахдаа л “Намайг авраачээ, би мөнгө өгсөн шүү!” гээд Ганданд очиж хүрд эргүүлдэг, ламд өргөл барьц, “хээл хахуул” өгч ном уншуулдаг хүний хэлэхгүй гэнэ.

ХХI зуунд Монголд мэдлэгт суурилсан Бурханы шашин маш чухал. Угаасаа л мэдлэгт суурилсан бүхэн чухал болсон зуун бол ХХI зуун. ХХI зууны хувь хүн бол аливааг “Энэ юу вэ?” гэж эргэцүүлэн бодох ёстой. Мухар сүсэг бол хүний эргэцүүлэн тунгаах чадварыг сохолдог. ХБуддын шашны нотлохуй ухаан асар гүнзгий. Энэ давуу талаа ашиглаж хүмүүст хүрэх хэрэгтэй гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тэрбээр мөн: Монголчуудын дийлэнх нь Бурханы шашинд даатгалын компани шиг хандаж хар амиа хаацайлан лам хуврагуудад мөнгө өгч байна. Энэ бол таатай хэрэг биш. Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна. Энэ чинь зүй тогтол юмаа гэж л номлодог. Орчлон хорвоод та нар бие биенээсээ хамааралтай, бие биендээ хэрэгтэй. Тийм болохоор та нар бие биенээ хүндэлвэл жаргана шүү гэдэг аргыг л Бурхан багш зааж өгсөн. Түүнээс биш надад л итгэвэл, юунд ч бүү санаа зов. Би бүгдийг шийднэ гэж хэлээгүй. Бусад зарим шашинд Ертөнцийн эзэн гэж байдаг бол Бурханы шашинд Бурхан багш гэж бий. Бурхан багш сохроор дагаж мөрдөхийг шаардаагүй. Харин аливааг эргэцүүлж, тунгааж байж мөрдөхийг зөвлөдөг. Тиймээс Бурханы шашинд зөв амьдрах аргыг нь зааж өгдөг. Бурханы шашны аврах, аврагдах зарчим бусад зарим шашнаас ялгаатай. Хэрэв бусад зарим шашинд хүн хүсээд, итгэх л юм бол аврагдана гэж сургадаг бол харин Бурханы шашинд хүн хэчнээн аврагдая гэж бодсон ч үйлийн үр байвал аврагдах боломжгүй. Тиймээс л өнөөгийн монголчууд бид сайн юм хийвэл сайн үр дагавартай, муу юм хийвэл муу үр дагавартай, бид нэгнээсээ хамааралтай гэдгээ ухаарвал манай нийгэм сайн сайхан болох учиртай. Нэг нэгнээ хүндэлдэг, бусдын эрх ашгийг эрхэмлэдэг үзэл Бурханы шашны сургаалыг зөв ухаарсан цагт бий болно гэж сургаж байлаа.

Үнэхээр нийслэлийнхэн бид нэг нэгнээсээ хамааралтай гэдгээ мартсан мэт амьдардаг. Бүгд л “би, би”, “надад, надад” гэсээр ээлж ээлжээрээ таггүй траншейнд унаж үхэцгээх нь. Ер нь зөвхөн онгорхой траншей ч биш ер бүх юманд монголчуудын хувиа хичээсэн, мунхаг чанар харагддаг билээ. Нэг нэгэндээ зам тавьж өгдөггүй. Оочерлож чаддаггүй. Баярлалаа гэж хэлдэггүй. Энэ бүхэн “би бусдаас хамааралгүй тусгай хүн” гэдэг бодлоос бий болсон. Хэрэв монголчууд хамаг юмс харилцан хамааралтай гэдэг Буддын шашны сургаалыг зөв ухаарч, мэддэг бол ядахнаа ухсан нүхээ тойруулаад хашлага бариад, хүн амьтан унаж гэмтэхээс сэргийлэх л байсан. Гэтэл тэгдэггүй нь даанч харамсалтай… Энэ бүхнээс харахад Бурханы шашныг ард иргэддээ зөв ойлгуулж, нийгмээ хүнлэг, соёлтой болгоход ашиглах нь их чухал гэдэг нь тодорхой.

“Бидний амьдрал аль нэг далдын ид шидээс хамаарах биш харин өөрсдөөс маань хамаарна. Тиймээс зовлонгын шалтгааныг өөрөө өөрөөсөө л хайх чухал. Ерөөсөө л харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс жаахан ухаж үзэхэд л бусдыг хүндлэх надад ашигтай юм байна гэдгийг ойлгоно. Машин жолоодоод эам дээр явахад дүрэм журмаа мөрдөөд, нэг нэгэндээ зам тавиад сурчихвал эргээд энэ үйлдэл нь өөрт нь ашигтай болно гэдгийг харилцан хамаарал, зүй тогтолын үүднээс ч батлагдана” гэж Д.Нямсамбуу нотолж байна.

Түүний хэлсэн маргашгүй үнэн билээ. Монголчууд буян хийнэ гэдгийг өдөр тутмын амьдралаасаа тустай, хааяа нэг дотны хүн нас барахад хийдэг зүйл гэж ойлгоно. Гэтэл тийм биш. Хүн унаад гэмтэж бэртчих вий гээд траншейны тагыг таглахад ч гэсэн буян болно. Мөн ядарсан хүнд автобусанд суудал тавьж өгвөл ч буян болно. Тиймээс ч Бурхан багш “Буян хийвэл амар амгаланг олно” гэж айлджээ. Харин өнөөгийн монголчууд бидэнд хийсэн үйлдэл маань хамаагүй. Харин том мундаг ламд очоод л “бүх юмаа аргалуулах” хангалттай байдаг. Энэ бол буруу гэдгийг гавж Д.Нямсамбуу бас хэллээ.

“Буддын шашинд ид шид гэмээр зүйл бий. Гэхдээ энэ бол голлох хүчин зүйл болдоггүй. Ном уншуулж байгаа хүмүүсийг Бурхан багшийн айлдаагүйг хийлээ гэвэл туйлшрал. Мөн Бурхан багшийн хий гэснийг хийж байна гэвэл бас туйлшрал. Миний бодлоор бол бид голлох хүчин зүйлээ, гишүүн хүчин зүйлээр л солиод байна даа” гэж Д.Нямсамбуу хэлээд Бурханы шашны цөм бол хүн өөрөө өөртөө аврал гэдэг сургаалд л оршино. Аливаа ид шид бол хэзээ ч Бурханы сургаалын гол цөм нь байгаагүй гэв.

Далай лам мөн ч үүн лүүгээ агаар нэг сургаал айлдаж байсан. Тэрбээр Бурханы шашны талаар мэдлэгтэй байх нь хоосон сүсэгтэй байхаас чухал шүү. Бурханы шашны талаар ч ямар ч мэдлэггүй байж, өвдөж шаналахаараа л сүм хийдэд очих нь XXI зууны Буддын шашинтанд тохирохгүй. Ганжуур, Данжуур бол Бурханы шашны сургаал. Ганжуур, Данжуурыг хүн бүр уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байх ёстой. Ганжуур, Данжуур зөвхөн сүм хийдэд л байх ёстой ном судар биш гэж айлдсан билээ.

Д.Нямсамбуу, “Хүн төрөлхтний мэдлэг, хувь хүний мэдлэг хоёр адилхан шахам байсан үе бий. Хүй нэгдлийн үед нэг гэрийн эзэн арслан заан, барыг яаж агнах уу, арьсыг нь яаж элдэх үү гэдгийг л мэддэг байхад хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарт хүрлээ гэсэн үг. Харин одоо шинжлэх ухаан асар хөгжлөө. Ганцхан жишээ татахад л Бурханы шашин судлал асар гүнзгийрсэн. Одоо түүхийн шинжлэх ухаан ч мөн адил. Дэлхийн бүх цаг үеийг мэддэг хүн гэж байхгүй” гээд хэрэв эрт дээр үед Бурханы шашин сүсэгт суурилан түгдэг байсан бол одоо мэдлэгт суурилсан Бурханы шашныг түгээх цаг хугацаа болсныг онцолж байлаа.

Манай ард түмэн харьцангуй боловсорч бүгд шахам бичиг үсэгтэй болж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодох чадвартай хүмүүс олширсон өнөө үед Бурханы шашныг онолын түвшинд ч энгийн хүмүүст тайлбарлаж, сургах ёстой гэж Д.Нямсамбуу үзэж байна.

Бурханы шашны агуулга гүн гүнзгий болохоор ард иргэддээ бүрэн ойлгуулж чадаагүйгээс тухайн нэг улсад Бурханы шашин мөхөж, буурч байсан тохиолдлууд дэлхийн түүхэнд байдаг байна. Жишээ нь, эртний Энэтхэгт хаа ч байгаагүй, Бурханы шашны алдартай Наланда гэдэг том сургууль байжээ. Наланда сургуулийн эрдэмтэн багш нар Бурханы шашны оргилд хүрч, янз бүрийн ид шидийг эзэмшин, сургууль дотроо нисч явдаг байсан гэж домогт гаргадаг гэнэ. Гэтэл муслим шашны эзлэгчид Энэтхэгийг эзлэн Наланда сургуулийг устгахад Бурханы шашин Энэтхэгт бараг үлдээгүй ажээ. “Зөвхөн оройг нь тайрчихад л Бурханы шашин ард түмний дунд үлдээгүй. Бурханы шашин хэтэрхий онолын түвшинд хөгжиж, энгийн ард түмэнд ойлгомжгүй, байснаас болж энэ явдал болсон” гэж Д.Нямсамбуу ярьж байлаа.

Тиймээс ч нэгэнт л монголын ард түмний соёл, ахуйд бүрэн шингэж, салгахын аргагүй болсон энэ шашнаа улс орныхоо хөгжилд тустайгаар зөв дэлгэрүүлж, хөгжүүлэх нь өнөөгийн шашны зүтгэлтнүүдийн өмнө тулгарсан том сорилт гэж тэрбээр үзэж байна.

Сүсэгт тулгуурлаж түгээсэн Бурханы шашны өнгөрсөн зуунд үүргээ гүйцэтгэжээ. Шашин шүтэхийг хориглосон ХХ зуунд ард түмэн “элгээрээ” Бурханы шашнаа үгүйлсээр, бүрмөсөн марталгүй өнөө үед ирсэн байна. Харин одоо Бурханы шашныхаа талаар мэдлэгтэй, зөв ойлголттой энгийн иргэдийг хүмүүжүүлэх нь нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Тэгээд ч Бурханы шашин бол орчин үеийн хүн төрөлхтний оюуны нэгэн их өв. Үүний талаар орчин үеийн хүн заавал мэддэг байх ёстой. Өнөөгийн хэт материалист, хэрэглээний нийгэмд Бурханы шашин “материализмын хэт халалтыг хөргөж, дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь туслана” гэж Д.Нямсамбуу салахынхаа өмнө хэллээ.

Үнэхээр сүүлийн үед уул уурхайн хөгжлийн сөрөг үр нөлөөг нь багасгахын тулд манай улстөрчид төдийгүй ард иргэд ногоон хөгжил, тогтвортой хөгжил гэж их ярих болсон. Байгаль дэлхийгээ баяжихийн тулд сөнөөчихвөл ирээдүйд яаж хөгжих билээ. Тэр утгаараа тогтвортой хөгжлийн үндэс бол ногоон хөгжил юм. Үүнтэй нэгэн адил материализмын “хэт халалтын” үед ард түмний сэтгэлийг тайтгаруулж тогтвортой хөгжлийн үндсийг хангах бас нэг чухал хүчин зүйл бол Бурханы шашин. Бурханы шашин материализмын хэт халалтыг баланслуулж, монголчуудын сэтгэлийг чиг, зорилготой болгоход тусална. Тийм учир бид Бурханы шашныг зөв ашиглаж, нийгмээ хувь хүнээрээ, “өөрөө өөрсдөөрөө” дамжуулан хөгжүүлэх нь зөвхөн шашны зүтгэлтэн бус мөн бүх л хүн ардын үүрэг билээ.

8 comments:

Anonymous said...

Баяр (IP:121.162.66.80 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Монголын Шашин номын газрууд бохир, бүдүүлэг, бартаг өнгө, төрх түгээмэл байгаа нь орчин үеийн хүмүүсийг өөрсдөөсөө хөндийрүүлж байна.
Сүм хийд гадна талаасаа эхлээд л тоос, шороо, дотор нь ороход банз нийлүүлж хадаад улаан будгаар будсан болхи суудлууд дээр хир тоос шингэсэн хуучин хивсний тасархай дэвсээд хиртэй орхимж нөмөрч, тоостой Монгол гуталтай завилаад суусан лам нар мэдэхгүй хэлээр шүлэг шиг юм уншаад л сууж байх. Завсар зайнд нь том данханд цай барьсан залуу лам уншлагын лам нарт цай аягалахад хүн бүр хиртэй уутнаас модон тагш гаргаж ирээд хийлгэх бөгөөд сүм дотор олон хүний хөлд боссон тоосыг үл анзааран, уутнаасаа хатсан ул боов, ааруул ч юмуу, ямарч байсан нэг идэх юм цайндаа хийгээд хуруугаараа цайнаас авч амандаа хийж харагдах. Сургуульд байхдаа “Хуучин хүү” гэдэг өгүүллэг уншиж байсан гэнэт санаанд орж билээ. Бусад орнуудад Шашны газрууд ариун цэвэр, эрүүл сайхан орчноороо хүнийг татдаг юм билээ дээ.
Ang;i hel surya (IP:182.160.6.6 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Za ter bohir zavaan mavaan ch yah ve! Dalai lam Mongol zaluust 1 l zuiliig aminchlan zahisan yum. “Mongol zaluus ta nar English sur aa” gej.
Richard G, Steve J-buddhist (IP:74.63.112.148 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Бурханы шашин бол үйлийн үрийг л номлодог. Зөв юм хийвэл зөв сайхан байна. Буруу юм хийвэл буруу байна.

Hehe, ug ni iim l amarhan yum baigaamshdee, amidral chin. Uuniig Warren Buffet buyu delhiin 3-r bayan terbumtan ingej helsen baidag:
“Hen negen hun modnii suudert amarch baina, yagaad gevel olon jiliin omno ter modiig hen negen tarisan uchiraas”.

Bi olon jiliin omno shar mahtaigaa hataj baisan, odoo tuuniihee ur shimiig hurtej baina. Nadad ter Jesus chin baihgui, ter Mohammed chin tuslaagui. Bi ooroo ooriinhoo ezen. Bi onoodor yu hiine tuuniihee ur shimiig margaash hurtene, iim engiin logikiig oilgohguigeer nogoo l BELENCHLEN SETGELGEE shuudee. Lamd orgol ogood, Jesus etsgee shuteed….ok, oor heleg ug alga, margaash saihan amidarhiin tuld bi odoo hiij buteeheer garlaa.
Стандард мэдлэг (IP:147.47.68.201 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Дэлхийн хэмжээнд бурхан ба чөтгөр оршдог гэдгийг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй л байна даа.
Шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйлийг хүн бүрт тулган хүлээлгэх нь мухар шүтлэгээр амьдарч байсан хуучин зуун руу орж байнаа гэсэн үг.

Тиймээс Буддагийн шашин, номлол гэж бичиж байх хэрэгтэй. Бурханы тухай номлол Буддагийн шашинд байхгүй. Хүн зөвхөн өөрийн оюун ухаанаа мэдлэгээр хөгжүүлж байж, гэгээрэлд, ухааралд хүрнэ гэж заасан байгаа. Гэгээрэлд хүрэх үе шатуудыг нарийвчлан зааж сургасан байгаа.

Энгийн нэр томьёог гуйвуулан, үл ойлгох хэлбэрээр бусдад хэлэх нь ямар ч үр дүн гарахгүй ээ. Жишээ нь бодь, мөрийн зэрэг гэж байна. Гэгээрэлд хүрэх үе шат гэж орчуулах хэрэгтэй байсан юм шүү дээ.

Гэх мэтчилэн нэр томьёоны буруу хэрэглээнээс үүдээд, нийтийн мэдлэг буруу соёлыг бий болгоод байна.

Эрдэмбилэг гуай даруйхан энэ нийтлэлээ Буддагийн шашин гэж засаарай. Монголд буй нийгмэллэгийг Буддагийн шашны төв, эсвэл нийгэмлэг гэж засуулаарай.
Lam minii biye. (IP:76.114.207.32 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Shinjleh uhaan geheeree tugs zuil bish shuu dee.shinjleh uhaan chin harin uuruu uuriiguu medehgui hen udirdaaad baigaagaach medehgui hun gej setgel gej you baidgiig ch medehgui sayahanaasl neg yum suns bain gej neg yum notloh shiv dee zailuul.tegheer Burhan bagshiiin aguu ih setgeliig bid notloh gesee galav yuleh bailgui.Tiimd shinjleh uhaaniig neeeeeg huleegeed baisnii herggui.setgleel shinjil.tern Burgan bagshiin nom shuu dee nyamsanbuu bayrlalaa saihan zuil bichjee chi shuuuuuuuuuuu
жоони воокэр (IP:202.131.252.90 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

мухар сүсгийг яагаад ингэж ад үзээд байдгий нь би сайн ойлгодогүй юм. Лам гурван эрдэндээ мухар сүсэглээд нүгэл хийхгүй номхон байгаа хүн юүндаа буруутай билээ? Ийм хүнд чинь үхсний дараа шамбал диваажинд суудал захиалгтай шүү дэ хэхээ
Unshigch (IP:202.179.8.115 |

Anonymous said...

Lam minii biye. (IP:76.114.207.32 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Shinjleh uhaan geheeree tugs zuil bish shuu dee.shinjleh uhaan chin harin uuruu uuriiguu medehgui hen udirdaaad baigaagaach medehgui hun gej setgel gej you baidgiig ch medehgui sayahanaasl neg yum suns bain gej neg yum notloh shiv dee zailuul.tegheer Burhan bagshiiin aguu ih setgeliig bid notloh gesee galav yuleh bailgui.Tiimd shinjleh uhaaniig neeeeeg huleegeed baisnii herggui.setgleel shinjil.tern Burgan bagshiin nom shuu dee nyamsanbuu bayrlalaa saihan zuil bichjee chi shuuuuuuuuuuu
жоони воокэр (IP:202.131.252.90 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

мухар сүсгийг яагаад ингэж ад үзээд байдгий нь би сайн ойлгодогүй юм. Лам гурван эрдэндээ мухар сүсэглээд нүгэл хийхгүй номхон байгаа хүн юүндаа буруутай билээ? Ийм хүнд чинь үхсний дараа шамбал диваажинд суудал захиалгтай шүү дэ хэхээ
Unshigch (IP:202.179.8.115 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Эхэнд сэтгэгдэл бичсэн Баяр гэгч нөхөрт хандаж хэлэхэд Бохир гэж чи юуг ойлгодог юм бэ? Чиний наад сэтгэлгээ чинь өөрөө гадаад үзэмж эд мөнгөнд шунах бохир сэтгэлийг чинь илтгээд байгаа юм. Бохир сэтгэл хүрээгүй ариун газрын тоос нь ч эм болдог юм шүү дээ. Сэтгэл бохир бол тэр орчны агаар ч хүнд өвчин үүсгэгч болно. Тиймээс ч монголчууд хорон муу сэтгэлтэй, шунал хүсэл уур уцаар ихтэй хүний талаар ярихдаа салхин доогуур нь ч гаралгүй тэр хүнээс холхон яв гэж хань нөхөд үр хүүхэддээ захидаг юм. Аливаа бичиж хэлж байгаа үг тэр хүнийхээ сэтгэлийг л илэрхийлдэг юм шүү дээ.
Unshigch (IP:202.179.8.115 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Бурхан ба чөтгөр оршдог гэдэгт шинжлэх ухааны нотолгоо шаардаж байгаа уншигч эхлээд өөрөө бурхан чөтгөр гэдгийг юу гэж ойлгож байгаагаа хэлчихвэл би нотлогоог нь хэлээд өгч болно шүү.
Галдан (IP:203.91.117.4 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Монголчууд бид шарын шашин дагаад юу олж долоосон билээ. Хамгийн эхлээд нөгөө өндөр гэгдээд байгаа Занаа пизда ахыгаа, ар халхыг дагуулаад Манжид урваа виздээ. Дараа нь эрэлхэг удмаа огт мартаад номхон хүлцэнгүй алга хавсарсан амьтад болж хувираад дэлхийн хамгийн хоцрогдсон, үгээгүй дорой амьтад болж хувирсан билээ. Зүй нь Занабазар хэнд ч хэрэггүй хэдэн муу гуулин бурхан цутгаж байхын оронд төмрөөр гунан, үхэр буу цутгадаг газар байгуулаад Галданг дэмжээд Манжийг цохисон бол өдийд ар, өвөр, буриад, халимаг гээд бүгдээрээ элэг бүтэн дэлхийн цагдаа хийсэн том гүрэн байх байсан юм. Энэ муу шарын шашин тэр горзгор Занаагаас болж ийм хачин царайтай эрэмдэг доромдог энд тэндээсээ тасдуулаад их гүрнүүдэд идүүлчихсэн газар нутагтай элий балай идэж уухын цондон тусчихсан хэдэн улсаар удирдуулчихсан авилга, хээл хахууль газар авчихсан, хууль нь гууль болчихоод гуулин, хужаа голдуу этгээдүүдийн компань нэртэй газарыг гахай шиг сэндийлдэг, хоолыг хор болгодог ийм л юмнуудтай үлдэж дээ.

Anonymous said...

Галдан (IP:203.91.117.4 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Монголчууд бид шарын шашин дагаад юу олж долоосон билээ. Хамгийн эхлээд нөгөө өндөр гэгдээд байгаа Занаа пизда ахыгаа, ар халхыг дагуулаад Манжид урваа виздээ. Дараа нь эрэлхэг удмаа огт мартаад номхон хүлцэнгүй алга хавсарсан амьтад болж хувираад дэлхийн хамгийн хоцрогдсон, үгээгүй дорой амьтад болж хувирсан билээ. Зүй нь Занабазар хэнд ч хэрэггүй хэдэн муу гуулин бурхан цутгаж байхын оронд төмрөөр гунан, үхэр буу цутгадаг газар байгуулаад Галданг дэмжээд Манжийг цохисон бол өдийд ар, өвөр, буриад, халимаг гээд бүгдээрээ элэг бүтэн дэлхийн цагдаа хийсэн том гүрэн байх байсан юм. Энэ муу шарын шашин тэр горзгор Занаагаас болж ийм хачин царайтай эрэмдэг доромдог энд тэндээсээ тасдуулаад их гүрнүүдэд идүүлчихсэн газар нутагтай элий балай идэж уухын цондон тусчихсан хэдэн улсаар удирдуулчихсан авилга, хээл хахууль газар авчихсан, хууль нь гууль болчихоод хангүг, хужаа голдуу этгээдүүдийн компань нэртэй газарыг гахай шиг сэндийлдэг, хоолыг хор болгодог ийм л юмнуудтай үлдэж дээ.
Стандард мэдлэг (IP:147.47.68.201 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Дэлхий илүү нээлттэй болохын хэрээр бага соёл их соёлд уусан, саармагжих, алсдаа устах магадлал өндөр байна. Тиймээс өөрийн соёлоо (уламжлал, түүх, нийгмийн үнэт зүйл) хамгаалж үлдэхийн тулд эх хэлнээсээ эхлээд зөв хэрэглэж, олон улсын хэлний жишиг нийцүүлэн хөгжүүлж байх нь бидний суурь стратеги юм.

Монгол гэрийн ханыг ярихдаа, хананы толгой гэж ярьдагтай адил Буддагийн сургаал, номлолыг гэж бичихдээ Буддын гэж эх хэлний дүрмийг саармагжуулаад байна гэсэн санааг авч үзэх хэрэгтэй.

Мөн дэлхийн гол хэлэнд Буддагийн шашин (Buddhist Religion) гэж бичигдэж байгааг, зөвхөн Монгол хэлэнд бурханы шашин (God’s regilion) гэж эх хэлний дүрмийг мөн саармагжуулж байна.

Бурхан, чөтгөр, сүнс орших, эс оршихын тухай эргэцүүлийг авч үзээгүй бөгөөд Монгол улсын стратегийн суурь нөхцөлийн тухай авч үзсэн болно.
unshigch (IP:180.235.169.225 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

10t bichsen galdangiin ugnees avhaar yum bnaa.hel yarianii jaahan soeltoi baildaa galdan guai.tegej chadval chi hol yavna shuu
өвөг дээдэс (IP:202.179.20.185 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Хүүхдүүд ээ. Та нар тун олон санаа уралдуулсан нь тун сайн байна. Эцсийн эцэст хүн өөртөө бурхан. Үүний тулд Буддагийн гэгээрэлд хүрэх арга замыг сайтар нягтлан судлах хэрэгтэй шүү
l,nj (IP:122.201.18.136 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

лам нар бурханы шашны сургаалыг өөрийн дотроосоо хэрэгжүүлж ойлгоогүй, номноос уншсанаараа тайлбарлаж ярьдаг болохоор далай ламын яриаг орчуулахдаа хүртэл хүнд ойлгомжгүйгээр дамжуулдаг, гэтэл англиас уншиж сонсохоор мааш энгийн ойлгомжтой байдаг, тиймээс бурханы шашны сургаалыг лам нар биш энгийн хүмүүс өөрсдөө ярилцаж ойлголцсон нь хавьгүй илүү юм билээ. Лам нар номын үгээр, тэгээд шашны хэл найруулгаар амьдралаас хол тасархай хэлж дамжуулдаг, өөрийнхөө амьдрал туршлага болгож чадсан байсан бол тэгж дамжуулахгүй нь ойлгомжтой.
øèíæýý÷ (IP:202.179.10.94 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Ẻ íàð õàðààë èõ õèéæ áàéíà õýí ýíý õàðààë õàðèóëàõ þì áý íîâø ãýæ æèíõýíý ëàì íàð ÷àäíà òýãýõýýð ëàì õýðýãòýé ãýäýã íü çºâ áîëæ áàéíà Ẻ íàð ýíý íèéãýìä õýðýãã¿é õóëõè ëàì íàð õàðèí çîëáèí íîõîéí çàìààð ÿâíà ø¿¿ õà õà õà

Anonymous said...

nana (IP:182.160.49.46 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Нэгд Занабазарын ачаар одоо тусгаар улс үлдсэн юм, тэр Галдангийн улс чинь одоо хаана байнаЫ
Хоёрт Бурханы шашин гэдэгийг God’s religion гэж орчуулахгүй харин Buddha’s religion гэж орчуулна, уулаасаа Бурхан гэдэг үг чинь Буддха гэсэн үгнээс үүсэлтэй юм. Монголчуудын гадаадаас орчуулсан анхны том бүтээлүүд нь Буддын сургаалиуд бөгөөд хэдэн зууны өмнөөс Буддхаг Бурхан гэж орчуулж ирж, чи Барууны God гэдэг ойлголтыг бурхан гэж орчуулаад түүнээсээ улбаалаад Бурханы шашин гэж орчуулахгүй гээд байгаа чинь мэдлэг нимгэнийх байна, түүнээс хэн ч Буддхаг Ертөнцийн эзэн гээгүй байна
çî÷èí (IP:182.160.56.4 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Ò¿âäèéã ãýòëýõã¿é,ìîíãîë áè÷ãýý ãàðãàõã¿é,êèðèëëèéí ¿ñãýýð ãàéã¿é óíøààä îéëãî÷èõäîã ìîíãîë õ¿ì¿¿ñ ÿàãààä Áóðõàíû ñóðãààëûí òàëààð ãàíö íýã íîì àâààä óíø÷èõàæ ÷àäàõã¿é áàéãààä ãîë ó÷èð íü áàéíà.Õýðâýý óíøààä ýõýëâýë èéì ãàéõàëòàé þì áàéäãàà ãýìýýð þì áîëíî.Òýð ã¿í óõààí, òàéëáàð,ãàðãàëãàà ýíý òýð íü áèøèðìýýð. ׺òãºð àâ,øèíæëýõ óõààíû íîì óíøààä òèéì ìýäðýìæ òºðäºãã¿é þì äàà.Ýíä ¿íýõýýð íýã ë àãóó þì áàéãààä áàéãàà þì.Äýíä¿¿ îëîí òàëààñ íü ñóäàëæ ãýì á¿ãäèéã íü ø¿¿ãýýä òºãñ òºãºëäºð áîëãî÷èõñîí þì óó õààøàà þì.Èõ ñóäàëæ óíøâàë àâòàãäààä ñàëæ ÷àäàõàà áàéæ ìýäíý. Àéìààð ÷ þì øèã.
çî÷èí (IP:182.160.56.4 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Òýð äýýð ñýòãýãäýë áè÷ñýí äàëä öóñ îéðòîëòûí øèíæ õóðö èëýðñýí ,Îðîñ õýëáýðøèëòýé ò¿¿õ ñóäëàà÷ õ¿íä õýëýõýä ,Ò¿øýýò õàí ×àõóíäîðæ , Ñýöýí õàíòàé õ¿÷ õàâñðàí Áàéãàëü íóóð îð÷èìä Áóðèàäàà àâ÷ ¿ëäýõ ãýæ Îðîñóóäòàé òóëàëäàæ áàéõ ¿åä íü ,òýð Îðîñóóäòàé ¿ãñýæ àðäóóð íü õàìãààëàëòã¿é Õàëõàä äîâòîëñîí ýòãýýä ýõ îðîí÷ áîëîîä ,Áóðèàä çîíîî îðîí íóòàãòàé íü àâ÷ ¿ëäýõ ãýñýí Òýíãýð ÿçãóóðò õàí ÿàõààðàà ÷àì øèã àìüòíû àìíû çóãàà áîëäîã áèëýý.Ìàíæ áîëîí Ìîíãîë÷óóä Õÿòàäûí Ìèí óëñûã äàéëàõäàà õîëáîîòîí áîëîõîîð ãýðýý õèéñýí ó÷èð õîæèì 1911 îíä Îëíîî ªðãºãäñºí Ìîíãîë óëñûã ºðãºí ìàíäóóëàõàä Íàðàí ãýðýëò Ò¿ìýí íàñò Áîãä õààí,Áèä Óðüäûí Ìàíæ Äàé÷èí ã¿ðíèé òóñûã óìàðòàõ ¸ñã¿é. Õýðâýý õýðýãòýé áîë öýðýã äàé÷ëàí òóñëàõàä áýëýí ãýæ ìýäýãäýæ áàéñàí íü ó÷èðòàé.Ãàëäàí Òýíãýðò òýðñýëñýí ¿éëèéíõýý ¿ðýýð äàëä îðñîí. Õàðèí ¨ñò ýçýí áîëîõ Ñýíãý õàíû õ¿¿ Öýâýýíðàâäàí áîëîí Ãàëäàíöýðýí õàí íàð Îéðäûí Èõ õàð ñ¿ëäèéã äàõèí 50 æèë áîñîî ºðãºñºí èõ ãàâüÿàòàé þì.Òýíýã õ¿í Òýíãýðýýñ àõ ãýæ äóóëñàí óó
malnuudaa (IP:69.143.105.196 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

nana medlegtei hun bn thanx
борат (IP:122.201.18.136 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Галдан минь Өндөр гэгээний алсыг харсан ухааны хүчээр л бид чинь одоо туурга тусгаар улс болж явна юмштээ. Чамайг дагаад гунан буу цутгасан бол өдийд Оросын холбооны улсын хамгийн хязгаарын Бүгд Найрамдах Буриад улсын өмнө этгээдэд оршдог бас нэгэн холбооны субьект нэртэй мануухай болоод өөрийн нутагтаа хэн ч биш хоёрдогч этгээд болон үлдэх байлаа. Тиймээс Өндөр гэгээнд сайн залбир. Ойрд улс гэж байгаа. Гэхдээ Уулын Алтайн бүгд найрамдах улс тэртэйгээр манай баруун хилд хаяа хатгаж оршин бий. Гэвч тэнд хэл соёлоо мартсан хэдэн согтуу ойрдууд хасаг оросуудын ад шоо болоод л амь зогоон оршин буйг санагтун. Халхын буян, Занабазарын хувилгаан 8-р богдын адистидын хүчээр ойрд түмэн энх тунх сайхан амьдарч байгаад талархууштай. Урьдын өшийг мартах хэрэгтэй. Энэ чинь 21-р зуун.

Anonymous said...

борат (IP:122.201.18.136 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Галдан минь Өндөр гэгээний алсыг харсан ухааны хүчээр л бид чинь одоо туурга тусгаар улс болж явна юмштээ. Чамайг дагаад гунан буу цутгасан бол өдийд Оросын холбооны улсын хамгийн хязгаарын Бүгд Найрамдах Буриад улсын өмнө этгээдэд оршдог бас нэгэн холбооны субьект нэртэй мануухай болоод өөрийн нутагтаа хэн ч биш хоёрдогч этгээд болон үлдэх байлаа. Тиймээс Өндөр гэгээнд сайн залбир. Ойрд улс гэж байгаа. Гэхдээ Уулын Алтайн бүгд найрамдах улс тэртэйгээр манай баруун хилд хаяа хатгаж оршин бий. Гэвч тэнд хэл соёлоо мартсан хэдэн согтуу ойрдууд хасаг оросуудын ад шоо болоод л амь зогоон оршин буйг санагтун. Халхын буян, Занабазарын хувилгаан 8-р богдын адистидын хүчээр ойрд түмэн энх тунх сайхан амьдарч байгаад талархууштай. Урьдын өшийг мартах хэрэгтэй. Энэ чинь 21-р зуун.
ж (IP:202.131.252.90 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

одоо манай улс тоолох жаал янчантай болно гэж дуулдсан. тэр мөнгөөр Ганданд том том сүм барьж төрөл арилжуулах хэрэгтэй. Гадаадынхан үзүүлж харуулах юмтай бай л д
Түүхийн шар хуудас... (IP:112.187.233.88 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Цаг хугацаа өнгөрсөн хойно ард олноо бойны газар шиг хядаж, зовоож байсан хүнийг их эх оронч байсан мэт худлаа түүх зохиох юм даа. Оросууд Галдан бошигтыг монголын хаан болгох нэрийдлээр Занабазарын эсрэг дайн хийлгэсэн юм шүү дээ. Чухамдаа энэ нь Монголчуудыг задлан сарниах гэсэн их гүрний хар хайрцагны бодлогоор болсон үйл явц. Чингэс хаанаас хойш Орос, Хятад хоёрын гол бодлого бол Монгол угсаатныг дотор нь хагаралдуулан хүчгүйдүүлэх бодлого байсан. Одоо ч үргэлжилж байна.
Галдан Бошигт эцэстээ үүнийг ойлгоод түүндээ гутарсаар байгаад Оросын Томск хотод амиа хорлосон гашуун үнэн үлдсэн байдаг.
ша.баатар (IP:188.165.231.191 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Налаандаагийн Их Сургуульд Есүс Христос хүртэл 33 нас хүртэл ээ суралцаж байсан.Тийм болохоор Бурхан Буддаггийн,Христийн номлол бол үнэнд ээ адил.10 цагаан буян,10 хар нүгэл гээд л.Бурхан чөтгөр байдаг уу гэвэл байдаг.Ямагт бидний зэргэлд ээ астрал биет байдлаар оршиж байдаг ,үүнийг зөвхөн бясалгал их үйлдэж ,үйлийн үрээ шатаах хүртэл түвшинд бясалгаж чадах хүнд л мэдрэгддэг юм.Хүний сүнс дундажаар 21грамм гээд шинжлэх ухааны үүднээс жигнээд баталчихсан шүү дээ.Сэтгэл ээ ариусгаж чаддаггүй хүнийг чөтгөр ээрээд буруу юм хийлгэх гээд байдаг юм даа.Гавжийн хэлсэнчлэн Бурхан Буддаагийн сургаальд одоо цагт мухар сүжигээр биш ,шинжлэх ухааны үндэснээс хандна гэдэг ойлголт бол туйлын зөв.Огт сүжигтэй сүжиггүй хоёрын дэргэд сүжигтэй хүн байсан нь хавьгүй илүү,гэвч Бурханы номлолыг ойлгоход бол хангалтгүй.Эх болсон 6 зүйлийн хамаг амьтанд тусалж бодь сэтгэлийг үүсгэж,дотоод сэтгэлийн ариусгал,самадхи бясалгалын хүчээр яаж нирваан дүрийг олж зовлонт хорвоод бурхан,асур,хүн,бирд,амьтаны төрөлд төрөлгүй сансарын хүрднээс салахыг номолсон сургааль бол Бурхан багшийн сургааль юм даа.Билэг бараамидийн(энэтхэгээр пражнапарамита) ид шидийн хувьд бясалгал үйлдэж өөрийг өө боловсруулах шатанд энэтхэгээр бол сиддхи гэдэг ,далдыг мэдрэх,далд ухамсартай харьцах,өнгөрсөн,одоо,ирээдүйн дэлхийн энерги,мэдээлэлийн бүрхүүл торлогт нэвтэрч дуртай мэдээлэл ээ авах чадавхитай болох зэргээр илэрдэг.Намо Буддая,Намо Дармая,Намо Сангхая

Anonymous said...

(IP:182.160.46.173 | Огноо:2011-11-24 өдөр 07:55)

Үнэхээр Бурханы шашныг төрөөс жаахан харж үзэх хэрэгтэй байна. Бурханы шашны хийдүүд гадуурхагдсан шоовдор юм шиг тоос шороотой гэр хороололд л баригдах юм. Төвдүү, цэвэрхэн газар олгоод, хүнээс ичмээргүй аятайхан хийд бариулчихаасай. Азийн орнуудад хотын төвдөө ч гэсэн сайхан цэмцгэр Бурханы шашны сүмүүдтэй байх юм. Гутлаа тайлж ордог, толь шиг гялалзсан. Бас Ганданг тойруулж бизнесийн барилгууд хөглөрүүлэхээ болиосой. Гандангийн дэнжийг тэр чигт нь Бурханы шашны хийдүүдэд өгөөсэй. Бас дэд бүтэц, явган болон машин зам Гандангийн дэнжид байгуулаасай. Тэгээд Киевийн Печерская лавра гэдэг шиг Буддын шашны томоохон төв болгож хөгжүүлээсэй. Үнэхээр материаллаг баялгаас оюуны баялаг чухал болох цаг ирж байна шүү.

Anonymous said...

Мухар сүсэг, сүсэг бишрэл 2 хоорондоо ялгаатай ойлголтууд, үүний ялгааг олохын тулд Нямсамбуу багшийн хэлснээр ухаанаа уралдуулж, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Энэ дээр нэг нь Далай багшийн орчуулгыг муу хийсэн тухай бичсэн байна. Орчуулгыг муулах биш харин сонсож байгаа одоогийн Монголчууд бид үнэндээ хуучны монгол хэлээ мэдэхгүй байна шүү дээ. Бас ямарч оронд ердийн ярианы хэл мөн мэргэжлийн хэл гэж 2 янз байдаг. Бид нар одоо зөвхөн ердийн ярианыхаа хэлтэйгээ л үлдчихээд тэрүүгээрээ л ямарч нарийн ойлголтыг илэрхийлэх гээд зүтгээд байж болохгүй биз дээ? Сэтгэлгээ хөгжих тусам хэл бас л хөгжих хэрэгтэй, хэллэг ч бас нарийсна. Гадаад хэл дээр сайн байгаа шигээ төрөлх хэлээ сайн эзэмшээч гэж өөрсөддөө хэлмээр байна.

Тэр said...

Бурханы шашны хуучны монгол орчуулгуудаар дамжуулж, одоогийн ядуу Монгол хэлээ нөхөж сэлбэх хэрэгтэй байна. Бидний мэдэхгүй мартагдсан маш их үг хэллэг байдаг юм байна лээ. Хэлээ сайжруулах нь бурханы шашныг зөв ойлгох чухал зүйл. Одоогийн монгол хэл маань нарийн юмыг илэрхийлэх аргагүй ядуу бүдүүлэг болчихоод байна шүү дээ. Үүнийг л оюуны хоцрогдол гэдэг байх.