Sunday, 24 January 2010

Англи хэлэнд оруулах миний хувь нэмэр

Англи хэлэнд нэг муухай хараал бий. Ээжийгээ юу яагч гэсэн утгатай энэ хараалыг эд хаа сайгүй хэлэх юм. Эд маниусаас илүү хөгжсөн атлаа малаас доор хараадаг нь ёстой хачин. Эдний хажууд бид чинь харин энхийн цагаан тагтаа: манайд п—да л бий. (Ямар сайндаа, би англи хэл сурч эхлэхдээ л ийм ойлголт байдгийг мэдэж билээ.)

Эд одоо хэзээнээс мадапаака-гаа хэлж эхэлсэн юм бэ, бүү мэд. Мадапаака-нууд нь ихсээд цус нь ойртоод баларсан юм болов уу, тэгээд л насаараа дөрвөн хананд хавчигдаж суурин амьдарсан хүмүүсийг жигшэж зэвүүцүүлэхийн тулд энэ хараалыг амны уншлагаа болгож. Харин дэлхий ээжтэйгээ ойрхон эсгий гэрт амьдарсан монголчууд адгуус малаасаа суралцаад (мал хүртэл ингэдэггүй учраас) иймэрхүү юм хийх нь гаж бурууг нийтийн хараалын тусламжгүйгээр зөнгөөрөө ухамсарлажээ.

Тэр утгаараа ч, одоо Англид цус сэлгэх нь сайн гэж үзээд цагаачдыг цаашаа гэдэггүй уриалагхан ханддаг байж магад... За энэ ч яах вэ, миний эсэргүү бодол. Цус сэлгэх гэснээс монголчууд чинь нээрээ харийн эмсийг хүчиндэж дэлхийн хамгийн том хромсомын нүүдэл хийсэн юм биш үү... За, за будилахаасаа өмнө гол санаагаа хэлье.

Ээжийгээ юу яагч гэж нэгнийгээ хараах үнэхээр зохисгүй. Маш муухай. За ингэж үнэхээр англиар хараамаар байгаа бол жаахан зөөллөж мөн эр, эм хүйсэнд зохицуулж хараамаар... Хүн бүрийг m—f—r гэхийн оронд, эрэгтэй хүнийг м—licker буюу ээжийгээ долоогч харин эмэгтэй хүнийг f—sucker буюу аавыгаа хөхөгч гэсэн маягаар хараамаар... Тэгэх юм бол арай л соёлтой сонсогдоод байгаа юм даа.

За мөн f—able гэж нэг шинэ үг санаанд орлоо. (Гэхдээ би өмнө нь хүнээс сонссон билүү, яалаа...) Sexy гэдэг үгийн синоном байж болохоор. I am sexy гэхийн оронд заримдаа I am f—able гэвэл зүгээр ч юмшиг... Үүнийг би заавал гүнзгий тайлбарлаад яахав. Ойлгох нэг нь ойлгоно биз... За энэ миний англи хэлэнд оруулах өчүүхэн хувь нэмэр дээ...

Жич: Дээрх хараалын үгсийг долоо, найман жилийн өмнө анх сэтгэсэн тул одоо тодорхой хүрээнд хэрэглэдэг болсныг үгүйсгэхгүй.

Хараал соёжуулагч
2010.01.23
London, Battersea
sonyvaio

Saturday, 2 January 2010

Шинэ жилийн мэнд 2010

Миний блогыг уншигч та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Зав зай муутай учир ойрд юм бичсэнгүй. Тэгээд 6 жилийн өмнө бичсэн - одоо өөрөө ч ойлгохоо больсон - нэг шүлгээ тавьчихья. Ямар хоосон мэндчилгээ дэвшүүлэлтэй биш дээ.

ДОТООД НИСЛЭГ

(ДОРНО)

ДОТООД ЦӨМРӨЛТ
ЁРООЛГҮЙ.
ЦАГ, ОРОН ЗАЙН
ХЯЗГААРГҮЙ.
ЭХЛЭЛГҮЙ, ТӨГСГӨЛГҮЙ
УТГАГҮЙ, БАРЬЦГҮЙ.

АЙДАС ГАНЦХАН
ХАНЬ.

АЗНАВАЛ ОЙЛГОНО.
АТГАВАЛ ХЯНАНА.
НЭГ АТГАЛТ,
ХОЁР АТГАЛТ,
ГУРВАН АТГАЛТ…

САЯ ЖИВАА ТАРХИ
ШАВХАХГҮЙ НӨӨЦ.

(ӨРНӨ)


INNER FLY

(EAST)

INNER FLY
UNFATHOBABLE.

NO DIRECTION
NO MEANING
NO TIME
LIMITLESS.
A FEAR.

IF STOP YOU’LL
UNDERSTAND.
IF HOLD YOU’LL
CONTROL.
ONE HALT,
TWO HALT…
BILLION HALTS.

THAT’S MORE
THAN ENOUGH
FOR BILLION
BRAINS.

(WEST)

2004.01.4-6