Sunday, 24 January 2010

Англи хэлэнд оруулах миний хувь нэмэр

Англи хэлэнд нэг муухай хараал бий. Ээжийгээ юу яагч гэсэн утгатай энэ хараалыг эд хаа сайгүй хэлэх юм. Эд маниусаас илүү хөгжсөн атлаа малаас доор хараадаг нь ёстой хачин. Эдний хажууд бид чинь харин энхийн цагаан тагтаа: манайд п—да л бий. (Ямар сайндаа, би англи хэл сурч эхлэхдээ л ийм ойлголт байдгийг мэдэж билээ.)

Эд одоо хэзээнээс мадапаака-гаа хэлж эхэлсэн юм бэ, бүү мэд. Мадапаака-нууд нь ихсээд цус нь ойртоод баларсан юм болов уу, тэгээд л насаараа дөрвөн хананд хавчигдаж суурин амьдарсан хүмүүсийг жигшэж зэвүүцүүлэхийн тулд энэ хараалыг амны уншлагаа болгож. Харин дэлхий ээжтэйгээ ойрхон эсгий гэрт амьдарсан монголчууд адгуус малаасаа суралцаад (мал хүртэл ингэдэггүй учраас) иймэрхүү юм хийх нь гаж бурууг нийтийн хараалын тусламжгүйгээр зөнгөөрөө ухамсарлажээ.

Тэр утгаараа ч, одоо Англид цус сэлгэх нь сайн гэж үзээд цагаачдыг цаашаа гэдэггүй уриалагхан ханддаг байж магад... За энэ ч яах вэ, миний эсэргүү бодол. Цус сэлгэх гэснээс монголчууд чинь нээрээ харийн эмсийг хүчиндэж дэлхийн хамгийн том хромсомын нүүдэл хийсэн юм биш үү... За, за будилахаасаа өмнө гол санаагаа хэлье.

Ээжийгээ юу яагч гэж нэгнийгээ хараах үнэхээр зохисгүй. Маш муухай. За ингэж үнэхээр англиар хараамаар байгаа бол жаахан зөөллөж мөн эр, эм хүйсэнд зохицуулж хараамаар... Хүн бүрийг m—f—r гэхийн оронд, эрэгтэй хүнийг м—licker буюу ээжийгээ долоогч харин эмэгтэй хүнийг f—sucker буюу аавыгаа хөхөгч гэсэн маягаар хараамаар... Тэгэх юм бол арай л соёлтой сонсогдоод байгаа юм даа.

За мөн f—able гэж нэг шинэ үг санаанд орлоо. (Гэхдээ би өмнө нь хүнээс сонссон билүү, яалаа...) Sexy гэдэг үгийн синоном байж болохоор. I am sexy гэхийн оронд заримдаа I am f—able гэвэл зүгээр ч юмшиг... Үүнийг би заавал гүнзгий тайлбарлаад яахав. Ойлгох нэг нь ойлгоно биз... За энэ миний англи хэлэнд оруулах өчүүхэн хувь нэмэр дээ...

Жич: Дээрх хараалын үгсийг долоо, найман жилийн өмнө анх сэтгэсэн тул одоо тодорхой хүрээнд хэрэглэдэг болсныг үгүйсгэхгүй.

Хараал соёжуулагч
2010.01.23
London, Battersea
sonyvaio

6 comments:

нарсар said...

монголоор энэ хараал чинь бас байдаг, дээр үед хүмүүс хэлдэг ч байсан байж магадгүй. Ном уншихад лав ийм хэллэг байдгийн, эхээн ох гээд.. За уучлаарай, муухай юм бичсэнд.

eebee said...

za estoi ankh udaa l bi sonsoj baina. Nom zohiold l baidag nom zohiol unshaagyi man' met n' medeegyi l yum baina l daa. hehehe Oh gedeg ygiig ch bi sonsoogyi yum baina.

Medeej iimerhyy haraal baisan l baih l daa. Gehdee odor tutam bid heregledeggyi shyy dee, ed nar shig

нарсар said...

харин тийм, аз болоход бидний өдөр тутмын амьдралд энэ хараал хэрэглэгддэггүй. Дээр үед хэлдэг, гэхдээ бас гутаг нутгийн сонин хэллэгийн нэг ч байсан байж болох юм.

Anonymous said...

baruun aimguudad odoo ch tugeemel heregledeg shuu dee..ekeen ohmor geed..

mongold ih ertnees heregledegj irsen ug baihaa..zovhon haraal ch bish, jaahan huuhdiig ohoordoj helehdee bas heregledeg..

ee,ekeen ohmor,yasan muuhai huuhed ve geh met..Uvs,Hovdiin huuhed oir havid chini baival asuugaad uzeerei..

Anonymous said...

Bish ee nohod mini. Eheen oh gedeg chini oros helnees orj irsen haraal. Orosin nom zohiolig orchuulj ehelsen 40,50iad oni uyed "yeb tvoyu mati" gedgiig manai orchuulagch nar ingej goyo orchuulsan yum. BAruun aimgiinhan ch ingej heldeggui yum. Yostoi gutgechihlee. BM.

T.NARAN said...

Ер нь хараал гэдэг бол аль ч үндэстний хувьд чи энэ байгаа царайгаараа бол хэзээ нэгэн цагт тийм л буза булай юмтай учирна даа хэмээн хамгийн хатуу ширүүнээр анхааруулж, сэрэмжлүүлсэн сануулга шүү дээ. Монголчууд ч гэсэн Ээ эхээ ох гэж уулгалан хараадаг байсан. Утга нь бол ээжээс нь өөр эм сүвтэй амьтан түүнийг тоож харахгүй ч юмуу, бүх насанд нь учрахгүй юм байна л даа. Mother fucker биш чиний хэлсэн шиг m-licker, f-sucker гэчихвэл нөгөө хараалын шилжүүлсэн утгаа алдаад шууд доромжилсон утгатай болчихно ш дээ. Гэхдээ л сонин бодол.