Monday, 15 June 2009

Хамбын араас шидсэн чулуу

Ээбээг Ерөнхийлөгч болохоос өмнө, Харамафужиг түрүүлэхээс урд манай Англид өнгөрсөн 5 сарын 3-нд тун сайхан оюуны цуглаан боллоо. 5 дахь удаагаа зохиогдсон Монголын хөгжилд чуулган урьдах жилүүдийнхээсээ өргөн далайцтай, тохилог, зориултын байр саванд, (өмнө нь ЭСЯ-нд болдог байсан), зохион байгуулалт сайтай, хар цагаан олон хүмүүст хүртээлтэй болов. Энэ нь ЭСЯ-ны шинэ бүрэлдэхүүн, Монголчуудын холбоо хоёр хамтарсаны үр дүн л дээ. Бүр тодруулвал, МХ-ны тэргүүн Цэндийн таван жил уйгагүй зүтгэсний үр өгөөж. Энэ жил анд маань нас нь намбыг нь гүйцээд (дандаа бага насны залуус дундаас надад тэгж санагдсан ч байж магад) индэр дээр суулгаад байвал суулгаад л баймаар харагдана лээ. Бүр ч өндөр индэр дээр залаад, үг хэлүүлэхэд хөнгөдөхөөргүй нас, намба, өнгө зүс, дуу хоолой, костюм пиджак (нөгөө дээлээ өмсөөгүй байна лээ) үзэгдэж, сонсогдож, мэдрэгсэн шүү. За энэ ч яахав, үнэгүй рекламдчихлаа…

Миний бие энэ тухай сарын өмнөөс бичих гэсээр өдий хүрлээ. ЭнДүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг богино үгүүллэгийн номоо, яг хэвлүүлэхийн даваан дээр гурван удаа больж, засаж янзлан, бүр сүүлдээ, өчигдөр, бүгдийг нь delete-лээд унтдаг юм билүү гэж бодогдов. Тэгж бодогдохоор нь залхсанаа мэдээд болсон болоогүй хэвлүүлэхээр шийдэв. Гэхдээ та бүхэнд би номоо зарахдаа нүүр улаахгүй. Их ч юм сурч, хөдөлмөрлөж бичсэн номоо миалах эрх над үгүй. За, энэ ч яахав, номоо бас рекламдчихлаа...

Чуулганы хүрээнд өрнөсөн хамгийн том үйл явдал бол Гандантэгчэлин хийдийн тэргүүн хамба Чойжамц Лондонд ирж, монголчуудтай төдийгүй Английн иргэд, улстөрчид, эрдэмтэдтэй уулзсан явдал: чуулганы төгсгөлт түүний хэлсэн үг, өгсөн даллага хамгийн олон хүн цуглуулсан...
Хамба, За та хэд түрүүвчээ ил гаргаж бариад, сайхан юм бодоод сууцгаа (би яг юу төсөөлж, бодоорой гэснийг нь мартчихаж). Би мөнгөтэй болгодог ном уншина гэхэд мань мэт нь машид долигонон банк картуудаа гартаа барьчихаад л баянжих юм биш байгаа гэж шуналтан, даллага авчихдаг азтайдаа дотроо баясаж суусан. (Зарим азгүйчүүд ажилтай таараад ирж чадаагүй.) Цэнд бүр хамгийн урд нүдээ аниад цомбойгоод сууж харагдсан. За тэр ч бүр баяжсан байхаа... Харин би сахил авсан биш шал дордов гэхчээр даллага аваад гарлага гаргаад, тэр оройдоо зуугаад паунд салхинд хийсгэчих вээ. Хамбын даллага дуусав уу, үгүй юу? Нэг хүүхэн:
Хөгжил паартийндаа очоорой. Өнөө орой Sound клабад болно. Такс 15 паунд гээд л зарлаад эхэлсэн. Дөнгөж даллага аваад, За одоо ч суга баяжих ч баараагүй гэж бодсон надад паартий нэг л ёозгүй сонсогдов. Хэдийгээ зохион байгуулж буй Холбоогоо дэмжмээр, мөн Индраа над ганц, хоёр үнэгүй тагш юм амласан ч гэлээ би даллага аваад гэрээсээ юу ч гаргадаггүй монгол заншлаа санаж зуурсан сэтгэлээ чирж сунгасаар автобусны буудал дээр арайхийн таслан гэрийн зүг шуудлаа—уул нь эхэндээ өөрийгөө дийлсэн л байгаа биз дээ. Даанч гайтай юмшиг замд монгол пааб тааралдаад, орохоос өөр аргагүйдээд ортол, таньдаг хүмүүс тааралдаад...тэгээд, тэгээд, тэгээд зуугаад паунд будаа! Гэхдээ энэ миний л буруу. Олон хүн даллага аваад баяр хөөртэй гэр лүүгээ явж харагдсан. Тэд лав мөнгөө дэмий үрэлгүй, цулайсан байх аа.

Дашрамд, Индрадаа их баярлалаа. Индра надад: Ноён Эрдэмбилэг таны бичсэн юмс Монголын хөгжилд оруулж буй бас нэг хувь нэмэр...та чуулга уулзалтанд морилон ирж, залуу оюутан, эрдэмтдийн илтгэлийг таалж соёрхоно уу гэсэн имэйл бичсэн. Тэгэхээр нь би томроод “Ходоод дүүргэх хоол, хоолой зайлах дарс байхгүй бол би очихгүй!” гэсэн чинь “Байлгүй яах вэ. Байлгүй яах вэ” гэж дор нь над хариулсан. Тэгээд л би очсон байхгүй юу! Харин таалж соёрхох оюутан охин олдоогүй шүү, нуулгүй хэлэхэд—за энэ ч яахав, миний овсгоогүйнх... Тэгээд очсон чинь Индра надад Эрдэмбилэг гэсэн энгэрийн тэмдэг зүүлгэж, тусгай өрөөнд оруулаад үнэгүй зууш, хоол, ундыг ид, уу гэсэн. Би ёстой амаа олохгүй хуссандаа: бараг шарсан тахианы хөлийг бүгдийг нь би наасан байх. Ховлоход, тэр ширээний ард үйлчилсэн хар палаажтай хүүхэн над руу муухай, муухай хараад байсан шүү! Тэр өрөө рүү чинь би эхлээд тэмдэггүй орох гэж нэг үзсэн юм. Тэгсэн тэр хүүхэн:
—Зөвхөн тусгай хүмүүс л орно гээд намайг танихгүй хөөж гаргасан байхгүй юу! Бас Цэндийн танилцуулсан TВ9-ын Будда-Ертөнцийн шар дээлт надаас ярилцлага аваагүй! Цэнд намайг дуудаад түүнтэй танилцуулахаар нь, Зиак ингээд зурагтаар гардаг байж дээ гэж мань чинь бодоод хажууд нь сууж байгаад:
—Чамд хэлэх над хоёр мэдээ байна. Нэг нь сайн мэдээ. Нөгөөх нь муу мэдээ. Сайн мэдээ нь гэвэл, Монголчууд бусадтай л адилхан хүн! Муу нь гэвэл, Монголчууд бусадтай л адилхан хүн!... Яагаад сайн мэдээ гэвэл зарим нөхөд гадаадад гарсан бидэнтэй уулзангуутаа л, Та нар яаж байна? Гадаадад амьдарч болж байна уу? гэж асуудаг. Тэдний сэтгэлийн мухарт мал шиг бүдүүлэг монгол хөгжилтэй газар амьдарч чадахгүй гэсэн айдас байдаг юмшиг. Тэгэхээр энэ бол тиймэрхүү хүмүүст сайн мэдээ... Харин муу мэдээ нь бол Монгол хүнийг бусдаас илүү, авъяастай, ухаантай, хүчтэй гэж туйлширдаг хүмүүст зориулсан. Нэг монгол залуу нэг дэлгүүрийн менежэр болсон нь гайхуулах зүйл биш шүү дээ. Тэр бүү хэл манайхаас ч ядуу орныхон том том дарга хийгээд л явдаг. Дээл өмсөж худлаа хэлбэрдэн, хөдөлгөөн удааширсан, үгээ зөөж маяглаж ярьдаг юмнууд зөвхөн Монгол, Монгол гэж маниусын тархийг угааж байна! Тийм юмс— гээд л гараа сарвалзуулан өөрөө ч юу яриад байгаагаа мэдэхгүй ам халж эхэлтэл, шар дээлт нэг уртаар амьсгалснаа, ширээн дээрээс микрофоноо заналтай гээчийн удаашруулан аваад үг дуугүй босоод намайг орхиод яваад өгсөн. Тэр савлуулсан микрофоны даажигнаж байгааг:
—Яг чамаас ярилцлага авч харагдаач! гэж байна лээ ш дээ. За яах вэ! Хамбын зурагтаар гарч болдоггүй юм бол ондоо зурагтаар би гарахдаа л гарна даа! Харч л байгаарай та нар!

За, би чинь одоо, сүртэй гарчиг тавьчихаад юу бичээд унав аа. Шал дэмий хоол, унд, хүүхэн шуухан бичих нь шив дээ. Гарын арван хурууны товшилт, тархины хэлбэлзлээс түрүүлэхээр ингэдэг: халчихаар зогсдоггүй муу зуршилтай. Үнэндээ мань шиг амьтан хамбын араас чулуу чулуудаад юу шалих вэ дээ. Чулуу чулуудсан ч чалхгүй юм нисэж очоод бөгсөн дээр нь дон, эсвэл тоож уурлаад эргэж харвал гэдсэн дээр нь пөд гэх биз. Би гэхдээ хамбыг хэлээгүй шүү! Бузарбаани бадни хум. Монголын Бурханы шашны тэргүүн их хамба гэдэг утгаар бичиж байна. Дээр, нэг том ламбугай Лондон ирээд янхан зочид буудлаасаа захиалж үйлчлүүлснийг би хүний амнаас сонссон. Тэгээд л ховлож байна. Энэ бол Хамбад хамаатай. Наад захын жишээ нь, надад дээрхийг хэлсэн хүн, хамбыг ирнэ гэхэд янхандсан ламбугайтай адил бодоод очоогүй... Би зүгээр л Хамбатай уулзсан сэтгэгдлээ л бичье гэлээ. Монголын Бурханы шашны хөгжлийн эгзэгтэй үед хүнд ачааг үүрч яваа түүхэн том хүн шүү дээ. Түүнтэй уулзаж, үг яриаг нь сонсож, хамтдаа оройн зоог барина гэдэг азтайгаар барахгүй бэлэгшээлтэй. Мөн тэргүүн хамбын яриа хөөрөө, дүр төрхийг бичвэл түүхэнд үлдэх магадлалтай тул би чармайна аа. Харин бүтэх нь үү, үгүй юу. Энэ янзаар бол оодтой юм гарахгүй нь дэгээ. Ш.Баатар ахынх шиг сайхан ярилцлага бичиж чадах болов уу даа...

Морьтны хишиг явганд гэхчээр би энэ Цэндийн хишгийг хүртэж олон томчуултай уулзаж, танилцлаа. Жилийн өмнө намайг Оксфортод аваачиж Далай Ламын сургаалыг сонсгосон. Сая, бас хамбатай хамт ресторанд орохдоо намайг урьсан. Чуулганаас хэд хоногийн өмнө Цэнд над руу утасдаж, Хүрээд ир гэхэд би жаахан жийрхэв. Хамба шиг том хүнтэй ресторанд хамт хооллож үзээгүй тул би санаа зовоод больдог ч юм билүү гэж бодсоор хоцорч Хай стрийт Кэнсингтоны TK∙Махх-ын урдах зам хөндлөн гараад, цаашаагаа чиглэсэн гудам дахь итали ресторан руу ороход манай хамба доод давхарт, буландуулж тавьсан Г хэлбэрийн ширээний хойморт, нэвтрүүлэгч Доржбат гуайгаас эхсүүлээд эр, эм хэдэн залуучуудаар хүрээлүүлээд, улаан шарыг хослуулан, дээлээ сугалдаргалж өмсөөд, хамрын тамхиа татасхийн, чихэнд наалцтай тод намуун хоолойгоор энгийн, дотно яриа өрнүүлээд сууж байлаа. Би ороод л ирсэндээ баярлаж, биеэ барихаа больсон. Хамба хэнтэй ч яриа хөөрөө өрнүүлж чаддаг нь илэрхий. Энэ ч бас том хүний л шинж: эртний нүүдэлчдийн удирдагчдын нэг нийтлэг шинж нь илүү дутуу маяггүй, амьдралын аар саарханг айхтар анзаарч, номоор бус бодит байдлаар сэтгэдэг чанар. Дээр үеэс л ийм байсан. Хүннүгийн Атиллаг, зочиддоо алтан аягаар хоол унд идүүлээд, харин өөрөө модон аягаар хоол хусдаг гэж бичсэн байдаг...

Манай хамба ч буддын том лам, хувилгаадын адил логик, цэгцтэй яриатай, яриагаараа бусдыг татах увдистай, сэтгэлгээний цар хүрээ уужуу хүн байна лээ. Би ойрын жилүүдэд ийм чадалтай монгол хүнтэй огт уулзаагүй. Насаараа Буддын ном үзсэн хүн ийм байхаас ч өөр яах билээ. Хамба энэ завшааныг ашиглаад мань мэтийн хэдэн залуучуудад хэдэн юм хэлээд өгье, бодуулаадхая гэсэн хүсэл өвөртөлсөнд нь би их баярласан. Бүгд л баярласан. Надаас хоцорч ирcэн хүүхэн бүр ч их баярласан байх. Хамба түүнийг орж ирэхэд:
—Тийшээ, тийшээ суу гээд л гараараа заагаад намба алдаад байсан. Намайг бол тэгээгүй. Баруун талд, хажууд нь насаар Хамбаас ах Доржбат гуай сууж байхад манай хамба голцуу зүүн тийшээгээ хүүхнүүд рүү харж ярьсан. Тэрбээр надад нэг л сайхан гүндүүгүй, жинхэнэ мужик шиг санагдсан.
—Би багын л алиа хошин зантай хүүхэд байсан. Намайг Шашны дээд сургуульд сурч байхад буриадууд хамт сурдаг байв. Тэгээд би нэг удаа, буриад нөхөр рүү очоод Здраст-ххххх-ТҮЙ гэсэн чинь:
Ой быляа гээд л өөдөөс хэлж билээ гэж Хамба нүүрний хувиралтай, бүдүүн нарийн хоолойгоор ярихад бүгд нирхийтэл инээж харин би түүний өмнө тавагтай хоол дөнгөж тавиад эргэсэн үйлчлэгч шар залууг харчихаагүй байгаа гээд хартал, анзаараагүй шинжтэй цаашаагаа явж байсан; хэрвээ тэгсэн бол цэрээ татаж гаргаад хоол руугаа нулимчихлаа гээд шоконд орох биз.

Доржбат гуай тэр хоёр анхны ардчилсан Үндсэн Хууль хамт баталцаж явж. Анх АИХ-д депутатаар сонгогдож ороход Хамбад тохиолдсон хэдэн хөгтэй явдлуудаас талийгаач Дашбалбарын онигоо үнэн тасархай. Үүнийг онигооны тэмцээнд түрүүлэхээр гоё ярьсан. Би түүний ярьсныг яг бичиж чадахгүй тул өөрийнхөөрөө биччихье:

Ерөнхий сайд буурал Бямбасүрэнг Дашбалбар үзэж чаддаггүй байж. Бямбасүрэнг Дашбалбар, Энэ муу буриадын өгөр толгой Монголыг худалдана гэж дандаа занадаг байж. Тэгээд Ерөнхий Сайдыг танхимд орж ирэнгүүт нь л:
—Пизда! гээд л ширээ ганцхан дэлсээд л босоод ирдэг байж л дээ. Чойжамц гуай түүнээс бүр залхаад нэг удаа:
—За хө, чи бас залуу хүн байна. Байнга тэгж настай хүнийг хараагаад, зүхээд байх зохисгүй. Бямбасүрэнг ороод ирэхэд нь мааниа уншаад, хамрын тамхиа татаад заримдаа сууж бай гэж гэнэ.
—Хамрын тамхиа татаад, мааниа уншаад дуугүй суух уу? гэж Дашбалбар лавлаж гэнэ.
—Тиймээ. Мааниа уншаад, эрхээ эргүүлээд, хамрын тамхиа татаад дуугүй суу! гэж Чойжамц гуай толгой дохин зөвлөжээ. Дашбалбар дагаж толгой дохин:
—За гэж гэнэ.
Тэгээд Бямбасүрэнг Хурлын танхимд нэг өдөр орж ирэхэд, Дашбалбар бувар бувар мааниа уншаад л, эрхээ хурдан хурдан эргүүлээд л, хамрын тамхиа гялс гялс татаад л, нүд аниастай дэлбэрэх гэж буй мэт сууж байна гэнэ—гэхдээ тэсчихжээ... Хоёр дахь удаагаа мөн бувар бувар мааниа уншаад л, эрхээ хурдан хурдан эргүүлээд л, тамхиа гялс гялс татаад л минжийтэл улайгаад л сууж байна гэнэ. За энэ маань ч одоо л засрах нь байна, яамай даа гэж Чойжамц гуай бодож л дээ... Тэгээд гурав дахь удаагаа Бямбасүрэн гуайг Танхимд орж ирж үг хэлэхэд Чойжамц гуай Дашбалбар депутатыг хальт хартал тэр өмнөхийн адил мааниа уншаад л, эрхээ эргүүлээд л, тамхиа татаад л, нүдээ аниад л сууж байна гэнэ. За энэ маань тэсэх нь шиг байна гэж бодоод Ерөнхий сайдын үгийг анхааралтай сонсож суутал ширээ пэдхийтэл ганцхан нүдээд:
—Пизда! гээд л Дашбалбар босоод ирж дээ. Гэтэл нэг гишүүн араас нь:
—Хөөе, хөөе Дашбалбараа! Наад маанид чинь пизда орчихлоо гэж баргил хоолойгоор сануулсан гэнэ лээ...

Хамба бидэнтэй, алба ёсны бус энгийн уулзахдаа зөвхөн онигоо яриагүй: түүх, нийгэм, улстөрийн тухай дүгнэлт, ажиглалтаа тэр сэтгэл харамгүй хуваалцсан. Түүнээс сонсох зүйл ч их байна лээ шүү! Жишээ нь:
—Хөдөөнийхөн малаа дагаад мал болчихлоо гэсэн. Хүн болох санаатай хот руу орж ирсэн чинь гахай болчихсон. Одоо таниус хараарай, Улаанбаатарт очиж байгаад хараарай. Цөмөөрөө хөдөөнөөс хүрч ирээд захын хорооллуудаар суурьшсан... Малаа зараад машин авсан. Хөдөө айлд тавьсан мал нь дуусаад ирэхээр машин нь эвдрээд ордог орлогогүй болохоор хог түүж эхэлж байгаа юм. Гахайнаас дор болчихож байгаа биз дээ. Уул нь мал байсан хүмүүсийг адгийн гахай болгочихож байгаа юм даа...гэж нэг удаа ярьсан.

Одоо манай улстөр, засгийн газар харьцангуй төлөвшиж цэгцтэй, ажил хэрэгч болсныг тэр дурсаад авна лээ. Анх түүнийг депутат болоод Засгийн газарт ороход архи, тамхины үнэр нэвт шингэсэн, 400 гаруй депутатууд хаа сайгүй дэмий холхисон, хувийн наймаа панз үсэргэсэн газар байж. Харин одоо 19 жил төрийн тогоонд чанагдсан улстөрчид гадаадын хэнтэй ч гэсэн үзэлцэх хэмжээнд хүрсэн гэнэ. Мөн энэ ИХ-ын гишүүд түрүүчийнхийг бодвол арай гайгүй гэнэ. Заримыг нь шоронд хийсэн нь юм бодогдуулсан юмшиг байгаа юм гэж Хамба хэлсэн. Түрүүчийн УИХ-ын гишүүдийн өрөөгөөр Хамба албаар хаалгыг нь огил татаж, хоолойгоо шахан:
—За сайна уу? гээд л ороход утас чихэндээ наачихаад:
—За дараа яръя, дараа яръя гээд л хулжисхийн дуугаа намсгаж хэлээд утсаа таслан түүнтэй уулздаг байсан бол одоо хэнийх нь ч өрөөгөөр ороход ажил хэрэгч, нээлттэй болсон гэнэ.

Мөн Монголын сүүлчийн хаан Богдын тухай сүүлд архиваас олдсон баримт, бичгүүд дээр тулгуурласан шинэ соргог мэдээ сэлтийг Хамбаас сонсоход надад их таашаалтай байлаа. Ер нь Монголын тусгаар тогтнолд энэ хүний үзүүлсэн гавъяа, зүтгэл их бий гэж би таамаглаж явсан. Толбогүй монгол номондоо ч гэсэн энэ тухай дурссан. Бидний туулсан далаад жилийн коммунизмын түүх худлаа бичигдсэн гэдэгт би түүнтэй санал нэг. Та нар түүхээ эргээд сайн нягталж, уншаарай! гэсэн захиасыг нь би та нарт дамжуулъя...

Чойжамц гуай бол гарцаагүй эх оронч хүн: өнөөгийн нийгмийн байдалд тэр санаа зовж, шаналж явдаг нь илт. Өвөг дээдсийн үеэс эрхэмлэсэн тусгаар тогтнолоо одоо л харин алдчих гээд байна шүү! Яандаа! гэж тэр нэг санаа алдсан.
Жоохон нарны гэрэл тусахаар бүр сагачихаад засаг нь ч болхи, хүн ард нь ч юм бодохоо больсон... Ихээ мангар гэнэн байгаа шүү... 90 оны үед хашаагаа их гоё болгоод л, цэмцийлгээд л, зүлэг ургуулаад л, мод тариад л эхэлсэн; тэгтэл, Энэ муу гэр хороолол хэрэг алгаа, цөмөөрөнг нь байшинд оруулна гээд [засаг] хэлчихсэнээс болоод хүлээлт үүсээд, хашаа хороогоо хайхрахгүй, хөгшин хүний шүд шиг арзайлгаад, хэзээ орон сууцанд орох бол гээд хүлээгээд суучихсан. Дандаа тэгж энэ засгийн юу ч мэдэхгүй юмнууд [ард түмнийг] үймүүлээд байгаа байхгүй юу!

Тэрээр гадаадад амьдарч буй бидэнд хандаж, Хэрэв улс орон чинь хөгжихгүй бол та нар ч үнэ хүндгүй. Гадаадад гарч байгаа бол ухаантай гарах хэрэгтэй. Гэтэл зарим нь очоод сэтгэлээ худалдчих юм. Хэл, соёл, ажил сураад, мэдээд ирэхийн оронд биеийн амрыг хараад назгайраад хэвтэж байх юм гэж ярихдаа Солонгост Христын шашинд орсон монголчууд цуглаанаа:
—Гандан шаттугай! Гандан сөнөтүгэй! гэдэг мөргөлөөр дуусгадаг юм байна лээ гэж бидэнд ховлосон. Соёлын дархлаагүй, ядуу хүмүүсийг яахаас ч буцахгүй болгож харьд бэлдэж байна гэдэг осолтой. Төр засгаас үүнийг анхаарч, хойч ирээдүйгээ бага сургуулиас нь олон шашны мэдлэгтэй (Буддын шашныг бүр түлхүү) болгож хүмүүжүүлэхгүй бол оройтох нь байна даа.

Нээрээ, тэнд би шпагетти л идэх шив дээ. Би Хамбатай адил үхрийн махан шпагетти идсэн ч усанцар, сул амттай, жижиг порцтой—нэг л таалагдаагүй. Дээрээс нь Хамба яг хоол идэхийн өмнө модон жорлон, баас маас яриад аппетитгүй болгоод хаясан. Гэхдээ амтгүй хоололсон ч амттай яриа сонссон юм чинь, энэ яах вэ...

Уг нь ч яг баас яриагүй юмаа, хөөрхий. Монгол хүний байгалиас заяасан сэргэлэн, овсгоотойг магтах гэж байгаад халтирчихсан юм. Манай монголчууд байгалиас заяасан сэргэлэн, ухаантай хүмүүс тул өвөл даардаггүй аж. Гадаадын тэнэгүүд өвөл даараад л гэртээ бээрч суухад, манайхан гудамжны модон сандал эвдээд л гал түлээд дулаацчихна…

Гадныхан бас хүн, малын баасыг ялгаж чаддаггүй маанагууд. Хэдэн япончууд хөдөө очоод амаа олохгүй хорхог хусаж л дээ. Хэдийгээр амттай ч, харин шөнө нэг нь чацга алдаад баларч. Илүү гэртээ хонуулсан гэрийн эзэн түүнийг:
—Санаа зоволтгүй. Хол явалгүй бие засчих гэж гэнэ. Япон эр ч аргагүй эрхэнд:
—За гэж дээ; за гэхээс ч өөр яах вэ дээ. Тэгээд тэр шөнөжингөө чацгадаад үүрээр унтахад нь малчин эр, Энэ золиг өглөө босоод чацгаа заавал шалгана. Тэгж хөөрхийг эвгүй байдал оруулахаас очоод шороогоор булчихъя байз гэж бодоод гэрээсээ гараад хүрз аваад очтол хүний урманд баас гэчихээр зүйл алга. Үгүй, энэ чинь ямар ходоодтой болохоороо ингэж чацгаддаг золиг вэ? гэж чамалсан эр шороогоор булсан ч үгүй, зүгээр л хажууханд нь хэвтсэн тугалын хатсан баас хүрздээд дээрээс нь тавьчихаж. Өглөө эртлэн босоод малчин эр, японыг яах нь уу гээд холоос илүү гэрээ бараадаад юм хийж байтал, үнэхээр л нөгөөх япон гэрээс гараад шууд л чацга тавьсан газраа очжээ. Очоод тонгойсноо гайхаж буй бололтой, гэдсээ дарж үзээд, толгойгоо хаялаад зогсоход нь малчин дөхтөл япон эр санаа алдаад хачин байсан гэнэ... Энэ жинхэнэ болсон явдал шүү.

За энэ бас гайгүй модон жорлонд бааж сураагүй мангарын онигоо тун өрөвдөлтэй. Хамбад нэг залуу бүр гайхширчихсан ирээд ингэж ярьжээ.
—Өчигдөр гадны нэг нэлээн том хүнийг хөдөө дагуулж явлаа. Бие засъя гэхээр нь модон жорлон зааж өгөөд явуултал, өнөөх чинь бүр таг...байдаггүй. Аргаа ядаад очиж банзаны завсраар хартал нөгөө муу тэнэг чинь шалдан бөгсөөрөө модон тавцан дээр хаалганы бариулаас бариад, босож чадахгүй, хөлс нь цувчихсан, салтаа самбаанаас нь баасны хар ялаанууд дүнгэнэн нисээд л ойчих шахсан юм сууж байв!... Яг тэр үед би захиалсан хоолоо авсан юм аа, гайтай нь... (Ерөөс, энэ Буддын шашны томчууд хүний хэвшмэл сэтгэлгээнээс хальсан хачин, хачин юм ярьж, үйлддэг хүмүүс! Миларепа гэхэд л боовоо унжуулаад эмэгтэй хүнд дуу дуулж өгсөн удаатай.)

Энүүхэндээ хэлэхэд, хамба монгол хоолонд л дуртай юм байна лээ шүү. Хэдэн жилийн өмнө Оксфортод бадарчлахдаа нэг англи нөхрөөр тогоо шанага бариулсан чинь нөгөөх нь жинлэж, граммлаж байгаад л хийсэн атлаа олигтой хоол огт хийдэггүй гэнэ. Тэгээд манай хүн, За энэ нөхрөөр ч тогоо шанага бариулаад хол явахгүй нь, яая даа гэж бодож, бясалгаж байтал ашгүй харин гудамжинд хэдэн монгол хүүхнүүд тааралдахад хамба шууд л:
—За та хэд минь ээлж, ээлжээрээ очиж хоол хийж өг гэж гуйсанд нөгөөдүүл ч дуртай нь аргагүй зөвшөөрөөд орой бүр ирж хоолыг нь хийж өгсөн гэнэ. Тэгээд хамба монгол хоолоо нөгөө хоол хийж чаддаггүй англидаа идүүлээд:
—Монгол хоол сайхан байгаа биз. Ямар байна гэтэл нөгөөх нь амаа жимийн толгойгоо хаялаад:
—Сайхан байна гэсэн гэнэ.

Хамба бүдэг гэрэлтэй, ширээн дээр хэдэн лаа асаасан, хуучны эд хэрэглэлээр гангарсан, биднээс өөр хүнгүй нам гүм рестораны доод давхарт Буддын, Христын шашин гээд л бусад олон зүйлийн тухай бидэнд ярьсан ч хэт нуршихаас эмээгээд одоо орхиоё. Түүнийг Цэнд хажууханд буй ЭСЯ-нд хүргэчихээд буцаж ирсний дараа Монголчуудын Холбооныхны ярилцсан ганц асуудал бол хамбыг хэн хэн нь гэртээ аваачиж хоол идүүлэх үү гэдэг асуудал байлаа. Хүүхнүүд гайхцгаан зэрэг шахам, Мах иддэг юм байна ш дээ гэцгээхэд Цэнд:
—Өө тэгдэг юм байна лээ. Намайг өрөөнд нь ороход өөхтэй хавирга хөшиглөөд сууж байсан гээд ихэд дөвүүлгэн хариулахад бүгд л нэг нэгнээсээ өрсөн, Хамбатай хам болохыг хүсцгээж:
—Тэгвэл би гэртээ аваачъя, би гэртээ аваачъя гэцгээв. (Гэхдээ балиар утгаар биш шүү.) Би гэсэн өглөөний хоолыг даана гэж зүтгэсэн ч хожимдсон. Би бас хамбыг мах иддэгт анх хараад гайхсан. Харин сүүлд интернэтээр шалгатал мах иддэгийн хувьд бол Буддын шашны лам нар иддэг юм байна. Будда хүртэл иддэг байсан гэнэ. Учир нь лам нар хүмүүсийн өглөгөөс хамаардаг, өөрсдөө хоол хийж болдоггүй тул юу өгснийг гололгүй иддэг ба Монголын нөхцөлд мах идэх нь бүр ч аргагүй бөгөөд зөвхөн ламд л зориулж мал нядалж болдоггүй аж. Гэхдээ манайхан арай л махсаг бололтойдог, Далай Лам өнгөрсөн жил Оксфортод олон том эрдэмтдийн өмнө Монголын лам нарыг доош хийж, онигоонд оруулсан шүү! Тэрбээр, Монголчууд аймаар мах иддэг. Би тэдэнд алж идсэн малынхаа хойтохыг уншдаг өдөр бий болгоож гэж зөвлөсөн гэж хэлсэн.

Би Чойжамц гуайтай Толбогүй монгол номоо урдаа бариад зураг даруулахад хонины мах нялхийтэл үнэртэж байна лээ. Би энд удсан болоод тэгсэн үү? Үнэхээр муухай үнэр. Заваан бохир хирний үнэр үү гэхээр бас биш юмшиг байгаа. Хонины өөх тосны үнэр юм болов уу даа. Монголоос манай гэрийнхэн жижиг сажиг юмс баглаад явуулахад, багласан сониноос хүртэл энэ муухай үнэр үнэртдэг. Гэхдээ энэ үнэр монгол хүний төрөлхийн үнэр биш—би Хамбатай ресторанд хоол идсэнээ ил далангүй бичиж байгаа нь бас үүнтэй холбоотой. Одоо би удахгүй эх орондоо очиход энэ үнэрийг ганц хоёрхон хоноод л мэдрэхээ болих тул холоос аливаа юмс ялгарч, тод харагдаж буй дээр нь бичиж үлдээе гэсэн юм. Энэ нь надад ашиггүй юмаа гэхэд хэн нэгэнд нь сэрэмж өгч магад...

Чуулганы үед хамба Чойжамц хэлсэн үг, мөн гавж Нямбасамбуугийн илтгэлийн талаар бичсэнгүй. Тэртэй тэргүй цахим өртөө болон английн монголчуудын вэбсаит дээр байна лээ. Харин хамбаас нэг хүүхэн гоё асуулт асуусан тэрийг биччихье. Тэрээр:
—Би нэг охинтой. Охин маань надаас хоёр жилийн өмнө, Ээжээ нүгэл гэж юу вэ? гэж асуусан. Би тэгэхээр нь нүгэл гэдэг балиар заваан, соёлгүй бүдүүлэг байхыг хэлнээ гэж хариулсан... Нондин зун би охинтойгоо Монголд очоод Ганданд мөргөж явтал охин маань, Ээжээ та яагаад энэ нүгэлтэй газар мөргөөд байгаа юм бэ? гэж асуув. Би гайхаад, Үгүй миний охин тэгж болохгүй, энэ чинь сүм хийдийн газар гэтэл, Та өөрөө балиар заваан байхыг нүгэл гэж надад хэлээ биз дээ. Энд чинь дүүрэн баастай юм байна ш дээ гэж хариулсан... Яагаад Гандан баасгүй байж болдоггүй юм бэ? гэж асуухад Хамба, мөнгө төгрөггүй болохоор л тийм байна гэсэн утгатай хариулсан нь надад таалагдаагүй. Баас шээснээсээ салаад цэвэрхэн байх чинь мөнгө төгрөгний асуудал биш шүү дээ. Эртний Японд “Зэнгийн хийд шиг цэвэрхэн” гэж ярьдаг байж. Тэртээ дундад зуунд Японы Зэн Буддизмынхэн Монголын XXI зууны Бурханы шашинтангуудаас баян л байв гэж... Тэд ядуу атлаа ард түмнийхээ дунд цэвэр цэмцгэрээрээ гайхуулагдан зүйр цэцэн үг болсон байхад бид яагаад цэвэрхэн байж болдоггүй юм болоо! Одоо чинь XXI зуун шүү дээ.

Бас би түгдрэн байж:
—Та нар Бурхан байхгүй гэлээ. Бурхан бүхнийг бүтээсэн бол Бурханыг хэн бүтээсэн вэ? гэж асуулаа. Гэтэл яахаараа та нар өөрсдийгөө Бурханы шашин гэдэг юм бэ? гэж асуухад гавж Нямбасамбуу хариулаад, дараа нь Хамба хариулахдаа:
—Бурхан байдаг юм шүү! Би зүгээр байж байгаад Засгийн Газрын ордноор ормоор санагдаад ороход шашны холбогдолтой хууль батлах гээд байцгааж байдаг юм гэхэд нь, гэнэт миний дургүй хүрч, Өө муу шар фиадал! Чиний бурхан Засгийн газрын ордноор л хэснэ дээ!... He is a cunning politician. No wonder I couldn’t translate ‘spiritual man’... Cuz simply, we don’t have them!...I’ll never give them soft cushion...! гэсээр very disappointed суулаа. Би уг нь асуух далимандаа Толбо монгол гэдэг номоо дурсчих, рекламдуулчих санаатай байв. Гэтэл олигтой ч хариу авалгүй доошоо ороод, бүр худлаа юм бичсэн болоод, юу ч мэддэггүйгээ бусдад гайхуулж, bullshit-дэг болоод таарлаа. Муухай ууртай суутал ашгүй баяжуулах даллага уншина гэхээр нь шуналтаад дорхноо цайрчихаж байгаа юм... Гэхдээ л Бурхан, Бурхан гэж маниусыгаа мангартуулаад, мэдлэг өгөхгүй, гарлага уншаад шатаагаад байгаа нь шар пийдалтай адилхан л байгаа биз дээ...






Жич: Хэрэв Хамбатай уулзвал доорхи асуултуудад хариулт авч надад өгөөч.
—Бурханы шашин хэзээ Буддатай болох юм бэ?
—Монголын Бурхан энэтхэгийн Буддатай адилхан уу?
—Христийн шашныхан манай Бурханыг булаачихсан уу?
—Бурханы шашныхан Бурханаа хуулиараа өмчилж болдоггүй юм уу?
—Бурханы шашин Бурханаар рекламдахаа хэзээ болих юм бэ?
—Та нар Буддын шашин уу? Бурханы шашин уу?
—Ээбээгийн танд бэлэглэсэн Толбогүй монгол гэдэг номыг уншсан уу? Алдаа оноо нь юу байна? гэх мэт...



2009 оны 6 сарын 7-10
01.06

12 comments:

Anonymous said...

Таныг овоо дориун нөхөр байх гэж бодсон чинь маш өчүүхэн сэтгэлийн ертөнцтэй нөхөр шивдээ. Бурханы шашны агуу нууцыг шинжлэх ухаан одоо л бага багаар нээж байна. Ийм ойрхоны зүйл мэдэхгүй яаж нэг ном шиг юм эвлүүлсэн болдоо. Зайлуул цаг нь ийм болохоор юм болов уу. Ирээдүйг болгоох мэлмийгүй энэ цагийн ахуйд баригдсан өрөвдөлтэй нэгэн шивдээ.

Н.Цэцболд said...

Их сонирхолтой нийтлэл байна.

Таны эхний асуултанд өөрийн бодлоор хариулъя гэж бодлоо.

Буддын шашинд төгс гэгээрч Бурханы хутгыг олсон хүнийг Будда гэж үздэг. Жишээ нь манай Равжаа хутагт, Занабазар гэх мэт хүмүүс маань мөн л Будда гэсэн үг.

Миний бодлоор одоогийн Буддаг би Далай лам гэж боддог, мөн Энэтхэгийн бясалгагч байсан Ошог Будда байсан гэж боддог.

Мөн тэр Гандангийн ариун цэврийн асуудал дээр таньтай санал нэг байна :-)

уншигч said...

Британы монголчуудын веб хуудасны хаягаар өөр газар байгаа хүн орж болох уу, монголын хөгжилд 5 чуулга, хамбын хэлсэн үг уншмаар байна.

Oogii said...

Буддын шашины талаар хэлсэнтэй Цэцболдтой санал нэг байна.
Буддын шашин бол яалт ч үгүй Монголчуудын соёлын нэг үнэт зүйл гэж би боддог. Харин Буддын шашин хүмүүсээс мөнгө сааж ном унших төдий зүйл хийдэг, гандан нь үзэж харах зүйлгүй бас дээрээс нь бохир заваан гэх мэтчилэн сул тал зөндөө. Харин энэ нь шашиндаа биш хэрэгжүүлэгч нартаа байгаа байх шүү.
Ядаж л Солонгост Буддын сүм хийдээр явж байхад маш цэвэрхэн байдаг юм билээ. Мэдээж Монголд байдаг сүм хийдтэй харьцуулах юм биш л дээ. Ядаж л хамгийн томд тооцогдох Гандан хийд л нэг л зүс гундуу эргэн тойронд нь нил бохир заваан угаадас холилдсон байдаг.
Бас дээрээс нь шашины сургуулийн гэх залуучуудыг бага сага мэдэхийн. Ёстой жинхэнэ сахил хүртээд улам дордов гэдэг шиг нөхдүүд олон байдаг шүү. Тэгэхээр яаж ч Буддын сургаалийг хүмүүст ойлгуулж Буддын шашинг зөв талаас нь хүмүүс хүргэх сурталчилгаа болох вэ дээ.
Гэтэл Их Хөлөгний уламжлалыг хадгалах төв гээд Герман захиралтай Буддын шашины төв байдаг. Тэр газраас үнэхээр үлгэр жишээ авмаар шүү. Ядаж л залуучуудад хүртээлтэй ойлгомжтой арга барилаар буддын сургаалийг хүргэхээс гадна цаг үетэйгээ нийлсэн зөв менежментээр явдаг шиг санагддаг. Одоо ч тэр газрыг тийм байгаа байхаа гэж найдаж байна.

eebee said...

Монголчуудын холбооны вэбсайт нь www.mongolchuud.co.uk.

Цэрэнбатад: Найз нь чамайг огт муулаагүй, хошин шог маягаар найргиж бичсэн ухаантай юм. Өөрийгөө ч гэсэн үхтэл доошоо оруулсан байгаа биз... За за чи дургүй байгаа бол би өөрчлөөд тавьчихя.

Миний блог уншигчидад бүгд нь их баярлалаа. Сүүлийн үед арай жаахан ондоо маягаар бичмээр санагдаад байгаа. Энэ нь бичээч бүгдийг мэддэг биш... Тэгдэг байхгүй юу, ингэдэг байхгүй юу, тэр эрдэмтэн тэгсэн, энэ эрдэмтэн ингэсэн гэж биш... Энэ арга бол манай монголын нийтлэлийн ерөнхий арга. Энэ нь сүүлийн үед надад уншигчдаа тэнэг гэж бодоод тэгж бичдэг юмшиг санагдаад байгаа. Миний одоо оролдоод байгаа арга барил бол өөр өөрсдийнхөөрөө шүүх, харин бичээч болсон явдлыг муутай сайнтай нь бичих... за дараа аятайхан ойлгомжтой бичье. Хошин мэдрэмж л хэрэгтэй шүү, минийхийг уншихад...

kakadu said...

Сүүлийн коммент надад ч гэсэн бас юм бодогдуулж байна шүү. Анхаарууштай л юм байна.
Гэснээс загалмайн шашиныг бодоход бурхны шашин жаахан менежмент муутай юм уу даа?

Anonymous said...

Үгүй яахав товчдоо, энэ болон өмнөх нийтлэлийг уншаад төрсөн бодол гэвэл, асар олон бодолт, бусдаас их хундлэл хүсдэг, товчдоо нэр төрд ухаангуй дуртай, тэгтэл тэр болгон санаснаар болдоггүй, юу юугүй бодлуудаа ярихийг хичээвч бусдаас гарах илүү ухаант бодлыг ойлгох чадвараа алддаг, бусдаас хүлэээж байсан, горьдож байсан хүндлэлүүд нь талаар болох үед өөртөө хамгийн эргэлзэвч харамсалтай нь энэ нь хар санааг нэмэхээс хэтэрдэггүй. Өөрийхөө хамгийн дургүйцдэг чанар шинжүүдийг өөртөө аль хэдийн цогцлоож гүйцсэн хүн л бна даа Ээбээ. Таатай санагдахгүй л байх, гэвч хаая ч атугай өөрийхөө хийсэн зүйлийг шүүж боддогт чинь найдаад тусалж юун магад хэмээн сэтгэв. Мөн Буддын, Бурханы шашины талаар сонирхогчийн төвшний, бусдад тулгах гээд байгаа бодлийг чинь түр орхиод Хамба ламийн талаар бодлийг чинь, сэтгэгдэлийг чинь ажихад, ердөө тэр хүний талаар төрсөн бүх бодол чинь тэр хүнтэй уулзахаас өмнө бүрэлдцэн бсан нь харагдаж бна, тэгэд юу харахыг хүссэнээ л харсан хэрэг. Өмнө бүрэлдцэн байсан бодол нь ч өнөөгийн бараг бүх Монголчуудаас огт ялгаагүй буюу 70 жилийн тархи угаалтаас үүссэн шар фёодол гэх үзэн ядалт, бас нэг жаахан мухар сүсэг. Ийм байхад, ийм presupposition-tei байхад харамсалтай нь хэзээ ч үнэн, academic дүгнэлт гарахгүй.

Luvsan said...

Үгүй яахав товчдоо, энэ болон өмнөх нийтлэлийг уншаад төрсөн бодол гэвэл, асар олон бодолт, бусдаас их хундлэл хүсдэг, товчдоо нэр төрд ухаангуй дуртай, тэгтэл тэр болгон санаснаар болдоггүй, юу юугүй бодлуудаа ярихийг хичээвч бусдаас гарах илүү ухаант бодлыг ойлгох чадвараа алддаг, бусдаас хүлэээж байсан, горьдож байсан хүндлэлүүд нь талаар болох үед өөртөө хамгийн эргэлзэвч харамсалтай нь энэ нь хар санааг нэмэхээс хэтэрдэггүй. Өөрийхөө хамгийн дургүйцдэг чанар шинжүүдийг өөртөө аль хэдийн цогцлоож гүйцсэн хүн л бна даа Ээбээ. Таатай санагдахгүй л байх, гэвч хаая ч атугай өөрийхөө хийсэн зүйлийг шүүж боддогт чинь найдаад тусалж юун магад хэмээн сэтгэв. Мөн Буддын, Бурханы шашины талаар сонирхогчийн төвшний, бусдад тулгах гээд байгаа бодлийг чинь түр орхиод Хамба ламийн талаар бодлийг чинь, сэтгэгдэлийг чинь ажихад, ердөө тэр хүний талаар төрсөн бүх бодол чинь тэр хүнтэй уулзахаас өмнө бүрэлдцэн бсан нь харагдаж бна, тэгэд юу харахыг хүссэнээ л харсан хэрэг. Өмнө бүрэлдцэн байсан бодол нь ч өнөөгийн бараг бүх Монголчуудаас огт ялгаагүй буюу 70 жилийн тархи угаалтаас үүссэн шар фёодол гэх үзэн ядалт, бас нэг жаахан мухар сүсэг. Ийм байхад, ийм presupposition-tei байхад харамсалтай нь хэзээ ч үнэн, academic дүгнэлт гарахгүй.

erdem76 said...

Үгүй яахав товчдоо, энэ болон өмнөх нийтлэлийг уншаад төрсөн бодол гэвэл, асар олон бодолт, бусдаас их хундлэл хүсдэг, товчдоо нэр төрд ухаангуй дуртай, тэгтэл тэр болгон санаснаар болдоггүй, юу юугүй бодлуудаа ярихийг хичээвч бусдаас гарах илүү ухаант бодлыг ойлгох чадвараа алддаг, бусдаас хүлэээж байсан, горьдож байсан хүндлэлүүд нь талаар болох үед өөртөө хамгийн эргэлзэвч харамсалтай нь энэ нь хар санааг нэмэхээс хэтэрдэггүй. Өөрийхөө хамгийн дургүйцдэг чанар шинжүүдийг өөртөө аль хэдийн цогцлоож гүйцсэн хүн л бна даа Ээбээ. Таатай санагдахгүй л байх, гэвч хаая ч атугай өөрийхөө хийсэн зүйлийг шүүж боддогт чинь найдаад тусалж юун магад хэмээн сэтгэв. Мөн Буддын, Бурханы шашины талаар сонирхогчийн төвшний, бусдад тулгах гээд байгаа бодлийг чинь түр орхиод Хамба ламийн талаар бодлийг чинь, сэтгэгдэлийг чинь ажихад, ердөө тэр хүний талаар төрсөн бүх бодол чинь тэр хүнтэй уулзахаас өмнө бүрэлдцэн бсан нь харагдаж бна, тэгэд юу харахыг хүссэнээ л харсан хэрэг. Өмнө бүрэлдцэн байсан бодол нь ч өнөөгийн бараг бүх Монголчуудаас огт ялгаагүй буюу 70 жилийн тархи угаалтаас үүссэн шар фёодол гэх үзэн ядалт, бас нэг жаахан мухар сүсэг. Ийм байхад, ийм presupposition-tei байхад харамсалтай нь хэзээ ч үнэн, academic дүгнэлт гарахгүй.

Anonymous said...

Хөөрхөн л бичсэн байна. Хамба гуай нүдэнд харагдчихлаа.
Бурханы шашны хувьд гэвэл "Бурханы шашин" болон "Бурхан багшийн сургааль" хоёр өөр гэж бодож явдаг. Нэг нь бол хүмүүсийн гаргасан институц юм. Алдаа оноо ихтэй. Сургааль ном бол харин өөр шүү. Үзээд уншаад хэрэгжүүлэхэд хүнд их л тустай даа.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Anonymous said...

Hamgiin ehnii setgegdel bichsen hun bol Gandan Tegchilen hiidiin lam baina.Yaj medsen gevel baina shdee tee,niitleld gol n Choijamts hambiin talaar niitlelch ooriinhoo bodliig bichsen baihad tuunii ochuuheniig gaihaad buur BOOJ UHEHees naaguur setgegdel uldeesen baihiig bodohod Hambadaa dolignood baigaan bol uu, esvel sainaar bodvol mergejiliin ner hundee omoorch baigaan bol uu! Blogoor Ayalagchid aa!Ta nar yu gej bodojiin?