Tuesday, 19 May 2009

Архиа гэж...

За энэ архи дарс ч ёстой оодтой эд бишдэг ээ! Би одоо, сүүлийн үед согтосны маргааш их сэтгэлээр унаж, гуниж, гутрах боллоо: тэр чинээгээр сархадыг жигшдэг. Яагаад хүмүүс энэ балиар юмыг ууна вэ? Яагаад монголчууд идээний дээж гэдэг юм бэ?... Би тэгж их уудаг хүн биш л дээ; мэдээж насанд хүрсэн монгол эрийн хувьд сархад хааяа амсалгүй л яах вэ? Найз нөхөд, хүүхэн шуухан гээд уухад ямар шалтаг мундах биш...

Өчигдөр одоо, зүв зүгээр гэрээсээ гараад найзтайгаа уулзаж гэрийнх нь хаягаар ирсэн захиа занаагаа аваад гэртээ эргээд ирье гэсэн хүн чинь нэг мэдсэн – монгол паабанд харайлгаж явах юм. Тэгээд бас болоогүй нөгөө муу хөгжимчин, дуучин Цогоотой хэрэлдээд бараг барилцаж авахдаа тулчихсан зогсож байна шүү. Хөөрхий муу Цогоогийн буруу ч гэж юу байхав. Согтуу толгой би л олны өмнө түүний рүү агсараад: Хувалз, ашигч муу новш, хүний дуу дуулж ашиг олчихоод нэг ч мөнгө төлдөггүй хулгайч, Монголын олон сайхан авъяастай хүмүүсийн хөдөлмөрийг сорсон баас ч гэх шиг есөн шидийн үгээр доромжилсон байх юм. За ёстой соори аанн, согтуу байсан шүү!

Цогоо намайг уул нь, таарах болгондоо л их зохиолч гэж өргөмжилдөг байхгүй юу. Дууны үг өг, би ая зохиоё гэж бас дандаа гуйдаг тул би түүний их зохиолчид нь бүр итгэчихэж. Нээрээ л намайг их зохиолч гэж бодоод л их зохиолч гэж дуудаад байна гэж би бодож л дээ, хөөрхий. Тэгээд шөнө 11 цагийн үед гудамжны гэрэл цонхоор туссан харанхуй паабанд:
–За их зохиолчоор юу байна? гэсээр тааралдангуут нь, мань нь:
–За юу байхав. Их зохиолч нь одоо хоёр дахь номоо хэвлүүлэх гэж байгаа... Чи минь авна шүү дээ. Гээд хэлчихсэн юм. Гэтэл өнөөх чинь, яарсан уу? эсвэл сонсохыг хүсээгүй юу? Аан, уун ч үгүй цаашаагаа явчихлаа. Тэгсэн чинь гэнэт миний гэдэн хөдлөөд, яагаад тэгж зэвүү хүрсэн юм ёстой бүү мэд... Өмнөхөн нь, би английн амьдралын тухай ном бичсэн гэж Баагийгийн эхнэрт хэлтэл:
–Чи тийм сүрхий английн амьдралаар амьдарсан юм уу? гээд хүйтэн инээмсэглэж, тоомжоргүй дуугарлаа.
–Үгүй ээ, амьдарсан ч юу байхав. Ажиглаж, эрэгцүүлж бодоод л бичлээ, хө гэж урам хугаран би хариуллаа. Гэтэл:
–Английн амьдралаар л амьдарч байж ном бичмээр юм гэж илт дээрэнгүй, доогтой жуумалздаг байгаа. Ийм, утга зохиолын ухагдахуунгүй хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод, Эсвэл өөрөө амьдраад намайг амьдраагүй гэх гэсэн юм уу? гэх маягын асуулт цээжиндээ асуугаад хажууд нь сууж үг өдсөндөө харамсаж суутал, ашгүй үсчин Тогосоо ширээндээ буцаж ирээд бид хоёрын голоор суусан. За энэ ч яахав, өчигдөр ерөөсөө л гайтай шөнө байлаа. Гэнэт л уурлаж, хүн амьтан загнамаар санагдаад л – анзаарахад уухгүй явж байгаад нэг уухаар заавал нэг юм тохиолддог; хэрэв байнга бага багаар уувал дасаад муу юманд өртдөггүй... За тэгээд би Цогоог жаахан цаашлуулмаар санагдаад хөгжимнийхөө хажууд зогсож байхад нь очиж:
–Хөгшин чинь ном гарах гэж байгаа! Хоёр дахь ном маань хэвлэгдэж байгаа! Чи авна биз дээ!? гэсэн чинь өнөөх чинь бүр амаа хамхиад гэдийчихлээ. Надаас хамаагүй өндөр, туранхай, шар нөхөр л дөө. Өлмий дээрээ зогсох нь холгүй болчихоод, цээжээ гэдийлгэчихээр чинь мань шиг намхан хүн чихэн дээр нь яаж хашгирах билээ дээ. Тэр чинь бас намайг тойроод юм хум хийгээд холхиод байгаа юм.

Би яах ч аргагүй болж эргэж ирээд суудал дээрээ суусан чинь бүр жинхэнэ дургүй хүрлээ. Хоёр дахь номоо хэвлүүлэх гэж байгааг минь Цогоо мэдэхийг хүсээгүй тул улаан цайм бүдүүлгээр орхиод явсан нь батлагдсан мэт санагдаад бүр уур хүрсэн байхгүй юу. Болдогсон бол чихэн дээр нь цагаан хоолойгоор, Их зохиолч Эрдэмбилэг чинь хоёр дахь номоо гаргах гэж байгаа! Эрхэм хувалз Цогоо та 10 паундаар авах уу? гэж хэнгэргийг нь цоортол хашгирмаар санагдлаа.

Нэг мэдсэн хажууд нь оччихсон:
–Чи миний номыг 10 паундаар авна биз дээ!... Авах юм уу? Авахгүй юм уу? гээд яг тонгойгоод хөгжмөө янзалж байхад нь духаараа мөргөлдөх шахаад хэлэхэд Цогоо өндийж байгаад:
–Би, би, би. Би чиний номыг худалдаж авах болж байна уу!? гээд л хоёр гараараа цээжээ дэлсээд л, кинг конг шиг, учиргүй чичирч шизотдог байна ш дээ. Баярлалаа, би энийг чинь харах гэсэн юм. Би түүнийг иймэрхүү типийн аашлахыг л мэдрээд цаашлуулсан байхгүй юу! Би уул нь тэгээд орхичих байсан...

Эргэж ирээд суудал дээрээ суусан чинь согтуу би гомдсон, бухимдсан сэтгэлээ барьж чадсангүй. Нэг мэдсэн дахиад нөгөө муу үйлийн үртэй Цогоогийнхоо ард зогсчихсон чичилж байгаад:
–Чам шиг бусдын юмаар хүүдэгнэдэг хувалзууд амьд болохоор Монгол улс хөгждөггүй юм, за! Чи дандаа л хүний зохиосон дууг дуулж мөнгө олдог ш дээ! Чи нэг ч дуу зохиогоогүй! Нэг ч мөнгө төлөөгүй! Ашигч муу новш! Чамайг ямар урлагын хүн гэдэг юм! Монголын олон сайхан авъяастай хүмүүсийг алсан хулгайч...гээд л улайраад ёстой солиорч гарсан би. Тэр авъяастай-г би олон дахин бас бүгдэд сонсогдохоор чанга хэлсэн. Авъяастай хүмүүс, авъяастай, авъяастай...ёстой солиотой...хэлэх үг ч алга. Харин ч гэж Цогоо хүлээцтэй, сайн залуу, надад юу ч хэлэлгүй дуугүй л байсан. Соoри аанн, согтуу байсан шүү!

Бүр сүүлдээ надад хэлэх үг олдохгүй, түгдэрсэн тул:
Чи муу ёстой Айзамыг ирэхэд тоглолтыг нь үзээгүй! Гэтэл чи муу дандаа л дууг нь энд дуулдаг биз дээ! Би чамайг тоглолтыг нь үзэх болов уу гээд харч байсан. Хамгийн түрүүнд ирэх байх гээд хартал чи байгаагүй! гээд л би худлаа заллаа. Гэхдээ тэр хэсэг их заналтай, давшингуй, жинхэнэ л агсарч байгаа юмшиг би бусдад харагдаж байгаа нь надад мэдрэгдсэн учир их зохиолч Эрдэмбилэг үгээ өндөрлөж ширээндээ пээдгэр эргээд иртэл хамт сууцгааж байсан хүүхнүүд, Чи энд битгий суу зайл, зайл гэдэг байна ш дээ.

Дөнгөж ялалт байгуулж ирчихээд Туул хүүхэнд ширээнээсээ хөөгдөн босох ичгэвтэр байсан ч ном авахгүй гэсэн Цогоод агсарсан бахдал маань дийлж, Эд ч ёстой яамай байнаа, харин ч шатсангүй мэтийн юм бодоод тэр ширээнээс холдлоо. Тэгээд би тэндээсээ гарсан юм. Үгүй бас зүгээр гараагүй ээ, Болдоо намайг манаач нохой шиг харгалзаж паабнаас гаргаад:
–Чи яв! Би найз охинтойгоо наргилаа! гэж маш бахархалтай тод хэлээд, ард нь тажигнасан хүүхнүүдийн инээд, эгшиглэсэн хөгжмийг бүдгэрүүлж паабны хаалгыг түжигнэтэл цоожилсон юм байна... Би тэндээс автобусны буудал руу алхахдаа, Төгсгөлийг нь л чамин гоё хийлээ мэтийн бодож явтал, хөөрхий муу Цогоо Айзамынхныг монгол паабны подвалд байдаг караокондоо суулгаж, дайлж цайлж бөнжигнөтөл гүйж явсан нь нүдэнд харагдав аа... Үгүй тэгэхээр, Цогоо маш хүлээцтэй, намайг согтуу солиорч буйг мэдээд дуугараагүй их ухаантай хүн болж таарлаа.

Автобусанд өөрийгөө би шударга шүүлээ. Цогоо хувалз болохоор нь би уурлаагүй. Цогоо хувалз ч биш. Зүгээр л миний номыг авахгүй гэхээр нь – мөнгөөр авахгүй гэхээр нь – магадгүй гарын үсгээ зураад үнэгүй өгвөл авах л байх л даа – би уурласан шүү дээ!... Цогоо миний номыг 10 паундаар худалж авах албатай юм уу? Албагүй. Тэр надаас ах, том хүн. Тэгэхээр бүр ч ном худалдаж авах албагүй. Ерөөс, хэн ч гэсэн, Май ном худалдаж ав! гэвэл уурлана. Би лав дургүй хүрнэ. Дээр нэг нөхөр надад 15 паундаар нэг номыг хүчиндээд зарахад би дотроо дургүй л байсан. Харин ч азаар сайхан ном таарч би хэд хэд ойлгох гэж уншсан санагдана. Энэтэй адил миний ном хэн нэгэнд тааллагдахгүй байж болно доо. Ямар заавал унших ёстой ном ч биш. Эхлэн бичигчийн, тэр тусмаа утга зохиолын ном бол хувь хүний л сонголт, тийм үү?...

За ерөөс, бусдыг, Ном ав! Ном авна шүү! гэж дарамтлах буруу аж. Тийм эрхтэй гэж бодоод явсан маань алдаа. Тэдний дунд миний номыг битгий хэл, амьдралдаа ном уншаагүй хүмүүс ч бий. Тэгэхээр би танилуудаа ном худалдаж ав! гэж шахах эрхгүй. Зүгээр л худалдаж авбал ав, байвал бай гээд орхих ёстой юм байна...

Гэхдээ, энүүхэндээ хэлэхэд, хэрэв уншмаар санагдвал найзынхаа номыг худалдаж авах нь жижгэрсэн биш, хүндэлсэн үйлдэл шүү. Хэрэв үнэхээр өөрийгөө том, намайг жижиг гэж үзэж байгаа бол одоо яая гэхэв... Ном маань жижигдээд байгаа хүмүүстэй би юу ч ярих билээ. Тэгээд ч миний үгүүллэгүүд томчуулд харшилтай, соори... Одоо хэвлэгдэх гэж байгаа ЭнДүүрэл ба бусад үгүүллэгүүд гэдэг номоо би монгол паабанд очиж зарах ч үгүй. Шал дэмий. Согтуу хүмүүст зарсан номнууд маань намайг шартаасан уу гэхээс шагнаагүй. Яг үнэндээ, Толбогүй Монгол гэдэг номоо би хоёрхон грушик пийваар л зарсан шүү дээ. Нэг грушик чинь 3.50 гэхээр, хоёр болохоор 7 паунд болж байгаа юм... Түй! шал дургүй хүрчихлээ – ганцхан Аагий, Боогий хоёр л 20 паундаар ном мялаасан – ерөөс, номын баяр маяр ч гэж хийх ч хэрэггүй юм байна. Архи дарснаас хол байяа...

За за ингээд төгсөе. Ерөөсөө, согтох солиорохын эхлэл гэдэг яг үнэн. Зүв зүгээр байсан хүнийг солиоруулаад, баахан балай юм бичүүлчихэж байгааг харч байгаа биз дээ... За, за нэг иймэрхүү, bye. Уншсанд маш их баярлалаа.

ЖИЧ. Намайг зохиолч, мохиолч гэдэг нөхөд одоо болиорой! Зохиолч гэдэг чинь хэдэн зуу, мянган хувь номоо төвөггүй зарчихдаг хүнийг хэлдэг болохоос над шиг ном авахгүй гэлээ гэж хүнтэй зодолддог хүнийг лав хэлдэггүй юм шүү!
2009.05.15
00.21

18 comments:

A.Амарсайхан said...

Цогоо наана чинь оччихоо юу? 11 дүгээр хороололд "Хамилтон"-д нэг пабтай, түүндээ төгөлдөр хуур тоглоод байж байдаг байснаа алга болчихсон юм.
Авсаархан хэрнээ зочид нь өөрсдөө дуулж болдог боломжийн газар байж билээ. Дээр нэг шагайсан, Цогоо үгүйлэгдээд, ганц пиав хагас дутуу уусан болоод гарсан.

A.Амарсайхан said...

Шахаа гэж муухай зүйл шүү. Ухаандаа тоглолтыг нь огт үзэх дургүй байсан хүмүүсийг хүчээр цуглуулчихаар ямар юмных нь үзэгч байх вэ дээ.

Номыг хүчээр хэн нэгэнд өгөөд яах вэ дээ. Бөгсний алчуур л болно.

Монголд зохиолч гэдэг шалгуурыг давах хүн бараг л байхгүй дээ. Маш олон цол гуншин зүүсэн мундаг амьтан хэрнээ жилд 500 хувь борловол дээдийн заяа гэдэг.

Adag chuluunii manantsar said...

Mani 2 ch adilxan uwchintui yum baina. BAinga uux segtel gutraliin uwchtei bolox shaxaad uuxgvi baisaar gaigvi bolson. Ganbatte ne erdembaa mini

eebee said...

Ganbatte ne erdembaa mini гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Нэг л дотно мэддэг юм шиг санагдаад байх юм даа.

eebee said...

Цогоо энд байгаа ш дээ. Дуу хуураа дуулаад л явж байгаа. Нээрээ дургүй хүнд ном шахах хэрэггүй юм байна. Би ч гэсэн тэгж бодсон. Манай монголчууд нэг нэгнээ хөөрөгдөж, архи уугаад л зохиолч болчихлоо гэж үздэг. Гэтэл зохиолч гэдэг чинь номынхоо мөнгөөр амьдардаг хүнийг л хэлнэ шүү дээ.Түүнээс биш манайхан шиг хоосон медал, шагнал, магтаалын байнд өгөх нэр биш.

ganga said...

Чи нээрээ хөгжилтэй бичих юмаа. Ганцаараа татаж унтал инээлээ.
Монголд лоббидож чадахгүй энгийн зохиолч номоороо голоо зогооход хэцүү багахан зах зээлтэй байх аа.

Anonymous said...

shine nom chin xezee zarax yom be
amjilt xucie

Anonymous said...

1. Ganbatte ne erdembaa mini. Ganbatte ne gedeg ni Yaponoor hicheegeerei, zytgeerei gesen yg.

2. Arhi uusanii margaash setgeleer ih unah muu. Hetryylsen hymyys, sogtuu yedee hund yg hayasan hymyys ingedeg shig bgaa yu. Iimees taaruulj uu. Haaya 1 uuhaar ingeed baidag yum. End tend "aimaar" ih nom shahaad money-te bolohooroo oroid 1 pivo uuj bai. za za aimaar zovlov.

Anonymous said...

Anhnii unshsan blog gehed dajgui shuu sanasniig boduul. Sogtuu baisan shuu sorry geed baihiin, gaigui bsan yum bishuu. Margaash n uildel bureer n nudend haragdtal ingej tod bichij baigaam chin.
Erdembileg guai nomoo herhen hudaldah vee gedeg deer nileen bodlogo bolood bgaamaadaa? Zohiolch gedeg ugtei Erdemtei hun daruu Ih moron dolgoon gedeg ug zohitsoh yum shigee. Za good luck, bicheed baigaarai!

eebee said...

Ganbatte гэдгийг тайлбарлаж, зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Тэгвэл ч би одоо ganbatte болоод байнаа. Би ном шахах яах вэ? Чи минь л авна шүү дээ. хэхэхэ

Дараагийнх: Анх миний блогыг уншсан нь хувь зохиол юм биш үү, баярлалаа. Нээрээ би номоо яаж зарах вэ гэж л бодоод байгаа. Даруухан байхаар худалдаж авахгүй ээ, тэгэхээр жаахан онгироо байсан нь дээр гэж тактик боловсруулаад байгаа ш дээ би. Би бичээд, чи үнэгүй уншаад байх яах вэ? Одоо худалдаж л авна шүү дээ, хө. ХАхаха

eebee said...

Гангаа эгчээ инээлгэсэнд маш их баяртай байна

Anonymous said...

Eebee sainuu,Ulaanbaataraas mendchilj bna l daa chi namaig tanina aa gehdee neree bichihiig hussengui hediigeer chinii huviin asuudal bolovch chi arhi uugaagui bhdaa yag zohiolch shig bdag shuu.

Gunzo said...

Мэнд,
Монголд очоод номыг чинь худалдаж авч сонирхоно оо.
Дандаа буруу хүмүүстэйгээ, тохирохгүй сэдвээр ярьж ээ. хэхэхэ.
Архи уусны дараа сэтгэл гутралд орох, айдаст автах зэрэг чинь архинд донтох өвчний нилээд хэд дэх шат байх шүү анд аа.
Бага багаар уувал жаргал бус уу
Балай ихээр уувал юу гэдэг бил ээ.

eebee said...

Улаанбаатараас хэн бичиж байнаа. Бараг л тааж байна аа шүү.

Нээрээ бага уувал жаргал бус уу, одоо ер нь уухгүй ээ. Их уудаг ч юмшиг...За худалдаж авна гэсэнд маш их баярлалаа Gunzodoo

Barimalch said...

Odoo 21-r zuun uuna sogtono gedeg bol ongorson zuunii "feodal-komunismiin" balar haranhui zanshil. Bur ediin zasgiig hurtel ondor hogjiltei ornuud Medlegiin-Medeelel-zuin-ediin zasag gej todorhoilj ehelj baihad Mongolchuud tedentei hol oirtuulj "feodal-komunismiin" olon zanshiluudaasaa salj neg shat deeshleeleh heregtei meten sanagdmoi.

Anonymous said...

Haaya 1 orj Eebeegiin bichsen zyiliig unshih durtai bdag yum. Sonirholtoi, hugjiltei bas ih hungun bichdeg yum.

Buruu yildel hiisnee medeed sanaa zovj baigaa n sain hereg. Ali muu muuhai yum hiichiheed ichih ch ygyi yun sanaa zovoh baitugai yavdag hymyysiig heleh ve?

Nadtai taaraldaad hed heden udaa nomniihoo tuhai helj bsan. Odoo neeree mgl-d yalanguya nomiig oilgoj hudaldan avdag tsag dungujl ehelj bgaa bh. Tiim bolohoor sanaa zovoltgyi, bicheed bai! Comments yldeehygi ch gesen chinii bichsen zyiliig amtarhan unshdag hymyys neleen bgaa shyy.

Harin Londond nomniihoo marketing yaj hiij talaar marketing meddeg hymyystei yarij zuvulguu avbal yasiim. Bas Holboonii gishyydtei uulzaj tedniig yil ajillagaa zohioh yed n surtalchlah ter byy hel uramshuulal bolgon uguh yumand n tohirson yneer n ugch bolno shdee.

Tegeheer gantsaaraa sanaa zovood yavalgyi hymyystei yari, yaj borluulah talaar sanaa bodloo huvaaltsaval yasiim be?
Amjilt hysey! Shine nom garahaar n hudaldan avnaa.

Anonymous said...

blogiig chini unshih durtai. bi bas end savj untlaa gantsaaraa ineelee. amjilt husiya. ariun.

Anonymous said...

hey. ayagui huurhun unene setgeleesee bichjee. iimerhuu zuil bichsen nom baival hudaldaj avna shuu. suuld jich gj bichsen n ih hugjiltei blaa. za za amjilt. bicheed baigaaraa erdembaa mini. jinhneesee nomoo zaraad amidardag zohiolch bolchih ch yum biluu. Er n englisheer bichvel yaadgiin zah zeel ch tomtoi. hugjiltei yumaa. neeree.