Thursday, 20 November 2008

Салалт

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

Дэлбээлсэн цомирлог
Хумигдан,
Бүрхэг тэнгэр
Бүр барайн,
Бороо шаагих
Түргэсэн,
Гудамжны шуугиан
Улам чангаран,
Санаа алдах ч зайгүй
Бяцхан бүсгүй
Сүүдэрт уусна…

Наалинхай инээмсэглэл,
мөчийн дотор
бороонд цохиулан
замхарахад – алсад
бүгсэн, танихгүй
бүсгүй, сүүдрээс
тасран бүрэлдэнэ.
(хуурай нүдтэй,
цонхийсон царайтай,
ганцаардлыг тээсэн
халдвар тараагч)…

Баяртай гэхэд
Нэг эс үхнэ.
Эргэн харахад
Хоёр эс үхнэ.
Санаа алдахад
Гурван эс үхнэ…

2004.01.21-31

Лондон зүлэг

Дөрвөн
Улирал,
Нэг өдөр
Багтана.
Хавар, намар
Зун, өвөл
Араа солилгүй
Урсана.
Намар
Хагдарсан
Навч,
Хавар гудамжинд
Тэнүүчилнэ.
Өвөл
Өнжсөн
Өвс
Өөрийн
Үхлийг таана.
Шинэ оны
Өглөөг
Чийгтэй,
Чичрэн
Угтана.
Ширхэг өвс
Шарлахад
Дусал нэмэр
Үгүй.

2005.01.09


London grass

Four seasons
In a day.

Winter, summer,
Spring, and autumn
In one shot.

Last year’s
Leaves still
On the street.

A winter surviving
Grass
Guesses his
Dead.

At charismas eve
Wet and frozen.

A grass is
Gone
Can’t help
At all.

09.01.2005


Чи бид хоёр...

Чи бид хоёр
Саяхан учирсан
Шинэхэн амрагууд,
Одоо дөнгөж хавар цаг
Удахгүй зун болно.
Тэгээд намар болно.
Навчис шарлаж,
Салхи салхилна.
Дараа нь өвөл болно.
Амьдрал үргэлжилнэ.
Би чамд дуу дуулж өгнө.
Чи дуулж яваарай.
Би чамд
Орчлонг бэлэглэнэ.

Сэрүүн намрын үдэш
Сэгэлзэж найз нь гунивал
Намуун үгсээр энхрийлж
Намайг чи эрхлүүлээрэй.

Өвлийн урт шөнө
Урин хаврыг мөрөөдвөл
Урт хар гэзгэндээ
Умбуулж намайг нойрсуулаарай.

Урин хаврын цагт
Уйлаад дуулаад эхлэхэд минь
Уйлаад хайлаад чи минь
Урсгал дөлгөөн мөрөн болоорой.

Бороотой зуны үдэш
Бодол санаа минь уймарвал
Булбарай зөөлөн уруулаараа
Бодлыг минь чи сарниулаарай.

Чи бид хоёр
Саяхан учирсан
Шинэхэн амрагууд,
Одоо дөнгөж хавар цаг
Удахгүй зун болно.
Тэгээд намар болно.
Навчис шарлаж,
Салхи салхилна.
Дараа нь өвөл болно.
Амьдрал үргэлжилнэ.
Би чамд дуу дуулж өгнө.
Чи дуулж яваарай.

1994.



5 comments:

oyunaa said...

Sayahan uchirsan
Shinehen amraguud
Odoo dongoj havar tsag
Daraa ni jargaltain delger zun tsag
Orchlongiin ongo huvisal bolson namar tsag
Tsaana ni hahir huiten ovol
Davah l bolno ene bugdiig
Daraa ni harin jinhene jargal...
Unen bolov uu
Unemshih l uldej ...

ganga said...

Ahoi geed sain baina uu, bayartaigaa ene czechuud neg ugeer heleed baidag edniiheer bayartailaad baival,neg deh es uhehgui ni; huzuu goyodood ergej harj chadahaa bolichihson es uheh 2 dahi bolomj odoogoor alga. Harin sanaa aldahaar dagnah geed ehnii hoyort gamnasnaa neg moson avaad olon esee uhuulchih geed baidag he he

A.Амарсайхан said...

Жилийн дөрвөн улиралд ногоон хэвээр байх нь байгалийн өөрийн зөн бус ямар нэгэн хиймэл, химийн юм орсных. Бас гадныхны жижүүрийн инээмсэглэл гэдэг бас л их зовлонтой. Энэ хүн худлаагаасаа, цаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу инээж байгаа гээд бодохоос нэг л хүйтэн.

Sienna said...

Одоогийн бичлэгүүдээс хол илүү сайхан шүлгүүд санагдлаа. Өгүүллэгүүдийг тань шимтэн уншдаг ч гэлээ. Эдгээр шүлгүүд яагаад ч юм миний зүрхэнд хүрч ихээр таалагдаж байна.

blue fire said...

Salalt chini taalagdlaa