Sunday, 17 August 2008

Аваргуудын Хаан - Найдангийн Түвшинбаяр

Бээжин хотноо, Пүрэв гаригт Монголын Олимпын анхны алтан медалыг Найдангийн Түвшинбаяр авсан бол Олимпын тоглолтыг зохион байгуулж буй Хятадын эмэгтэй тамирчин Yang Xiuli Хятадын жудогын хоёр дахь алтан медалыг авлаа.

Түвшинбаяр үзүүр түрүүнд Казакстаны Ашхат Зиткиевыг (-100кг) ялж түүх болон үлдэж байгаа ба түүний өрсөлдөгч Зиткиев ч хүртэл жудогын анхны Олимпын медалыг эх орондоо авчирсан юм.

“Миний аз жаргалыг илэрхийлэх үг байхгүй” гэж үг цөөтэй монгол хэлэв.

Түшинбаяр тэмцээнээ эхлэхдээ жудогын ертөнцийг цочоон гайхуулж тэр эрчээрээ төгсгөв.

Эхний тойрогтоо тэрээр Японы +100кг-ын алдарт аварга Кейжи Сукукиг мороте-гари мэхээр унаган, түрүүлнэ гэж байсан аваргад “гэртээ харих замыг нь заав”. Сузукигийн ялагдлаар Японы ялагдал хязгаарлагдсангүй.

Сузуки агаарт хөөрөн нисэхдээ цэвэр далаараа тавиулахгүйн тулд мушгирсан ч шүүгч Монголын жудокад иппон өгсөн.

“Би Монголын бөхийг ингэж барилдана гэж мэдэж байсан. Ингэж унасан маань би сул дорой өрсөлдөгч маань эр зоригтой байсныг харууллаа” гэж Сузуки хэлэв.

Тэрээр мөн “Би ялахад амар байна гэж бодоогүй, гэхдээ ийм юм болно ч гэж таагаагүй” гэв. “Би маш их сэтгэлээр унасан. Энэ бол ичгэвтэр явдал”
Энэ ялагдал Японы эрэгтэйчүүдийн жудогын багт хүнд цохилт болов. Тэд Сузукийг аварга болно гэж тооцоолж байсан юм. Афины Олимпоор Японы баг найман алтан медал авснаас тав нь эмэгтэйчүүдийнх. Энэ удаа тэд зургаан өдрийн дараа ганцхан алтан медал авсан байна.

Түвшинбаяр Сузукид тус болж хагас шигшээ хүртэл ялагдалгүй барилдаж Олимпын аваргад хүрэл медал авах боломж олгосон.

Гэвч, Сузуки Германы Венжамин Бехрлад дахиад иппоноор уначихав. Тэрээр өмнө нь Берхлад энэ мэхээр ялагдаж байсан байна. Нэг мэхэндээ хоёр унадаг бөхийг тэнэг гэхээс яах вэ гэж Сузуки халаглалаа.

Сузуки бүх Японы Олимпын багийн ахлагч юм байна.

Ганцхан Японы од ч биш мөн 2007 оны дэлхийн аварга бразилын бөх Лусиано Корреа ч тоос үмхсэн билээ. Тэрээр эхний тойрогтоо Европын аварга Холландын бөх, 23 настай Хэнк Гролд сайхан тавиулчихлаа.
Энэ жил олон улсын хэмжээнд 24 удаа барилдаж 22 ялсан, дэлхийд эрэмбээрээр нэгт байгаа Грол Олимпод анх удаа оролцжээ. Тэрээр Польшийн Przemysiaw Matyjaszek-ыг 30 секунданд цэвэр шидэж хагас шигшээд барилдах билетээ авсан. Хагас шигшээд тэр Зиткиевд эхэндээ хожигдож явсан ч вазаригаар тэргүүлсэн. Хоёулаа зэрэг мэх хийж, шүүгчид Зиткиевт ялагдал өгчээ.

Грол Зиткиевд маргаантай ялагдсан ч хүрэл медал авав. Ялагдал авчирсан иппон үнэлгээ казакт нь биш түүнд өгөх ёстой байсан гэж Грол маргасан ч видео бичлэгээр тодорхой биш байна.

Үзэгчдийг бүхэл өдөр уран барилдаанаараа догдлуулсан Азербайжаны Мовлид Миралиев бас хүрэл медал хүртэв. Хагас шигшээгийн барилдаанд Түвшинбаяр, Мовлид хоёр үндсэн цагт оноо авч чадалгүй сунгаад Түвшинбаяр бараг хоёр минутын дараа юкогоор ялсан. Азербайжаны 33 настай бөх Монголын Түвшинбаярыг “Үнэхээр хүчтэй бөх” гэж дүгнэжээ.
Мэдээ тоймолсон Х. Эрдэмбилэг

No comments: