Wednesday, 20 August 2008

Буриадын хүү Баяр Баденов Олимпын хүрэл медал авчээ

Монголчууд сайхан олимп-даж байна даа. Түвшинбаярын Олимпын алтан медал зөвхөн 2.6 сая Монголчуудын бахархал биш бүхий л монгол туургатаны бахархал, баясал болж байна. Одоогийн байдлаар Гүндэгмаа, Мөнхбаяр, Түвшинбаяр, Бадар-ууган, Сэрдамба, Баяр Баденов гээд зургаан монгол туургатан, жинхэнэ Чингисын орги үр сад нар Олимпын медал аваад байна.

ОХУ-ын иргэн Бурядын тамирчин Баяр Баденов эрэгтэйчүүдийн байт xаpвааны төрөлд хүрэл медал авчээ. Энэ төрөлд 1988 оны Сеүлийн Олимпад хүрэл медал авснаас хойш ОХУ нэг ч медал аваагүй юм байна. Ийнхүү 20 жилийн дараа нум сумаараа дэлхийг "чичилсэн" Чингисийн үр сад ОХУ-д медалын буухиаг нь залгууллаа. Энэ төрөлд оросуудыг төлөөлж хоёр буряд оролцжээ. Тэд ойролцоо тосгонд төрж, өссөн юм байна. Бальжиним Цыремпилов Японы мэргэн харваач Морид 113:110 харьцаагаар 1/8 шигшээд ялагджээ.



2 comments:

ganga said...

Buriad huu medali avahad bid bayarlah yostoi.

Дамдиндоржийн Лхагвасүрэн. said...

Монгол хүн агуу хүчтэй Энэ залууд Баяр хүрэгье. Баяр баденовд баярлалаа баяр хүрэгье Монгол хүний нэрийг улам өндөрт өргөцгөөнө өө Монголчуудаа.