Thursday, 14 August 2008

Олимпын аварга - Найдангийн Түвшинбаяр

БЭЭЖИН, 8 сарын 14. Пүрэв гариг. Монголын жудоч Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпын эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд Казакстаны Ашхат Зиткиевыг давамгай ялан 44 жилийн олимпын түүхтэй улсынхаа анхны алтан медалыг авлаа.

Түвшинбаяр, энэ жил чансаагаараа дэлхийд 12-т бичигдсэн, үзүүр түрүүнд Зиткиевыг вазари үнэлгээгээр (бараг иппон) яллаа. Түүний энэ алтан медалаас өмнө Монголын тамирчид, Токиогийн Олимпад 1964 оноос оролцсоноос хойш, Олимпын 15 медал авсан боловч алтан медал аваагүй байсан юм.

“Би энэ түүхэн амжилтаа намайг дэмжиж тусалсан миний дасгалжуулагч, эцэг эхдээ зориулж байна. Одоо Монголд бүх хүн миний алтан медалыг тэмдэглэж байна” гэж Түвшинбаяр хэллээ.

“Монгол үндэсний бөх жудотой ижил төстэй мэхтэй, тиймээс би энэ давуу талыг ашиглаж барилдаандаа заримыг нь хэрэглэсэн.”

Олимпад гурван удаа оролцсон Зиткиев “Би энэ медалыг маш олон жил хүлээсэн. Би яг одоо юу болж, юу болоод байгааг сайн ойлгохгүй байна” гэж хэлэв.

24 настай Монголын жудоч шигшээ барилдаанд хүрэхдээ бүгдийг гайхшруулав. Эхний тойрогтоо дэлхийн хоёр удаагийн аварга Японы Кэйжи Сузукиг иппоноор ялсан. Тэмцээнд ялах өндөр магадлалтай Сузуки Афины Олимпад нэмэх 100кг-ын жинд аварга болсныхоо дараа хагас хүнд жин рүү оржээ.

Түвшинбаяр Германы Венжамин Вехрла, Афины Олимпын мөнгөн медалт Солонгосын Жан Сунг-хог хагас шигшээд итгэлтэй ялав. Дараа нь тэрээр Азербайжаны Мовлид Миралиевыг илүү цагт “алтан оноо” юкогоор дийлсэн.

“Миний бэлтгэл муу байгаагүй. Надад харамсах юу ч байхгүй яагаад гэвэл би юу ч хийж чадаагүй” гэж Сузуки хэлэв. Тэрээр Олимпын нээлтээр теннисны тамирчин Ай Фукухарагын орлогчоор Японы далбааг барих хүнээр сонгогдсон байжээ.

Тэрээр мөн “ Би түүнтэй хоёр удаа барилдсан, намайг энэ мэхээрээ урьд нь бас шидэж байсан, тиймээс би өөртөө л гутарч байна” гэж хэллээ.

“Түвшинбаяр бол үнэхээр хүчтэй бөх. Би одоо 33 настай. Энэ ч нөлөөлсөн байж магадгүй” гэж Польшийн Прземуслав Матузавцекыг онооны илүүгээр ялж хүрэл медал хүртсэн Азербайжаны Миралиев ярьсан.

Гүржын бөх Zhorzholiani-ыг ялж бас нэг хүрэл медалыг авсан Холландын, чансаагаараа дэлхийн N1, Хэнк Грол “Хүрэл медал бол юу ч биш, би алт авах гэж ирсэн” гэж хэлсэн байна. Тэрээр эхний тойрогтоо дэлхийн аварга Лусиано Корреаг ялж гомдоосон билээ. Крол хагас шигшээд Зиткиевд ялагдаад “ Энэ бол миний алдаа байсан” гэжээ.

Түүний дасгалжуулагч Маартэн Аренс “ Хасаг шигшээд Грол тэнэг алдаа хийсэн. Гэхдээ би тэр 23-хан настай учир түүний хүрэл медал сэтгэл хангалуун байгаа. Тэр үнэхээр их авъяастай гэж хэлсэн байна.
---------------------------------------------
BEIJING, Aug. 14 (Xinhua) -- Tuvshinbayar Naidan from Mongolia outscored Askhat Zhitkeyev of Kazakhstan in men's 100kg class judo at the Beijing Olympic Games on Thursday, winning the first-ever Olympic gold medal for the country in 44 years.

Naidan, world-ranked 12th this year, defeated Zhitkeyev by waza-ari, an almost ippon victory, in the final. Before his win, Mongolian athletes had achieved 15 Olympic medals after their debut in Tokyo Games in 1964, but none of them was gold.

"I will contribute my historical success to my coach and parents who have given me a lot of supports," Naidan said. "Every one in Mongolia is celebrating for my gold medal.

Naidan then gave a convincing performance by stunning Benjamin Behrla of Germany and Jang Sung-ho, Olympic silver medalist in Athens, to the semifinal. He later won Azerbaijan's Movlud Miraliyev by yuko in a golden-score overtime.

"Mongolian-style wrestling does have something in common with judo, so I took this for an advantage and used some of them in the match."

"I have waited for a long time for this medal. I don't yet understand what happened and what is going on," said Zhitkeyev who was in his third Olympic trip.

The 24-year-old Mongolian made his way to the final by a surprise. In the first round, he ipponed two-time world champion Japan's Keiji Suzuki. Being one of the most favorites, the Japanese changed to half-heavyweight after winning the gold medal of over-100kg category in Athens.

"My condition wasn't bad. I don't have anything to regret because I couldn't do anything," said Suzuki who was designated as the substitute of the country's flag bearer at the opening ceremony for table tennis player Ai Fukuhara

"I have competed with him twice and he threw me in the same way, so I'm just ashamed of myself," he added.

"Naidan is a really powerful athlete. I am 33 years old. That may have had some impact," Azerbaijan's Miraliyev, who won the bronze by outscoring Poland's Przemyslaw Matyjaszek, said.

Henk Grol, world No. 1, from the Netherlands, beat Georgian to win the other bronze medal. He upset world champion Luciano Correa at the first round.

"Bronze is nothing, and I came for gold," said Grol who lost to Zhitkeyev in the semifinal. "It was my mistake."

"It's a stupid mistake he made in the semifinal. But I am happy with his medal since he is only 23. He is a very big talent," Grol's coach Maarten Arens said.
www.chinaview.cn 2008-08-14 19:47:43
Editor: Wang Hongjiang

2 comments:

Ш. Баатар said...

Saihan orchuulsan baina, Bayarlalaa, Eebee. Bi bas bolog deeree setgegdlee bichiv.

Anonymous said...

Tuvshinbayartaa bayarlalaa! Chi uneheer MONGOL HUU shuu! Chamaar baharhaj, bayariin nulims unagaj bn. Oiriin uyed iim saihan bayarlasnaa sanahgui bn. Ene ih goyo niitlel, bas zurguud bn. Bayarlalaa!!!!!!!!!!!