Thursday, 29 May 2008

Далай Ламтай уулзсан сэтгэгдэл, тэмдэглэл

Дөрөв жилийн өмнө Далай Лам Англид айлчлахдаа энд ажиллаж, амьдардаг монголчуудтай уулзаад
-За би нэг улаан утас, тууз, үрэл мэтийг та нарт тарааж байна. Гэхдээ үнэндээ, энэ бол их чухал юм биш. Харин та нар миний хэлснийг жаахан ч гэсэн ойлговол илүү өгөөжтэй шүү. За та нар битгий л зодолдож, булаацалдаарай, аятайхан шиг дарааллаад аваарай! гээд хэлж дуусаагүй байхад манайхан шууд шуугиж, тараах гэж байсан Элчин сайдыг энд тэндээс нь “барьж идэх шахсан” гэдэг онигоотой ч юмшиг, эмгэнэлтэй ч юмшиг яриа байдаг.

Өчигдөр Далай Лам монголчууд бидэнтэй уулзлаа. Далай Лам маш зав зайгүй ч гэлээ, зав гаргаж сургаалаа айлдав. Далай Ламтай уулзаад би баяр хөөр, бас гутрал бухимдлыг мэдрэв. Өчигдөржингөө л сэтгэл тавгүйтлээ. Сэтгэл уужирч баясал эдэлсэн маань энэ их хүний барааг харж үгий нь сонссоных, уурлаж бухимдсан маань Далай Ламтай уулзаж байгаа монголчуудынхаа байр байдал, ерөнхий уур амьсгалаас болов. Нээрээ тэр гээд хэлэлтгүй хэний янаагүй бид нэг л бишээ, дарга цэрэг бүгд л адилхан.

Монголчуудыг Далай Лам өдрийн 4 цагийн алдад хүлээж авсан. Харин би үдийн 2 цагт очиж, “Бодит байдлын мөн чанарыг шинжлэх нь” гэсэн цуврал айлдварынх нь нэг хэсэгт суусан юм. Энэ өдрийн сургаал нь монголчуудад хямдралтай £6.60 байлаа. Үдийн 2 цагийн сургаал бол үнэхээр хүндэтгэл, бишрэлээр дүүрэн жинхэнэ л сүсэг бишрэл гэж ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлэв. Танхим дүүрэн хүн Далай Ламыг бөхөлзсөөр, аажуухан, бараг төвөг болсонд уучлаарай гэсэн мэт намуухан орж ирэхэд нэг зэрэг босож суудалдаа залартал нь бөхийн нам жим байв. Энэ үед ямар их хүндэтгэл, бишрэл, хүнийг дээдлэх мэдрэмж мэдрэгдсэн гээч. Далай Лам шашны гүн ухааны, бас бусад асуудлуудад хариу өгөхдөө; туйлын төвшинд бол би гэж үгүй. Харин өдөр тутмын нийгмийн харилцаа, хүний амьдралын ердийн төвшинд би байх ёстой. Тэгэж байж хүн эрмэлзэл, зорилготой болно. Би бусдад туслаж чадна гэсэн залуу хүний эрмэлзэл тэр хүнд эрч хүч өгөх болно гэсэн утгатай нэг сургаал айлдсан мөн шинжлэх ухаан буруу гэдгийг нь баталсан Буддын шашны зарим зүйлийг ч хүртэл засаж залруулах хэрэгтэй гэж байна лээ.

Далай Ламаас сургаал сонссон гадаадын хүмүүсийн байр байдал, уур амьсгал хүндэтгэл бишрэл дүүрэн байсан бол, манай монголчуудын байр байдал зах дээр суугаа дамын наймаачид шиг. Энийг бичлээ гэж миний олон найз нар надад гомдохгүй байх, тэнд үнэндээ ихэнх нь миний таньдаг, найзалдаг хүмүүс явсан. Тэр дунд нь би өөрөө ч харайлгаж явсан болохоор хэн нэгнийг муулаагүй шүү. Зүгээр л надтай хамт өдрийн 2 цагийн сургаалд суусан хэсэг хүмүүст ч тэгэж санагдсан байна лээ. Миний дотроо мангар гэж боддог нэг залуу хүртэл монголчуудыгаа харчихаад “Манайхан нээрээ арай дэндүү юмаа. Зураг битгий ав гээд байхад л бүгд л утас, камераа гаргаж ирээд л яриаг нь ч сонсохгүй, хоорондоо чалчиж байгаад л зургыг нь дарах юм” гэж байна лээ. (Англи зохицуулагчид аппаратаа унтраа гэж шаардаад дийлээгүй.) Бодвол тэр 2 цагийн сургаалд сууж “хар тамхинд мансуурчихсан” гарч ирээд лантуугаар цохиулах мэт болсон юм байгаа биз, над шиг. Хэрэв голцуу шар толгойтнуудын уулзалтын уур амьсгалыг голоор зүйрэлвэл, ёстой л нөгөө сарны гэрэлд намуухан урсах Туул гол шиг, харин монголчууд бидний уулзалтын уур амьсгал үерийн ус шиг. Бид шууд монголчуудын уулзалтанд ирсэн бол үүнийг мэдрэхгүй, ийм л байдаг шүү дээ гэсэн янзтай байх байсан болов уу.

Биеэ өргөмжилсөн, би-гээ хэт тэтгэсэн хүмүүс Далай Ламын хажууд л тод харагдахгүй бол өөр хэний хажууд тод харагдах билээ. Өдөр шөнө шиг л ялгаа мэдрэгдэнэ. Манайхан яаж ч даруухан байх гээд, “би, би би” гэдгээ нууж чадахгүй юмаа. Энэ нь бидний байдал, хөдөлгөөн, үг авианаас илэрч их бүдүүлэг харагдуулах юм. Буддын шашны, миний жаахан мэдэхийн л, нэг сургаал нь хүний зовлонгийн гол шалтгааны нэг нь би-д баригдах гэж заадаг санагдана. Тийм болохоор Далай Ламтай уулзаж, зөвхөн өөртөө л юм нялж, өөрийгөө л рекламдах гэж байгаа бол буруу.

Далай Ламыг тайзан дээр гараад ирэхэд манайхан суудлаасаа босохгүй, зураг камераа тачигнуулаад эхлэсэн. (Би ч мөн хэдэн зураг татаад л авсан.) Далай Лам уулзалтыг албан ёсны биш гэдгийг тодотгож нэг модон сандал өөрөө чирж авчираад суусан. (Энд зохион байгууллагчдын алдаа байх шиг, Далай Лам гарч ирэхийг зарласан бол ондоо байх) Элчин сайдын яамны Жаргалсайхан ах үг хэлж цагаан хадаг барьсан. (Нийт гурван хүн хадаг барьсан. Уг нь нэг хүн барихад л болох мэт)

Далай Лам, яриагаа эхлэхдээ Монгол, Төвд хоёр бол ихэр хоёр үндэстэн. Бидний харилцаа бол маш өвөрмөц харилцаа. Өнгөрсөн олон зууны турш Монголд Буддизм Төвдөөр дамжиж цэцэглэж байсан. Далай багш, Далай гэдэг бол монгол үг гэж хэлсэн. Мөн хорьдугаар зуунд бид ижил зовлон амссан, шашин шүтлэг шахагдаж, сүм хийд нураагдсан. Харин одоо монголчууд эрх чөлөө эдэлж байна. Монгол ард түмэн эрх чөлөөгөө бүрэн эдлэнгүүтээ Буддын шашныг сэргээн дэлгэрүүлж байгаа. Одоо Энэтхэгт дор хаяж 400 гаруй Монгол, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн монгол туургантангууд суралцаж байна.

Монголчууд бол Буддын шашинт ард түмэн. Үүнээс гадна Монгол, Төвд хоёр ижил Наланда уламжлалыг хадгалж явдаг. Монголын Буддын шашны бүх ном судар, мөргөл төвд хэлээр байдаг. Намайг 1979 онд анх Монгол, Буриад очиход лам нар мөргөлөө төвдөөр уншдаг ч, төвдөөр ярьдаггүй байсан. Би монголоор, сайн байна уу-гаас цаашгүй байсан болохоор бид бичгээр харилцаж байлаа. Тэд төвд үсгээр бичээд надад өгнө, би эргүүлээд л бичнэ. Энэ нь, олон зууны турш монголчууд Буддизмыг Төвдөөр дамжин суралцаж, хөгжүүлж байсныг харуулахаас гадна бид ямар өвөрмөц харилцаатайг ч батална.

Уламжлалт Буддын шашны үнэт зүйлсээ хадгалж үлдэхийн тулд та нар судалж, суралцах хэрэгтэй. Хэдхэн маани унших хангалттай биш. Та нар Буддын шашны гүн ухаан, концепсыг судлах ёстой. Англи хэлтэй хүүхэд, залуучууд та нар англи хэлээр хэвлэгдэж байгаа энэ олон сайхан номнуудаас унш. Одоо англи хэлээр Буддизмын тухай маш олон сайхан ном гарж байна. SO, PLEASE READ.

Хэрэв тэгээд боломж байвал жижиг бүлгэм байгуулаад зав чөлөөгөөр Буддын шашны гүн ухаан, ухагдахуунуудыг хэлэлцдэг, маргадаг бай. Хоорондоо хэлэлцэж ярилцах маш чухал. Энэтхэгт байгаа төвдүүд, мөн энэтхэгчүүд ч гэсэн одоо бүлгэмүүд байгуулж байна, их ашигтай юм байна лээ.

Буддын шашинтаны хувьд уламжлалаа хадгалж үлдэхийн тул мэдлэг бол амин чухал. /full of knowledge is essential/ Яагаад гэвэл Буддын шашны зам бол оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглахыг хэлж байгаа юм. Тиймээс Буддын шашны судалж мэдэх нь маш чухал. Эс тэгвээс шүтлэг сохор сүсэг байх болно. (Орчин цагийн бид мэдэхгүй байж шүтдэгийг, өвдөхөөрөө ламд очиж, сүм хийдэд мөргөдгийг Далай Лам ойлгохгүй толгойгоо сэгсэрч байна лээ.)

Далай Лам Буддизмын ухагдахуун, гүн ухааныг судлах хамгийн чухал гэдгийн тодотгож хэлж байсан. Тэрээр би та нараас гуйя, Буддын шашны судлах, суралцах тал дээр их анхаараарай, мэдлэгтэй Буддизм хамгийн чухал гэж олон хэлсэн. Та нарын ажил мэргэжилд ч гэсэн Буддын шашны бодох арга, ухагдахуун тус болно. Тархи хөгжүүлнэ, ажил үйлс чинь илүү үр дүнтэй, бодитой байх болно гэхдээ заавал шашин шүтэх албагүй гэх мэт олон зүйлсийг үнэн сэтгэлээс бидэн айлдлаа.

Монгол орчуулга товч тодорхой болсон ч ярианых нь дундуур тасaлсан. Миний анзаарснаар Далай Лам орчуулуулах дургүй байсан. Яагаад гэвэл тэрээр ярихаасаа өмнө хэд нь англи хэлгүй вэ гэж асуусан, манайхан ичээд ч тэрүү, олон хүн гараа өргөөгүй. Далай Лам үүнийг хараад тэгвэл үг хэлэхэд амар юм байна гээд англиар ярьсан.

Хугацаа давчуу болохоор тэрээр хэлье гэснээ түргэхэн хэлээд авъя гэж санасан бололтой. Далай Лам жаахан уцаарангуй харагдсан. Хэлсэн үг нь чихэнд биш шалан дээр унаад байгааг мэдэрсэндээ ч тэгсэн байж магад. Эрдэмтэд байна уу гэж асуухад нь, өөдөөс нь асуулт асууж болох уу гээд бараг хүчиндээд асуулт асууж бас нэг яриаг нь тасалсан. Ямар сонгуулийн уулзалтанд хэрэлдэж байгаа биш, зөвшөөрөлгүй асуух хэрэггүй байлаа. Манайхан яг л хичээл дээр үймүүлдэг салхилгагүй хүүхдүүд шиг байсан.

Манай монголчууд олуулаа Далай Ламдаа ирж мөргөлөө. Энэ нь үнэхээр сайхан, өлзийтэй учрал. Тэнд очсон бүхний ажил, үйлс амжилттай, өөдрөг байх нь гарцаагүй. Хамгийн гол нь бидний хүмүүжлээс болоод ч тэрүү, энэ сайхан боломжоор сэтгэлээ ариусгаж, хүнийг яаж хүндэлдгээ харуулж чадсангүй. Хүндэтгэлээс хүндэтгэл эхлэдэг шүү дээ.

Далай Ламыг гараад явахад манайхан суудлаасаа босоогүй. Уул нь зэрэг босоод хүндэтгэл үзүүлсэн бол соёлтой харагдах байлаа. Харин гарав уу үгүй юу, улаан утас, туузны тулаан дөрвөн жилийн өмнөх шиг эхлэх шахсан. Азаар зохион байгуулж байгаа нэг том биеэтэй англи эр чанга дуугарч зохицуулсан. Их дуутай хүнээс л манайхан айдаг юм байна лээ.

За ямар ч байсан би дөрвөн утас, үрэлтэй боллоо. (Нэг улаан туузыг харин алдчихсан шүү. Арайхийн нэг тууз зуураатахсан чинь бас нэг хүн атгачихав. Яадаг новш вэ гээд өөр лүүгээ чангаасан чинь харин миний танил, нэлээн өндөр боловсролтой хүүхэн зогсож байдаг байгаа, ичсэн нүүрэндээ түүнд улаан туузаа алдсан. За тэр ч яахав.) Бидэнд сүсгийн хөрөнгө, сүсэг бишрэлийн хэрэгцээ байна. Одоо жаахан мэдлэгээр тэтгэвэл монголчууд бид соёлтой болох ч амархан байна даа. Үнэндээ манай залуус хэчнээн ганган дэгжин хувцаслаад ч нэг нэгнээ хүндэлж, соёлтой, боловсон харилцаж чадахгүй байна шүү дээ. Бүр улаан тууз, утас булаалдахыг нь гадныхан хажуунаас нь камерт бичээд байхад тоохгүй юм. Улаан тууз, утас харахаараа л мал шиг зүтгэх юм. Энэ нь шашинд байна уу, маниусдаа байна уу.

28/05/08
6:47pm

10 comments:

Anonymous said...

haha ulaan tuuzan deer alaltssan gesen nudend haragdchihlaa. Mongolchuudiin Buddhiin shashin shutleg gej muhar susgees hetrehgui. Jinhene Buddhiin shashnii gun uhaan, bodit oilgoltuudiig meddeg hun maaash hovor baih. Uneheer hiided nom unshuulah tarni tseejleh utas garandaa uyah urel metees hetrehgui baigaa shu dee. Dalai Lam osoldohgui Bud.Shashnii terguun geheer ochij morgodog neg tiim revered oilgolttoi baidag, tanii bichseneer yariag ni sonsoj oilgohoosoo iluu ter hunii zurgiig darj daraa ni humuust DL-tai uulzsan gej yarij suuh iluu sonirholtoi.

Bi jiliin omno Bud.SHashniig oilgoyo sudlaya gej heden nom avsan bolovch unshij amjaagui l baina, zavaas iluutei setgel hurehgui baih shig. Dalai Lam manai end irehdee bas Mongol Tovduudtei tusgailan uulzsan, tuund ochoogui. Susegledeggui yum chini yahiin.

Hamgiin gol ni Mongolchuud iim mayagtai shutdeg bolchihsond manai Lam nariin buruu ih yum shig sanagddag. Yagaad ted shashnaa engiin ard olond hurteeltei bolgohiin tuld saihan tailbar lekts hiigeed nom hevlel gargaad baij boldoggui yum? Christianity Mongold orj irlee olon huniig tatlaa gej durguitseh humuus olon baidag. Tedend yadaj hun unshaad oilgohoor, jijig huuhduuded hurtel zoriulsan gariin avlaguud baidag, manai Lam nart baihgui. Yadaj l yaduu buurai humuust tuslaad hoolloj undlaad baidaggui shu dee. Humuusiig muhar susgeer munhruulj handiv avch suuh l tednii gol zorilgo yum shig. Oilgodoggui yum.

peakfinder said...

Uneheer manaihan ongochon ner todii shutdegiin ilrel bolov uu. Unen setgeleesee shutdeg hun bol Dalai bagshiigaa arai iluu hundleh baisan bolov uu daa.
Mon chanariig n' oilgoogui buruu shuteed yah ch yum bilee. Suuliin uyed humuus mongotei bolgoj hairla, ter huniig nadad sain bolgood og ch gedeg yum uu neg tiimerhuu huselt barij sum hiidiig zugleh. Tegsen hernee enerengui baih, busdiig hundleh geh zereg buddiin shashniihaa gol surgaaliig medehgui, medehiig ch husdeggui met.

mind said...

Baruuniihan, Mongolchuudiig harizyylahaar baruund dunguj delgerch baigaa gehdee "jinhene utgaaraa", harin Mongold "muhuj baigaa" buddhism yumuu daa. Minii huvid bol mongolchuudiinhaa iim zan gargaad baidagt ni hariult olson shig. Yu ve geheer nuudelchid maani tarhan amidardag suurichmal bus uchraas nomtoi, erdemtei hun dandaa l holoos irj buuj mordood yavdag tul erdemt huniig gunee hundetgeh atlaa ted nar ni urgelj hamt baigaad baij chaddaggui tul bushuuhan adisiig ni avaadagya, busad ter nomlood baigaa yum ni ch yaamai gej yavsaar muhar suseg bolsoor orchuulagdahiin davaan deer ami temzej baigaa met. Sozialismiin uyed ch bas shahagdaj nuuzaar ganz 2 sudar unshdag baisan biz, uchir utgiig ni yarida delgeruuleh bolomj baigaagui tul ganz neg murguud l bolloo.
Tuvdud Buddhism gun gunzgiigeeree mash ih zezeglej baisnaa 15 -r zuund shig sanagdaj baina gandan buurch yanz buriin meregch tulugch, avgai avdag huvragnuud, nisdeg ulsuud ene ter geed yag l Mongol odoo yamar baigaa shig buur "dampuursan" gene gene. Getel Bogd Zonhov buhniig emh zegzend oruulsnaar humuus ch jinhene utgiig ni shuteh bolson gene lee.
Ingeed bodohoor mongolchuuddaa uurlah gomdoh ni arai bagasch harin ch uruvduh setgel turdug yum daa.
Uiliin ur-law of cause and effect.
Ene bichlegeeree mongolchuuddaa uuniig dahin sanuulsand bayarlaa.

Бумэрдэнэ said...

Ээбээ надруу нэг холбоо барих арга юу байна. t_bumerdene@yahoo.com

ganga said...

Далай ламтай Чехийн хуучин ерөнхийлөгч Вацлав Хавел анд гээд нэг үе энд ойр ойрхон ирдэг байлаа. Нэг удаа ерөнхийлөгчийн өргөөний уудам хашаанд монголчуудыг тусгайлан хүлээж авсан чинь улаан утас, эрдэнийн үрлээс гадна манайхан их хүний биед гар хүрэх гэж шавааралдаад шамбааралдаад их эвгүй байсан.
Шинэ бичлэг оруулсан болгооно уу.

ganga said...

С.Бодровын киног "Хар домог" номноос сэдэвлэсэн болов уу гэсэн таамаг бичив. Манайд улаан тууз, үрэл булаацалдах хүн байхгүй жаахан уйтгартай байх. Гэхдээ ороод гараарай.

arsun said...

Shutlegtei baigaa ni sain l daa.
Hamgiin sejigtei ni turuulsen buhiin hulsnuus dolooh geed zutgechihdeg ni ih sonin.

eebee said...

Dayarmongol.mn
Бичсэн Улаан утас, далай ламын vрждэг vрэлээ гэж, June 09, 2008

харин тиимээ. Манай монголчууд хаа сайгvй л нэг тийм байх юмаа. Саяхан энд Сиатл-д бас л нэг тийм юм болсон.
Далай лам ном уншиж байхад хоорондоо тачигнатал яриад л , зураг битгий аваа гэж хэлээд оруулахад бvгдээрээ л зургын аппарат, гар утасаараа сажигнатал зураг аваад л, гар утасаа ч унтраачихгуй энэ тэнд утас дуугараад л . Yнэн аймшгийн.
Би бvр сvvлдээ байж суух газраа олж ядаад гараад явсан даа, хvний емнеес ичих гэж их хэцvv.

Одоо ч тэгээд тевдvvд Монголчуудыг мэддэг болсон байна. Монголчуудыг тусад хулээж авдаг нь сайндаа ч биш муу зангийн нь мэдээд тэгдэг юм шиг санагдсан. Qмнех едер нь болсон "нигvvлсэнгvй ухаан" (seeds of compassion) лекцэнд нь америкчуудтай ямар сайхан байсан гээч, англи орчуулгатай. Хvн болгон vнэн сэтгэлээсээ, Далай лам ч еерее сайхан инээгээд л ..........Гэтэл хэдэн Монголчуудад болохоор орчуулга ч байхгуй, Тевдvvддээ л ном айлдаж байгаа бололтой. Монголчууд нь ойлгох ч vгvй хоорондоо бие биетэйгээ нэг уулзлаа гэсэн дээрээ буу халаад л . Тевдууд ч мэдэж байгаа бололтой. дуусангуут н
негее улаан утас, vрэл 2-оо нэг монголоор дамжуулж ( еерсдее егехеес айсан байх) еген зодолдуулаад л, еерсдее видео бичлэг хийгээд л........шоолдог байхдаа зайлуул. Манай хэд яахав ус руу дайрж байгаа vхэр шиг л дайраад, буруу номын Орос "ах"-аасаа сурсан пидда гэж хараагаад хоорондоо vзэлзээд л ....тэнд тэр бичлэг хийгээд байсан нутгийн индианыг хэдэн гадаад монгол болиоч гээд цохиод авсан байх шvv.

ер нь заавал Монголчууд тусдаа тэгэж хегее чирэж байхаар энэ Америкуудтайгаа нийлээд цуг суугаад Далай багшийнхаа номыг гун гунзгий утга санааг ойлгоод сууж байвал яасан юм бэ. Олон Англи Америк соёлтой ард тумний нудэн дээр, Монголчууд хэдэн удаа тэгэж хегее чирэх вэ, нэр хичээгээд тэгэж байгаа сурна шуу дээ соёл иргэншсэн ард тумнээс...Толгой хагарсан ч малгай дотроо гэдэг ч , тэгэж тусадаа сууж, амьтаны элэг доог болж толгойныхоо хагархай идээ бээрээ малгай дотроо нууж байхаар , ил гаргаад эмчилбэл яасан юм бэ.



Бичсэн Tuya, June 09, 2008

2003 ond Indianagiin Bloomingtond Dalai lam irekhed ylaan ytas, urel deeree zodoldoj bylai bolson. Unekheer shivshig. Sumiig ni nyraakh dukhsun. Mongold khyyshyyran deer zodoldoj baigaa yum shig.
Бичсэн Tuya, June 09, 2008

Ter ued Tuvduud taraaj baigaa khuneesee tsyvarch zogsoj baigaad avaad taraad yavsan. . Mongolchyyd neg ni ch avaagui. Bie khamgaalagch neg zalyy bylaaj avaad kholoo chylyydchikhsan. Ichmeer baigaa biz.
Бичсэн tsogoo, June 09, 2008

bi indianagaas 6 utas 14 uut ureltei irsen. odoo hurtel duusaagui l bgaa.
Бичсэн Tuya, June 09, 2008

Yrel ni gazraar taraad asgarchikhsan yum daa. Chi gazraar mulkhuj tuusen yum bailgui dee.Ytas ni buunuuruu kholoo shidegdsen yum.
Бичсэн www.gegeen.com, June 09, 2008

hee bas tiim yum baidiimuu
Бичсэн hujaa, June 09, 2008

ter muu omhii tuvdiig uyg shutteg yum
Бичсэн Haliun, June 09, 2008

saihan buyantai ajild oroltsjee. ynen setgeleesee bichsend ih bayarlalaa. manai mongolchuud Dalai bagchiigaa uneheer aav, eej chigee, DALAI LAM BAGCH MAANI MONGOLCHUUDIIG UNEHEER , CHIN SETGELEESEE HAIRLAJ BAIDAG UM. MONGOLCHUUD bid BURHANII shashintai orond tersneeree uneheer baharhah estoi. jaahan soeltoi,uhaantai,baij,gadaadiinhan chig unen setgeleesee burhanii surgaaliig ug, useg bureer ni sudalj, oilgoj , medeh heregtei.minii end amidarch bui Latvia ulsad BUDDIIN 4 tev , bulgem baidag. neg hram-dugan baidag. uneheer bayarluuchtai.
Бичсэн Haliun, June 09, 2008

ERHEM MONGOLCHUUDAA ! fpmt.org saitaar orj, Burhan bagchiin mendelsen, nirvaand shursen edert zoriulj, for work the RINBOCHE buyanii yulst oroltsoj, handiv ergene uu.Tanii hiisen buyan 6 sariin 10-naas 18 nii edruuded arvijin eseh bolno chuu. SAIN UILS DELGEREH BOLTUGAI!
Бичсэн ulaan utas, urel hmm!!!, June 09, 2008

Ter ulaan utas, urel hoyor n yadag yam be, huniig munh amidruuldag yamuu, uhsen huniig ergej ami oruuldag ed yam uu. hudlaa hii munhraad l baih yam. Naad munharsan oyunaa gegeeruulehee bodooch ee humuus ee. mongolchuud hezee ch gegeerehgui yam bna gedgiig oilgoloo. undur technik technology, oyun uhaan hugjsun orond suuj baigaa mongolchuud n ingej abirlaj baigaa yam chini. yostoi uher yamaa. shibsheg
Бичсэн CA, June 10, 2008

Bid zobxon amiad bodood l shytexees ilyy garaxgyi dyrakyyd
Бичсэн Dalai lam gej navsagnah n' Mongold hortoi, June 10, 2008

Bi Budda-giin surgaliig dagaj Buddg shutdeg hun. Mongold ochih bolgondoo Gandand murgudug. Am'dralyn gol gol uil yavdalyg zaaval lamaas asuudag. Mongol hel deer burhany nom unshuuldag. Gehdee, bi Dalai lamtang shutdeggui, zugeer l shashiny tom zutgelten, Nobeliin enh taivany shagnalt gedeg utgaar n hundetgedeg. Dalai lam bol Tuvdiin shar malgaitan buyu Geleg-pa gedeg negen ursgalyn terguun ternuus buh delhiin Buddin terguun bish yum. Tuvded odoo ch uur olon ursgal baidag. Getel ene sharyn shashin buyu lamaism gedeg n' hamgiin buduuleg, conservative, violent, ba busad ursgalyg hucheer nuhchin darj garch irsen ursgal yum. Hamgiin gol tulaan bol Oirdyn Gush haan sharyn shashinyg umuurch Halhyn Tsogt hun taij-tai tulaldaj Mongolyn olon myangan hun am' uregdsen. Odoo ter Gush haany udam Hyatadyn Qinghai mujid Deed Mongol geh met nertei amitanaas door am'draltai humuus baigaa. Mongolyg nuhchin darah bodlogyg Manjuud, Hyataduud, Tuvduud 3 hiisen yum. Iim uchir Dalai Lamyn Mongolchuud geed baidag chin uls turiin utgatai uchirtai gedgiig Mongolchuud min oilgoori. Tegeed ch unuudur Buddyn shashiny olon ursgal baihad (Yopony, Solongosyn, Thailandyn, Hyatad-n, Enethegiin geh met) Mongolchuud bid yaharaa haa hol hotsrondson buduuleg Tuvdiid shashinyg shutdeg bilee. Unuudur sharyn shashin buyu lamaism zuvhun Tuvd, Mongol, Balba, Butan gesen delhiin hamgiin hotsrogdson, yaduu ornuudad l baina. Tiim uchiraas, Mongolchuud min, Dalai lam gej navsagnah n' Mongold min muu baij medne shuu.

"Nadad, Tangaduud sunuugui baigaa gej ugluu bur sanuulj bai", Ih Ezen Bogd Chingis Haan. "Dalai Lamd murgusun hunii tolgoig av", Chingisiin altan urag, Halhyn Tsogt Hun taij.
»
Бичсэн Chili, June 10, 2008

2007 онд Мадисон хотод Дээрхийн гэгээн 14-р Далай ламын нийтэд зориулсан лекцэнд очиж ,Гэгээрсэн хүнийг харах,сонсох аз завшаан тохиосон юм.Тэнд Түвдүүд,Америкууд байсан.Монголчууд маань мөн байсан байх .Үнэхээр гүн хүндэтгэлийг Далай ламд үзүүлж ,дээр хүмүүсийн хэлсэнтэй адил 12000 хүн орж ирэхэд нь,буцахад нь зэрэг босож,залбирч байлаа.Далай ламын хэлсэн ,ярьсан гэгээрлийн үгс ,тайван ,уужуу ,чин сэтгэлээсээ инээмсэглэсэн сайхан царайг хараад биширж,сэтгэл хүртэл цэлмэх мэт болсон.Улаан утас энэ тэр бол тийм чухал биш юм байна лээ.Хэлсэн үгнээс нь ганцыг боловч өөрийн амьдралдаа хэвшүүлж,үр хүүхдээ хэлж сургавал хэрэг нь гарах бус уу?Монголчууд маань бусад хүмүүстэй хамт л лекцийг нь сонсож,гадны хүмүүсээс бие ээ хэрхэн авч явахыг,сүсэглэх,хүндэтгэх,биш рэхийг суралцах нь тустай болов уу.Сэтгэгдэл бичсэн 1 дэхь хүнтэй санаа нийлж,түүнийг дэмжиж байна.
Мөн энэ лекцен дээр үрэл,улаан утас тарааж харагдаагүй.Зөвхөн Монголчуудад өгдөг юм биш байгаа.Би энэ тал дээр буруу ойлгосон байж магад. Улаан утастай болох юмсан гэж очсон нь үнэн билээ.
Бичсэн Hey, June 10, 2008

Olon zui lbiedee teegeed yah bilee.., ali ch shashin yalgaagui shuu dee, unendee. Bugd l hunii amar amgalan sain saihnii tuluu zoriulagdsan gej bi oilgodog.
Бичсэн уншигч, June 10, 2008

энэ бол боловсролын түвшинг харуулж байгаа юм.
Бичсэн Saihan, June 10, 2008

Сэтгэгдэл бичсэн 1 дэхь хүнтэй санаа нийлж,түүнийг дэмжиж байна. Баярлалаа
бүдүүлэг монголчууд гэж хэцүү улс даа.
Бичсэн riju, June 10, 2008

ter ylaan ytas ene teriig tend dagaldaj ochson yumyy, syrgaar ni ochson mongol lam nar taraadiin bish yy. Mongolchyydad l zoriulj xereg bolgoj Dalai lam avch irdeggyi.
Бичсэн Улаан утас бол утсан улаан амь, June 10, 2008

Амид явах зон тулаан булаалдаан билээ.

Бичсэн hviezda, June 10, 2008

Ter Tsogt Khun Taijyg bicsen khuntei sanal neg b.na. Dalai lam gedeg neriig mongolchuud bid uguugui Baruun mongolyn Tumediin Altan daind negen khun olzolson n' ter dajgui medlegtei khun bai tegeed tuuniig olon jil khajuudaa bailgaj suuldee ta dalai shig medlegetei khun b.na. Tanyg Dalai bagsh gej nerlye gej ankh 3-r Dalai lam gej urgumjilj tuuniig Mongolyn Altan Urgyn Ikh khaadyn esreg mash amjilttai ashiglasnaar Mongolyn feodalyn butralyg turgetgej Mongolchuudyg mokhooj ekhelsen.Tegekhed bid odoo tuunii ulmiid bukhiij murguj b.dag. Denver khotod irekhed n' bi bas ochsoon. Barag l ene shashnyg mongolchuud ta nar tsaashid avch yavaarai gekh shig bolson .urel ulaan utas taraasan kharin bujignaan boloogui Bi roommate duudei ulaan utsyg avsan.Gadaa garakhad mongolchuudyn zarim n' ter shashing avch yavaad baikhdaa yadag ym gesen durguitslaa ilerkhiilj b.san khumuus bii.Tuvduudiin elents khulants uvug bolokh baruun urd khunnuuchuud tuv zuun khunuuchuudee gol gargasnaas khuugduj yavsaar baigaad Tsaidmyn talyg tuulj Tsastyn undur uulsd ochij nutaglasan uls. Soronzon bold khaany ued bas Mongolchuudygaa dairch dovtolj doroituulj b.san. Kharin Khubilai khaanaas Togoontumur khaanyg khurtel Mongolyn ikh khaad Ulaany shashnyg n' oruulj irj tuugeer Khyatadyn saya jivaa ulsyg barikh bodlogodoo ashiglaj baiv. Khojim Manj chinuls khucherkheg bolonguud Manjiig dagaj Mongolyg khayar tsokhikh geed chadakhgui bolokhloor n' Shariin shashin buyu lama-iin gedeg shine ursgalyg zoriud bolovsryylj gargasan. Uunii tukhai delgerengui unshya gevel Mongol ulsyn tuukh III bot' deer baigaa urgeljlel buyu khor nuluuny tukhai IV bot' deer n' b.gaa. Bid uursdyn soyol irgenishiltei ard tumen. Khel soyol ustaagui tsagt undesten mukhduggui yum. Shashnii soyol khugjij b.gaa neriidleer mongol ikhenkh soyol ustaj alga bolson. Bidny ardyn aman zokhiol shashin burkhang deedlen bichsen tukhai yu ch baikhgui. Buddyn shashin busad delkhii deer baigaa shashinuudtai kharitsuulakhad dunguj 10-t n' orj baina shuu dee. Tegekhed Ulaany shashin bol shal uur, Nairal duu, Bujig tsengeentei Ertny Ikh khaadyn soyoliig avch uldsen shashin. Ter ueiin mongolchuud Bi ulaan zalaatai mongol khun gedgeeree bakharkhadag. Baruun mongolchuud mash ikheeree sharyn shashnyg turgen avch Altan Urgynkhnii Khaany ulamjlalyg zogsookh gej oroldoj oroldoj tegsen murtluu odoo Baruun mongol sharyn shashny sum khiid gekh yum yu bilee? Ulaan utsyg utsan ulaan am' gej bodokhyn orond ulaan ungu khunii ankhaarald mash turgen tusdag ba khun uuriin ulaan utsyg kharakh bolgondoo ter avch baisan ueye urgelj sanakh bolno. ingej khun uuriin ukhaan zartsuulakhaasaa zalkhuurch burkhandaa murguj uuriiguu daatgana. Mukhar suseg!!!
Бичсэн Та нар битгий “цусаар тээглээд” бай!, June 11, 2008

http://www.munkhtengerniigemleg.blogspot.com/
Бичсэн UNEN, June 12, 2008

Gadaadad baigaa mongolchuudiin barag 90 % n bi ih deed bolovsroltoi gedeg um, Unen hereg deeree nernees tsaashgui zov umaar bolvsroogui humuus olon baidag um bilee. Es surthuun, 1niigee hundleh hundlel, hariutslaga, orchinoo medreh geed hunii naad zahiin heregleenii dadal zanshiliig buh nasaaraa suraagui humuus. Buduuleg uher mongolchuud gedeg n l unen. Heleed sanuulaad baihad tegj buduulegttdeg, zovhon amia bodson zantai humuus bidnii mongolchuud.
Бичсэн UNEN-tei, June 12, 2008

Tiimee, Unen shutdeg bol uy gej tiim balai baih um, humuus hudlaa l shutsen dur uzuulj ter uil yavdlaar ooriigoo l tovoilgoh gej hicheedeg um shig. Hristiin humuus hen ch unshaad sudlaad baih nomtoi/ali ch hel deer/ baihad yagaad odii hugatsaand ter Buddagiin naad zahiin engiin surgamjuud hyalbarshuulsanaar orchuulagdaad engiin humuus odor tutam unshaad, heleltseed baij boldoggui um bol. Nudend haragdtal bichjee mongolchuudiin heneggui buduuleg baidliig, alivaa um hundlelees uudeltei gej bodoj baina.
Бичсэн Asuult, June 12, 2008

Shashin gej yu yum be?
Бичсэн Asuult, June 12, 2008

Huurhii zailuul ene dalai lam geed hun surgaali aildaad l baidag, hun bur Burhanyi unmu irj nugel hilentsee densluulne gedgiig meddeggui l yum baih daa, dalai lam ni medehgui baigaa yum chini
"susegten" ner zuusen humuus ni yaachij medeh ve dee?!
Бичсэн Shashin bol huniig kontroldoh buhel buten sistem yum, June 12, 2008

Lamiin shashnaar muhar susegt mongolchuudiig kontroldoh tun amarhan! Ene yavdal bol tuuniig ni notolson todorhoi barimt yum!

mind said...

Edgeer setgegdluudiig orj unshij baisaan. Manai mongolchuudiin setgel zui? Urgust delhiig shirleheer uuriinhuu gutliig shirle gej ug sonsson yum baina.

Anonymous said...

Anu-d oduudruu bas tegj hoshuurdag biz de,terniig zugeer engiin zuil l gej huleej avdag shde.
za ene ch yahav ,bichlegtei chin sanaa negtei bna,manaihan sain mori,buh,hunii hulsnd hureh gej dairdag neg teneg "yos" haanas garaad irsen yum buu med,medehgui gadnii hun baitugai meddeg mani met ni hurtel haraad setgeleer unadag l da.
gehdee yahav dee tegeed setgel ni hanadag bol odoo yaaya gehev,
ug ni burhanii shashindaa arai uur l yum surgadag yum shig bgaan.
burhan bagshiin neg ug baidag da,namaig dagahiin tuld namaig ehleed sain sudal /sanaandaa uldesneer bichiv /gej
tegeed ch suuliin ued gaj yum ih bolood gaihaha baichaal bn shuu de,hehe