Tuesday, 26 June 2007

Лондонд байгаа хvмvvст

Миний “ТОЛБОГҮЙ МОНГОЛ” ном дахин ирлээ. Авъя гэхэд нь дуусчихсан байсан залуус одоо авч болно шүү. Энэ номонд 21 эссэ нийтлэл орсон бий. “Толбогүй Монгол” гэдэг Монголын шилдэг нийтлэлүүдийн тоонд багтаж Цэнддоо, Цогтсайхан, Баабар, Доржготов, Мягмарсүрэн зэрэг алдартай сэтгүүлч, зохиолчдын нийтлэл, бичлэгүүдтэй хамт Бидний Араншин: Гурван монгол зодолдоно гэдэг номонд багтсан нийтлэлээс гадна интэрнэтэд олны санал бодлыг зөрчилдүүлж байсан бусад эссэ нийтлэлүүд маань орсон байгаа. Дашрамд хэлэхэд, интэрнэтээс уншчихсан юм чинь номыг нь аваад яах гэж бодох алдаатай. Учир нь номондоо оруулсан бичлэгүүд маань интэрнэтэд тавигдаж байсан анхны хувилбаруудаасаа ондоо. Олон уншигчид надад “Урьд уншсанаас ондоо болгочихсон юм уу, найруулга, бичлэгийн хувьд улам чанаржсан байна” гэж байсан. Ном авъя гэвэл мэссэж явуулаарай.

УТАС: 07840504918

Автобусны буудал дээр

Харанхуй шөнө автобусны зогсоол дээр нэг хүүхэн зогсож байв. Нэлээн халамцуу залуу холоос дайвсаар дөхөж ирээд хүүхний ард таг зогсчихов. Хойноос нь согтуу эр гөлөрөн харж байгааг мэдэрсэн хүүхэн огцом хөдөлж холхон шиг очоод зогсов. Хүүхэн биеийн хөдөлгөөн, зогсолтоороо согтууг тоохгүй гэдгээ илтгэж албаар түүний зүг рүү тоомжоргүй харц чулуудав. “Байж байгаа байдлын хараач, ямар царай муутай онхиогүй залуу бэ. Энэ нэг муухай юм өдөх бий дээ. Яасан ч царай өгдөггүй юм шүү. Өлөн нүдэлчихсэн хойноос яасан муухай хардаг амьтан бэ” гэж тэр дотроо бодно. Хүүхэн халгаах янзгүй байгааг мэдэрсэн залуу ч эвгүй байдалд орж, яарсан хүний шинж үзүүлж бугуйны цагаа харж, наашаа цаашаа алхана. Хэсэг дороо холхиж байснаа согтуу залуу гэнэт зориг орон дөхөж ам нээх гэтэл нь сүүдрээр нь мэдсэн хүүхэн
-Хүүеээ хэмээн дуу алдаад, эргэж харалгүй шахам цаашаа гүйлээ. Хүүхнийг булан тойрон далд орох үед нэрийг нь санасан залуу
-Дулмаа багшаа би... би, танай сургуулийн... оюутан... таны палааж чинь сөхөгдсөн байна гэж харанхуйд ээрсээр хоцров. Багш нь дотоожгүй байжээ.

2007. 6. 25
00.16