Friday, 19 October 2007

''Толбогvй Монгол" номын шvvмж

Германд амьдардаг миний найз Алтаа Толбогүй монгол номыг маань уншаад шүүмж явуулжээ.. Номыг маань уншиж, шударга сайхан шүүмж бичсэнд Алтаадаа маш их баярлалаа.
''Бvхэл бvтэн ном бичнэ гэдэг маш их цаг зав, нерв шаардсан тун амаргvй ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм болохоор миний гар дээр ном болоод, хэлбэрээ олоод хvрээд ирсэн энэ шинэ бvтээлийг унших завшаан олдсон нь сайхан явдал боллоо.
Юуны тvрvvнд санаж бодож явдаг зvйлсийнхээ талаар уншигч олонтойгоо хуваалцаж
байгаа номын эзэнд баярласнаа илэрхийлье.
Энэ ном нь монголын тvvх, соёл, шашин, улс тeр нийгэм, хvний хeгжил, боловсрол,
иргэдийн eнeeгийн амьдрал гээд олон сэдвийн талаар эрэгцvvлэн бичсэн эссэ
нийтлэлийн тvvвэр юм.
Уг номонд багтсан 21 эссэг утга агууллагыг нь харгалзан бvлгvvдэд хувааж eгсeн бол
уншигч сонирхсон хэсгээ аваад уншихад амар хялбар болох байсан юм шиг бодогдлоо.
Жишээлбэл
- Монгол улсын хeгжлийн тухайд ''Хeдeлгeeн", ''Морь унасан толгойгvй улс" гэх
мэт
- Шашин болон тvvнтэй холбоотой vг хэллэгийн тухайд, ''Бурхан гэдэг будлиан vг",
''Сансарт нисэх vv, сансраас зайлах уу"
- Яруу найраг утга зохиолын тухайд, ''Яруу найргийн элеменtvvд", ''Гvехэн утгын
цом" гэх мэтээр ангилсан бол илvv системтэй болох байж гэж санагдлаа.
Номонд сонирхолтой санаа, шvvмжлэлт eнгe аяс орсон олон нийтлэлvvд байгаа бeгeeд
энд зeвхeн жишээ дурдахад
- Эх оронч vзлийг хэт дэвэргэх, буруу тийш хэлбийлгэх тухайд Х. 84, 85
- Хeгжлийг ''Aжил" авчирах тухайд Х. 95, 96
- Авилгал сайн зvйл дагуулдаггvй, хeгжлийн саад болох тухайд Х. 99 гэх мэт.
Монголын уламжлалт шашины тухайд, лам нарын нийгэмд хvлээх хариуцлагын тухайд бичсэн зvйлvvд их зeв санагдлаа, жишээ нь орлогын татварын тухай Х. 109, лам нар ядарсан хvмvvст туслах буянт vйлс хийдэггvй талаар Х. 112 гэх мэт.
Номонд егeeдсeн, сeргeсeн хэлбэрээр шvvмжээ тодорхой болгосон хэсгvvд олон байгаа
нь даруй нvдэнд тусаж байгаа бeгeeд энэ нь уншигч миний зvгээс их л таатай хvлээж
авч байсан ''хужир" юм. ''Засаггvй бeхийг задартал ташуурдья" Х. 127, ''бvр болохгvй
бол Чингисийн vрийн шингэний банк байгуулья" Х. 190 гэх мэт санаануудыг би
егeeдeл хэлбэрээр ойлголоо.
Утгын талаас ойлгомжгvй vгvvлбэр жишээ нь ''Зарим нь байгалиа магтаж, ээж аавыг нь сануулан бусдыг чангаадаг eвчин тусчихлаа." Х.13 мэр сэр байгаа боловч энэ бол
иx том асуудал биш юм.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл дахиад ном гаргахдаа хvнээр уншуулж vгvvлбэр дэх vгсийн байршил, найруулгаа хянуулж байвал зvгээр. Дeрвeн нvд хоёр нvднээс илvv олон зvйл харна.

Энэ номын зохиогчид зохиол бичих авъяас, асуудалд бодитоор шvvмжлэлтэй хандах
соргог мэдрэмж, Mонгол улсаа гэсэн сэтгэл хангалттай байгаа гэдэг нь миний хувьд
тодорхой болсон болохоор eeр шинэ олон бvтээлvvдийг нь уншина гэдэгтээ итгэлтэй
байна. Чин сэтгэлээсээ амжилт хvсье.''

5 comments:

ganga said...

Таны найз их сайн найз байна. Магтаал урам хайрлах боловч шүүмж зөвлөмж илүү хэрэгтэй ш дээ. Үүнийг ингэж гаргасан бол, үгийн сонголт дээр буруу үг хэрэглэжээ гэх мэт хэлсэн хүнд би л хувьдаа талархдаг. Блогчид маань ингэж таны найз шиг нөрөхсөг зөвлөдөг бол сайхан санагдана. Амжилт хүсье. Олон сайхан ном бичээрэй.

eebee said...

Bayarlalaa, Gangaa

gegeen said...

cool, nom gargachih sanaatai material beldchihsen yumsan. ur chadvartai humuusiig haigaad olon nudeer haruulah geed yavj baigaa yumaa. tanii naiz ene tal deer medleg, medeelleesee huvaaltsah bolomjtoi bolov u?

eebee said...

Za bi naizaasaa asuugaad ogie

oggy said...

Эрдэнэбилэгийн өгүүлэлд шүүмж бичих гэж зориглов. Чамайг энэ өгүүлэлээ бичих үедээ их ууртай байжээ гэж бодлоо.Хүн уурлах үедээ хамаагүй юм хэлдэг, бичдэг ч дараа нь эргээд бодоход ичмээр болдог.Чиний өгүүллэг шар сонины хэмжээнд болсон байна. Ном зохиосон хүний хэмжээнд хүрээгүй байна.Чи нэгэн шашинтны бүх хүнийг буюу нэгэн үндэстний бүх хүнийг нэг адил үнэлж харааж ерееж болохгүй. Дэлхий дээр цөөхөн хүн амтай Монголчууд дотроо гэхэд хэдэн янз бил ээ дээ. Ингэвэл аръс өнгөний үзэлтэн болно.Бид Лал гэж яръдаг Аллах гэдэг нь орчуулбал Бурхан гэсэн үг юм.Будда гэдэг ч бурхан гэсэн үг. Дэлхийн бүх хүний гений бүтэц нь 97% хоорондоо адил байдгийн адил дэлхийн бүх хүмүүс дэлхий дээр ганц бурхан байгаа гэж өөр өөрийнхөө хэлээр мөргөдөг.Чи Лалынхан гэж дээдэх доодохоо захирч чаддаггүй хүмүүс байдаг мэтээр бичээд үргэлжлүүлэн жамайка гэж Христиан орны нэгэн замбараагүй хар залуутай байдаг арчаагүй, ичдэггүй нэгэн Монгол хүүхнийг бичжээ. Хүүхдийгээ тийм эвгүй амьдруулж байгаа учраас арчаагүй гэлээ. Чамд /эрэгтэй хүнд/ ярьсан нь ичдэггүй гэж үнэллээ.Мөн миний нэгэн эмзэглэсэн зүйл бол хүүхдээ чирч яваа монгол хүүхнүүдийг хөгшин залуу ...янз янзаар дуудсан байна. Зах зээлийн ороо босгоо үед архинд орсон арчаагүй аав ээжээс болж маш олон Монгол хүүхдүүд траншейнд очсон ба замаа алдсан.Чиний болон маш олон хүмүүсийн нүдэнд хог болон бид хүүхдээ чирээгүй байсан бол ешее олон хүүхэд траншейнд нэмэгдэх байлаа.Нэг хэсэг нэлээд хүүхнүүд хүүхдээ чирсний буруу нь эмэгтэйчүүд бид биш ба хэзээ нэгэн цагт хүүхдүүд маань том болоод бидний алдрыг дуудах л болно. Би ч гэсэн чиний хэлдгээр хүүхдээ чирсэн өөрийнхөөрөө бол хүүхдээ авч явж байгаа нэгэн хүүхэн.Арван хэдэн жил ханилсан хань маань архичин болоод өрөнд оруулж гэрийнхээ өнгөтэй өөдтэй бүхнийг, минйи хувцас хунарыг хүртэл зарж үрээд дээр нь дөнгөж төрөөд 2 сар хагастай охиний минь толгой руу надыг зодох гэж байгаад цохин насан туршид нь эрэмдэг зэрэмдэг болгосон юм. Миний охин Улсын Гэмтэл Согогын Эмнэлэг дээр маш хүнд таталттай ухаангүй 14 хонож байгаад 1995 оны 4 сарын 15-нд тархины гемотон авах мэс засалд орсон юм.Ачит эмч Батсүх Цэцгээ Отгон Хашхүү нарийн ачаар хүүхэд маань үхээгүй Гэвч би түүнээс хойш би 13 жил бие муутай охиноо эгчтэй нь чирээд явж байна.Харин Монгол залуу надад олдоогүй. Хоёр дагуул хүүхэдтэй хүүхэн гэж айгаад надтай тоож суухгүй юм билээ.Харин миний өөртөө тавьсан зорилго бол миний хүүхдүүдийг хүн шиг үзсэн хүнтэй л сууна гэж байсан ба тийм хүнээ ч би олсон. Төрсөн эцгийн хайр халамж хэзээ ч үзээгүй бие муутай охин маань одоо хойд эцгээ өөрийн төрсөн аав гэж гүнээ итгэдэг.Төрсөн эцэгийн авч өгөөгүй амттан шимтэнг авч өгч, мөн ч олон удаа нуруундаа үүрч явсан даа.Харсан хэн ч уярмаар хүүхдийг минь хүн шиг хайрласан учраас би гэрлэж байсан.Өгүүлэл рүү чинь эргээд орьё. Мөн чи Лалтай явдаг гээд хүмүүс руу дайрсан мөртлөө зарим хүүхнүүд /будда хиндү шашинтай/ Энэтхэг Пакистанаа хоорондоо булаалцалддаг ч гэх шиг.Ер нь Чингисийн цус агуулаагүй гэж чиний үзэж байгаагаар хар юм уу, европтой явах нь чиний бодлоор зөв юм уу.Европтой явж байгаагийн бараг тал хувь нь өөрөөсөө 10, 20, 30, 40 насаар ч ах хүнтэй байдаг ш дээ.Ааваасаа ч ах хүнийг тэврээд сууж байгаа нь зөв үү?За яахав ганц эр хүнд үнэнч байх нь эмэгтэй хүн өөрийгөө ч хүндэлж яваа хэрэг гэж би боддог. Харин нэгэн доор 2–с дээш хүнтэй явалдаж байгаа хүнийг яагаад чи буруутгахгүй байна вэ. Тэд бол завхай улсууд шүү дээ.Лондонд маш олон хосууд үлэгр жишээч амьдардаг шүү дээ. Хоеулаа ажлаа хийгээд хүүхдүүдээ асраад зорилгоо биелүүлээд л явж байна.Нэгнээсээ хол байгаа нь ч гэсэн цаг наргүй ажиллаад болж л олсон мөнгөө Монгол руу шилжүүлээд болж л байна. Чиний өөр нэг өгүүлэлд гардаг шиг эхнэрээ худалдаад гадаа нь өөрөө унтаж байдаг Монгол залуу байдаг би итгэхгүй байна.Гурав байтугай олон хүүхэд төрүүлсэн ч Монгол эхчүүд ч тэгж биеэ хаяхгүй.Эх хүнд чинь бас өөрийнхөө нэр төрийг бодох асуудал чухал байдаг юм шүү. Өөрөө үлгэр жишээгүй байвал хүүхдээ яөж сургах болж байна.Харин бие биенийхээ сэтгэлд юм хийсэн бол яаж ч амьдрах бэ дээ.Чамайг би эхнэрээсээ салсан гэж өөрөөс чинь сонссон. Өгүүллийн чинь төгсгөлд байсан шиг өдөр нь хүнтэй явчихаад орой нь уян налархай халамжтай нялуурах .... гэж байсан юм бол чиний салсан чинь маш зөв байна.Хүн болгон ганц олдох насандаа жаргая гэж бодолгүй яахав. Гэхдээ хүнийг бөгс нь биш толгой нь удирддаг юм шүү дээ.Хүнд нэр төр хүүхдүүдийнхээ өмнө ээж хүний нэрээ бодох гээд олон юм байдаг. Эцэг хүнд ч энэ хариуцлага улам өндөр байх ёстой шүү.Чиний уран бүтээх их үйлсэд чинь амжилт хүсье.