Tuesday, 26 June 2007

Автобусны буудал дээр

Харанхуй шөнө автобусны зогсоол дээр нэг хүүхэн зогсож байв. Нэлээн халамцуу залуу холоос дайвсаар дөхөж ирээд хүүхний ард таг зогсчихов. Хойноос нь согтуу эр гөлөрөн харж байгааг мэдэрсэн хүүхэн огцом хөдөлж холхон шиг очоод зогсов. Хүүхэн биеийн хөдөлгөөн, зогсолтоороо согтууг тоохгүй гэдгээ илтгэж албаар түүний зүг рүү тоомжоргүй харц чулуудав. “Байж байгаа байдлын хараач, ямар царай муутай онхиогүй залуу бэ. Энэ нэг муухай юм өдөх бий дээ. Яасан ч царай өгдөггүй юм шүү. Өлөн нүдэлчихсэн хойноос яасан муухай хардаг амьтан бэ” гэж тэр дотроо бодно. Хүүхэн халгаах янзгүй байгааг мэдэрсэн залуу ч эвгүй байдалд орж, яарсан хүний шинж үзүүлж бугуйны цагаа харж, наашаа цаашаа алхана. Хэсэг дороо холхиж байснаа согтуу залуу гэнэт зориг орон дөхөж ам нээх гэтэл нь сүүдрээр нь мэдсэн хүүхэн
-Хүүеээ хэмээн дуу алдаад, эргэж харалгүй шахам цаашаа гүйлээ. Хүүхнийг булан тойрон далд орох үед нэрийг нь санасан залуу
-Дулмаа багшаа би... би, танай сургуулийн... оюутан... таны палааж чинь сөхөгдсөн байна гэж харанхуйд ээрсээр хоцров. Багш нь дотоожгүй байжээ.

2007. 6. 25
00.16

2 comments:

Anonymous said...

bagshiih zalin baga

БумЭрдэнэ said...

Багш бас хүн. Зарим нөхдүүд өмднийхөө цахилгааныг татахаа мартчихсан байдаг