Thursday, 22 February 2007

Хоёр дуу

УЛААНБААТАРЫН ГУДАМЖ

Улаанбаатарын гудамжинд
Унаган насаа үдэв ээ би
Уралдаж, тоглож явсаар
Улаан бүчээ тайлав аа би.

Матьесс баарны үүднээс
Мөнгөтэй болохоор зорив оо би
Гаргаж өгсөн нөхөдтэйгээ
Гар барилгүй удав аа би.

Хорооллын цэнхэр байшингаа
Холын газраас дурсав аа би
Хорин насныхаа хагасыг
Хүний нутагт өнгөрөв өө би.

Дөрөвдүгээр хорооллын дэнжээ
Хаврын сардаа санав аа би
Төрсөн хүүгийн сэтгэлээс
Хайрын дуугаа өргөв өө би.
2004.07.30
Х.Эрдэмбилэг

ЦЭЦЭГ НУУР
Цэцэг нуурын хөвөөнд
Цэнгэлт насаа үдэв ээ би
Цэн хунгийн дэгдээхэй шиг
Цэнгэж дуулж өсөв өө би.

Цэцэг нуурын хөвөөнөөс
Цэргийн албанд мордов оо би
Цэн хунгийн шувуу шиг нь
Цэнгэн дуулсаар холдов оо би.

Цэцэг нуурын хөвөөгөө
Хаврын сардаа санав аа би
Цэргийн хүүгийн сэтгэлээс
Хайрын дуугаа өргөв өө би.
1966.
Б.Хүрэлбаатар

4 comments:

Anonymous said...

B. Khurelbaatar aav chini bish biz?

Anonymous said...

Мөн юм биш үү.

Anonymous said...

Мөн юм биш үү гэдэг нь юм бичдэг аавын хүү байж магадгүй гэж бодсонтой минь холбоотой юм шүү. Түүнээс өөрийн тань хувийн амьдрал руу өнгийх гэсэн хэрэг огт биш. Энэ сайт руу өнөөдөр анх удаагаа орж ирээд жаал уншиж суулаа. Толбогүй монголыг монгол руу захинаа. За амжилт хүсье. Германаас бичив.

Anonymous said...

aav ni mon bol bi hamaatan boloh geed baidag.