Thursday, 8 February 2007

Англи улс цасанд дарагдлаа

Цас орох нь монголчуудад ердийн үзэгдэл. Харин энэ арлын улсад их хэмжээний цас гэнэт орсон нь "тодорхой хэмжээний том цохилт" болов. Өнөө өглөө босоод хартал эргэн тойрон цагаан цас...цас шөнөжин орж өглөө мөн үргэлжилж байлаа. Олон зуун дунд сургуулиуд хаагдаж, онгоцны нислэгүүд хойшлогдон, замын түгжрэл ихсэн, галт тэргэний үйлчилгээ гацав. Зарим газар 10 см хүртэл зузаан цас орсон гэж байна. ВВС-гийн цаг уурын мэдээгээр уулархаг газар өнөөдөр 15 см хүртэлх цас унана гэж байна. Нэг эрх мэдэлтний хэлснээр бол энэ цаснаар нийтийн тээврийн унааны үйлчилгээ тасалтсанаас болж Английн эдийн засаг 400 миллион паундын (£400 million) хохирол үзнэ гэнээ. Ер нь манай хөгжил удаан байдаг нь цаг агаартай ч бас холбоотой юм байна даа.





2 comments:

Ш. Баатар said...

Eebee, zuragnuudyg haraad Angli oron ih l saaral ongoor tosoologdov. Mongol ornyg tsenher ongoor California-giin ene hoigiig nogoonoor harsaar bas udjee. Gazar gazryn ongo zus hurtel oortoo taarsan oor baih yum daa.

eebee said...

Баргар баргар өдийд бол бүр баргар, цас орсны дараахан их царайлаг байсан боловч өдөр тийшээгээ улам шавхайн нь ихдээд тэнгэр нь бүрзийгээд уйтгартай болчихсон