Saturday, 20 January 2007

Хайрын мөч

Харц мөргөлдөхөд л
Хайр ундран,
Хол, ойр нийлж
Хоёр туйл татагдан,
Худлаа яриад ч бултахгүй
Хуурамгүй харцанд илчлэгдэн,
Дуугай байхад ойлголцож
Дууга
рхаар будилан,
Ичихээ мартаад ширтэхээр
Энэ нэрээ санадаггүй,
Гэнэт цочиод сэрэхээр
Гэмгүй царай гаргадаг,
Биеэ солиослоод шулуудмаар
Битгий гэсэн ч ханьсмаар,
Бүх амьдрал - нэг
Эгшинд багтсан.
Бүх хүлээс - нэг
Амьсгаанд тасарсан.
Чимээгүйд уусан
Чимээтэйд сарьнаж,
Санааны цаадах
Хязгаарыг давж,
Хэмжээгүйг олж
Хэтэрхийд тэмүүлсэн.
Оршихуйн нууц
Алган дээр нээгдсэн.
Үүлэн чөлөөний нар шиг
Үе, үе тохиолдох,
Хайртай гэхээр
Хамаг шүүс нь хатчихмаар,
Дурлал гэхээр
Дуутай хамт нисчихмээр
Нандинаас нандин
Цусанд л орших
Жинхэнэ хайрын
Мөч бий.
2004.07.01-07