Monday, 8 January 2007

Тэр бид хоёр

Тэр бид хоёр нэг галт тэргэнд
Тун удалгүй салцгаасан юм.

Тэр буусан уу, би буусан уу?
Эсвэл хоёулаа унаагаа сэлгэсэн үү?
Хоёр зүгт, хоёр өөр тийш
Хэн хэнээсээ хөндийрцгөөсөн юм.
(хэдийгээр бид холдож салсан ч
түүний үнэр намайг мөшгисөөр).

Гарт идээшихгүй догшин араатан мэт
Хариулж чадахгүй олон асуулт
Хий үзэгдэл мэт замд хөндөлсөн
Хаа ч явсан орхилгүй дагахдаа
Холдсон бүсгүйн дүрд хувиран
Хоосон мөрөөдлийг сэргээн тохуурхана.

(Харин би заналт дайсандаа
Дуугүй суун тал засахдаа
Нэг л өдөр түүнд бэлэглэх
Гоёмсог авс нууцаар зэхнэ)…

(14) 1996.04-

1 comment:

Anonymous said...

Саналаа үлдээхдээ Anonymous-iig эхэлж сонгоод, publish your comment гэдгийг саналаа бичсэнийхээ дараа дараарай