Friday, 5 January 2007

Монгол дуутай нэгэн үдэш

2007 оны 1 сарын 3-нд монгол паванд Харангын Лхагваа, Шар айргын Ганбаа, гитарчин Өөжгий нарын дууг сонсон бусад монголчуудтайгаа хамт нэгэн би үдшийг өнгөрөөв.
Зургын аппаратаа мартаад очсон тул зураг хөрөг авч чадсангүй. Гэхдээ сайхан санаа оллоо.
Лхагваа ихэндээ Монголын жар, далаад оныг дууг дуулж, тэдгээр дуугаа ч сайхан амилуулан үнэхээр монголчуудын авьяас, соёлын нэгэн бэлэгдэл мэт надад харагдаж байлаа. Тэрээр ч өөрөө хэлэхдээ эдгээр сайхан дуунууд дуулж ард түмнээ баясгаж яваад үхье гэж байна лээ. Ерөөл бат орших болтугай.
Хэдийгээр үзэл бодол дарамталдаг социализмын нийгэм байсан ч орчин цагийн монгол урлаг өөрийн өвөрмөц төрхөө тэр үед олжээ.
Чухам элдэв янзын юм бичихийг хориглодог байсан болоод ч энэ үеийн алдартай дууны дийлэнх нь эцэг, эх, эх орон, төрсөн нутгийн тухай дуунууд юм. Санаа бол байхгүй. Харин ая гайхамшигтай, үгийн хэлбэр ч гоё.
Энэ нь бас арга ч үгүй юм. Санаа санасан нэгнээ санаатай өмхий амьтан хэмээн Ард түмний дайсан болчхоор чинь хэн элдэвийг ухаж тунгаах гэж давхар санаатай шүлэг бичих билээ дээ. Тийм ч болохоор манай орчин цагийн утга зохиолын санаа гүехэн үгийн хоосон хэлбэрийг хөөсөн янзтай төлөвшжээ. Үзэл бодлын хүлээсэнд яс баригдаж.
Сталин социалист реализмын утга зохиолыг үндэслэхдээ “Байгаа юмыг биш байх ёстой зүйлийг бич” гэж айлдсан болохоор соц монголын үгийн урлагт хоёр л зам үлдэж. Нэг бол коммунист ирээдүйг бичих, үгүй бол төрсөн нутаг, эцэг эхээ бичих. Харин бодит байдлыг хэзээ ч бичиж болохгүй.
Ийм бөлгөөс өдгөө эдгээр эцэг эх, төрсөн нутгийн тухай дууныг арай өөрөө харах шаардлагатай мэт санагдаж байна.
Энэ олон 60, 70 оны төрсөн нутаг, эцэг эхээ дурссан дуунууд бол үнэндээ үндэс угсаагаа гэсэн, Оросын дарамтаас мултарч өвөрмөц үндсээ төвийлгөхийг чармайсан оролдлогууд юм байна. Өөрөөр хэлбэл монголчуудын үгийн урлан бүтээх авьяас энерги үзэл бодлын хавчлагаас болж ганцхан сэдэв рүү цутгасан нь энэ ажээ.
Уржигдар Лхагваагийн дуулахыг сонсоод байж байхад ая эгшиг нь үгнээс ч илүү сэтгэгдэл төрүүллээ. Тэр үеийн монгол дууны ая бол үнэхээр бишэрмээр. Би өөрөө хөгжмийн мэргэжилтэн биш болохоор мэдэхгүй юм гэхдээ Лхагваатай цуг байсан бөмбөрчний хэлснээр бол тэднийг Японд очоод тоглоход нөгөөдүүл бүр шүтэн “Та нар яаж Ази, Европ хоёрыг холиж чадаа вэ” гэсэн асууж байсан гэнэ. Азид зөвхөн 4 гэл үү 5-хан нот байдаг гэнэ гэтэл манайхан Европын 7 нотыг оруулчихсан дуулдаг аж.
Тэгээд надад нь хэрэв болдогсон бол зарим нэг гайхамшигтай дууны ая эгшигт шүлэг бичих юмсан гэж бодогдлоо. Ленин багш гэдэг гайхамшигтай аятай дуу байдаг шүү дээ.

Хорвоо дэлхий дээр
Өнгө солигдох гайхамшиг
Хотол гийсэн нарын ачаа хө
Хойморт залсан Ленин багш минь гээд л хэрэв аяыг та нар санаж байгаа бол...
Энэ ая эгшигт л гүн ухааны Буддын сургаалтай шүлэг бичмээр санагдаад байдаг юм.
2007 оны 1 дүгээр сар 5

3 comments:

M.Ariuntsengel said...

Sain naiziin amriig erye. deerhiig unshlaa. zugeer bolj. harin Harangiin Lkhagvaag duulj baigaad uhne gedeg chini neereen goyo "eruul" baina shuu.
ugui ch yumuu buu med. he he he
Huuchni kommunist deglemiin uyeiin yavtsuu ugtei, goyo ayatai duunuudad shineer ug zohiomoor yum baina shuu. goyo sanaa. good luck.

M.Ariuntsengel said...

sdfgsdf

peakfinder said...

Neeree ter Lenin bagsh duunii aya yostoi goyo shuu. Bi haaya ooroo medelgui ayarlchihaad baidag yum. Utgiig n' bodohoor ineed hurmeer. Ta neeree neg shuleg hiigeed uzeech tegvel bid nar nuur bardam duulahgui yu